Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Г.Сэржхорол: Худалдаа хөгжлийн банк бусдад өндөр хүүтэй зээлсэн байраа МИК-ийн 8 хувийн зээлд хамруулж, дундаас нь ашиг олдгоо хүлээн зөвшөөрсөн

Г.Сэржхорол: Худалдаа хөгжлийн банк бусдад өндөр хүүтэй зээлсэн байраа МИК-ийн 8 хувийн зээлд хамруулж, дундаас нь ашиг олдгоо хүлээн зөвшөөрсөн

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-10-25 15:29:48

   Иргэн Г.Сэржхорол 11 жилийн өмнө "Худалдаа хөгжлийн банк"-наас 16 хувийн хүүтэй орон сууцны зээл авсан авчээ. Түүний авсан байр 80 метр2-аас дээш талбайтай тул ипотекийн зээлд хамрагдах боломжгүй, мөн тухайн үед ипотекийн зээл байгаагүй учир ийнхүү 16 хувийн хүүтэй зээл авсан аж. Бүтэн 11 жилийн хугацаанд 146 саяыг хүүнд 25 сая төгрөгийг л үндсэн зээлээсээ хассан тул тэрбээр хугацаанаасаа өмнө зээлээ хаалгахаар Худалдаа хөгжлийн банкинд очсон боловч түүний үл хөдлөх хөрөнгийг ашиглан Худалдаа хөгжлийн банк МИК-ээс ипотекийн зээл авч хэрэглэсэн байжээ. Уг үйлдэл нь ипотекийн зээлийн журмыг зөрчихөөс гадна бусдын өмчийг хууль бусаар барьцаалсан. Мөн бусдын хөрөнгийг ашиглаж нэг төрлийн мөнгө угаах үйлдэл хийсэн гэж Худалдаа хөгжлийн банкыг буруутгаж болох үндэслэл юм. Энэ талаар иргэн Г.Сэржхорол өөрийн цахим хаягтаа нийтэлсэн бөгөөд түүнтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

-Банкнаас таны нэр, үл хөдлөх хөрөнгийг ашиглан хууль бусаар зээл авсан талаар та мэдээлжээ. Энэ талаарх мэдээллийг та манай уншигчдад дэлгэрэнгүй өгөөч?

-2010 онд буюу 11 жилийн өмнө ипотекийн зээл гэж байдаггүй байлаа. Тэр үед манайх "Худалдаа хөгжлийн банк"-наас орон сууцны зээл авсан юм. Сар бүр графикийн дагуу төлж байгаад саяхан байраа зарахаар болсон юм. Хүнээс мөнгө зээлж байгаад үлдсэн төлбөрөө төлөөд байрны гэрчилгээгээ авсан. Гэтэл нотариат дээр очтол "Таны үл хөдлөх хөрөнгийг өөр хүнд шилжүүлэх боломжгүй байна. Та ипотекийн зээлтэй юм байна" гэв. 80 метр2-аас дээш орон сууцанд ипотекийн зээл авах боломжгүй шүү дээ. Гэтэл миний нэр дээр ийм зээл байгааг нь сонсоод "Худалдаа хөгжлийн банк" дээр очтол "Таны асуудлыг бид өөрсдөө зохицуулъя. Та өөр газрууд руу холбогдолгүй түр хүлээж бай" гэсэн. Гурав хоног хүлээж байгаад дахин хөөцөлдөөд үзтэл болоогүй байсан. "Худалдаа хөгжлийн банк"-ны төв салбарт эргэж очоод, хэрэглэгч хариуцсан хэлтсийн даргатай нь уулзтал "Үнэнийг хэлэхэд бид ийм аргаар санхүүжилт олдог. Танаас өөр байр авъя гээд ирсэн хүмүүст шууд өгөх мөнгө байдаггүй учраас банк санхүүжилтийн эх үүсвэр хайдаг. Санхүүжилт олох журмаар таны үл хөдлөх хөрөнгийг ипотекийн корпорацад тавьсан байх. Бүх банк ингэж ажилладаг" гэсэн.

-Таны зээл хэдэн онд дуусах байсан юм бэ?

-2027 оны гуравдугаар сарын 26-нд дуусах байсан. Миний өмнөөс хууль бусаар хийсэн ипотекийн зээлийн гэрээ нь 2026 онд дуусах байсан гэдэгт би итгэлтэй байна. Надтай адил олон мянган хүн бий. Энэ бол томоохон гэмт хэрэг. Нэгдүгээрт, миний нэрийг ашиглаад, надад мэдэгдэлгүйгээр төрөөс зээл авна гэдэг нь эрүүгийн гэмт хэрэг. Хоёрдугаарт, надаас 16 хувийн шимтгэл авч байгаа мөртлөө ипотекийн зээлэндээ 6-8 хувийн хүү төлж байгаа гэдэг нь тэр дундаас их хэмжээний ашиг олж байгаа. Энэ газруудыг би бүгдийг нь хоорондоо холбоо, сүлбээтэй гэж бодож байна. Хасалт хийсэн болгоод ийм асуудал гараагүй мэтээр ярьж чадах хүмүүс. Эдгээр сүлжээ болсон хүмүүсийн төлөөлөл Монголбанкинд ч байгаа, Санхүүгийн зохицуулах хороонд ч байгаа гэж бодож байна.

-Мэдээж энэ нь танд хохиролгүй. Гэхдээ хууль бус зүйл байгааг та олж мэдсэн байна. Энэ талаараа холбогдох байгууллагуудад мэдэгдэх бодолтой байна уу?

-Тийм. Санхүүгийн зохицуулах хороонд албан ёсоор өргөдөл өгнө. Энэ бүхнийг цахим системээр байнга шалгаж байх үүрэгтэй байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо. Хэдийгээр би хохироогүй ч өөрийгөө ашиглуулж байсан гэсэн үг юм. Хэрэв би мундаг дуучин байсан бол миний нэрээр өөр газар дуулж байсантай адил. Надтай адил олон мянган хүн бий. Тэдэнд сэрэмжлүүлэх зорилготой байна.

Бид энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулж, эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: UBN.mn


Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-10-25 15:29:48

Сэтгэгдэл бичих