Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
В.Путин, Ши Жиньпин нар Афганистаны байдлыг хэлэлцжээ

В.Путин, Ши Жиньпин нар Афганистаны байдлыг хэлэлцжээ

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр Уржигдар
МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй лхагва гарагт утсаар ярьж, Афганистаны байдлыг хэлэлцжээ.
Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Афганистанд үүсээд буй тогтворгүй байдал хөрш бүс нутгууд руу тархах нь байж болшгүй зүйл гэдгийг хоёр орны удирдагчид онцлоод, үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын чадавхыг дээд зэргээр ашиглахаар тохиролцсон байна.
 
Түүнчлэн Афганистанаас учирч буй терроризмын аюул, мансууруулах бодисын наймаатай хийх тэмцлээ эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа тэмдэглэсэн байна. ОХУ -ын Ерөнхийлөгч, БНХАУ -ын дарга нар Афганистанд энх тайван тогтоохын төлөө байгаа гэдгээ илэрхийлэв гэж Кремлийн хэвлэлийн мэдээнд дурджээ.
 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр Уржигдар

Сэтгэгдэл бичих