Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
Э.Цэндбаатарын ээж Г.Болормаа: Эр хүнд алдах үе бий. Багаас нь хасах бус өөр арга хэмжээ авах хэрэгтэй байлаа

Э.Цэндбаатарын ээж Г.Болормаа: Эр хүнд алдах үе бий. Багаас нь хасах бус өөр арга хэмжээ авах хэрэгтэй байлаа

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-09-09 14:31:46

Монголын Боксын холбооны хурлаар  удаа дараа ёс зүйн алдаа гаргасан гэх шалтгаанаар МУГТ Э.Цэндбаатарыг ДАШТ-ын сонгон шалгаруулалт болон шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасах шийдвэр гаргасан. Тэгвэл МУГТ Э.Цэндбаатарын ээж Г.Болормаагаас энэхүү шийдвэрийн талаар байр суурийг нь тодрууллаа.

Тэрээр "Миний хүү өчигдөрхөн л дэлхийн аваргад явна гээд бэлтгэлээ хийж байсан юм. Гэтэл ийм нэг муу явдал болчихлоо. Би ч мөн энд "Чи олон жилийн хөдөлмөр, үр дүнгээ өөрөө баллаж байна даа. Ууж, идэж болно гэхдээ  үүнийгээ зөв шингээж чадахгүй юу болж байгаа нь энэ вэ" гэсэн дуугүй л доошоо харан сууж байсан. Хүү минь надад юу гэж муугаа үзүүлэх вэ дээ. Боксын холбооноос энэ үйлдэлд нь багаас хасах бус өөр арга хэмжээ авах нь зүйтэй байсан болов уу. Эр хүнд алдах үе байх шүү дээ” гэлээ.

МУГТ Э.Цэндбаатар өчигдөр өөрийн цахим хуудсанд “Өнөөдөр би дэлхийн аваргад орох гээд бэлтгэлээ хийж байсан. Одоо бэлтгэлээ хийх шаардлага алга. Би хэнд ч гомдохгүй. Хэлэх зүйлээ хэлнэ” хэмээн дээрх шийдвэрт байр сууриа илэрхийлсэн билээ.

itoim.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-09-09 14:31:46

Сэтгэгдэл бичих