Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 26, Лхагва
'Омикрон' мутацийн талаар мэдэх ёстой баримтууд

'Омикрон' мутацийн талаар мэдэх ёстой баримтууд

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-11-27 13:36:29

ДЭМБ-ын Техникийн зөвлөх бүлэг ӨАБНУ-д шинээр бүртгэгдсэн “SARS-CoV-2” вирусийн B.1.1.529 мутацийг вирусийн санаа зовоосон хувилбарын ангилалд бүртгэж, Омикрон гэж нэрлэсэн.

Эрдэмтэд одоогоор Омикрон” хувилбар нь Дельта вариантаас хэд дахин илүү хурдан халдварладаг бөгөөд өвчлөөд эдгэрсэн болон вакцины үр дүнд бий болсон дархлаанаас зугтах чадвартай байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм.

Улмаар шинээр бүртгэгдсэн вирусийн аюултай мутаци дэлхий нийтийг айдаст автуулж, улс орнууд дахин хилээ хаах арга хэмжээ авч эхлээд байна. Гэвч эрдэмтэд вирус мутацид орох нь хэвийн үзэгдэл бөгөөд Омикрон” вариант дэлхийн сүйрэл биш. Тиймээс судалгаа хийгдэж, бүх зүйл тодорхой болох хүртэл хэт айдаст автаж, паник үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байгаа юм.

Тиймээс Омикрон мутацийн талаар эрдэмтдийн олж тогтоосон заавал мэдэх ёстой баримтуудыг эмхэтгэн хүргэж байна.

Эрдэмтэд Омикрон хувилбарын халдварлуулах чадварыг одоогоор бүрэн тооцоолоогүй байна

Омикрон хувилбар хамгийн анх 2021 оны арваннэгдүгээр сарын 9-нд ӨАБНУ-д бүртгэгдсэн. Тус улсад өмнө нь халдварын тархалтын гурван удаагийн давлагаа явагдсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрөгч 8-9 сард дельта хувилбарын тархалт оргил үедээ хүрсэн.

Харин өнгөрөгч аравдугаар сард Өмнөд Африк дахь халдварын нөхцөл байдал намжиж, өдөрт шинээр илрэх халдварын тоо 2021 оны гуравдугаар сараас хойш анх удаа гурван оронтой тоо руу буурчээ. Гэвч Омикрон мутаци бүртгэгдсэнээс хойших сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд өвчлөл огцом нэмэгдэж, өдөрт шинээр илрэх халдварын тоо 2500 даваад байна.

Тэгвэл ӨАБНУ-д хийсэн судалгаагаар сүүлийн хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд Омикрон хувилбар аль хэдийн доминант халдвар болсон гэх дүгнэлтийг хийж болохоор байгаа юм. Тухайлбал, сүүлийн хоёр долоо хоногт нийт халдвар авсан хүмүүсийн 75 хувь нь Омикрон хувилбараар өвчилжээ.

Харин “Financial Times”-ийн дата шинжээчдийн хийсэн тооцооллоор Омикрон хувилбар нь Бета болон Дельта хувилбараас хэт хурдан халдварлах чадвартай байж болзошгүй аж.

Омикрон хувилбар дархлаанаас зугтах чадвартай байж болзошгүй

Эрдэмтдийн олж илрүүлснээр Омикрон хувилбар нь ер бусын олон тооны буюу 50 орчим мутацитай бөгөөд үүний 30 гаруй нь баяжуулалтын уураг буюу вирус хүний эстэй нэвтрэх гол бүтэц дээр явагдсан мутаци байгаа аж. Тэгвэл “COVID-19”-ийн эсрэг ашиглагдаж буй бүх вакцинууд нь вирусийн баяжуулалтын уургийг саармагжуулахад чиглэгдсэн байдаг. Тиймээс эрдэмтдийн хувьд хамгийн ихээр санаа зовоож буй асуудал нь Омикрон хувилбарын баяжуулалтын уураг дээр явагдсан олон тооны мутаци өнөөгийн ашиглагдаж буй вакцинуудын үр дүнг үгүйсгэх хүчтэй болж өөрчлөгдсөн байж болзошгүй гэх таамаг юм.

Гэхдээ эрдэмтэд тийм байлаа ч энэ нь дэлхийн сүйрэл болохгүй бөгөөд хувилбарт зориулсан шинэ вакциныг богино хугацаанд гарган авах боломжтой гэх байр суурийг илэрхийлсээр байна.

Омикрон хувилбар бидэнтэй хэр ойрхон байна вэ?

Дэлхийн хэмжээнд есдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар ӨАБНУ-аас гадна Ботсвана, Бельги, Израиль болон Хонгконгт Омикрон хувилбар бүртгэгдээд байгаа юм. Ямартай ч манай хоёр хөрш болон иргэд сүүлийн үед ихээр зорчиж байгаа Турк, Өмнөд Солонгос зэрэг орнуудад Омикрон хувилбар бүртгэгдээгүй байна.

Омикрон хувилбарын халдвар авсан хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Онцгой таних шинж тэмдэг байгаа юу. Илүү хүндээр өвчүүлэх үү?

Өмнөд Африкийн эрдэмтэд болон эрүүл мэндийн албаны хүмүүсийн мэдээлснээр одоогоор Омикрон хувилбарын халдвар авсан өвчтөнүүдэд бусад вариантын халдвар авсан хүмүүсээс ялгарах онцгой шинж тэмдэг илрээгүй байна. Өөрөөр хэлбэл Омикрон мутацийн халдвар авсан өвчтөнд халуурах, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх зэрэг коронавирусийн ердийн шинж тэмдгүүд илэрч байгаа аж.

Түүнчлэн хамгийн гол нь одоогоор Омикрон хувилбарын халдвар авсан өвчтөнүүд нь бусад вариантаар өвчилсөн хүмүүстэй харьцуулахад илүү ноцтой, хүнд өвчлөлд хүргэсэн тохиолдол мөн бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: WHO.int, Financial Times, Wall Street Journal, BBC  

itoim.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-11-27 13:36:29

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

BbdRL
buy doxycycline online no prescription
2021-12-04 16:29:08 - 45.93.80.143