Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Афганистан бол ашигт малтмалаар хэт баян орон, товчхон хэлбэл, Кабулд стратегийн нөөц бий

Афганистан бол ашигт малтмалаар хэт баян орон, товчхон хэлбэл, Кабулд стратегийн нөөц бий

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-08-24 15:05:42


-Орос, Энэтхэг, Хятад Афганистан руу орохоор зэхэж байна-

Афганистаны Америкийн талын Засгийн газар Талибаны тийм ч хурц биш дайралтад агшин зуур унасан явдал нь дэлхийн бусад бүхий л үйл явдлыг дарж орхисон юм. Энэ бол АНУ Вьетнамын дайн дууссанаас хойших хамгийн том цэргийн болон улс төрийн уналтад орсон үйл явдал байлаа.

Дэлхийн ноёрхогчийн уналт ийм хүчтэй байсан тул Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй бодлогын Дээд төлөөлөгч Жозеп Боррель Евро парламентын гадаад хэргийн хорооны ээлжит бус хуралдааны үеэр Орос, Хятадыг Афганистаныг хяналтад оруулж, Кабулын ивээн тэтгэч болохыг зөвшөөрөхгүй байхыг уриалж байлаа.

Өрнөдийн орнууд нийтээрээ түгшиж байгаа нь ч ойлгомжтой. Учир нь Афганистаны дагууд сонирхогч тоглогчид дугаарласан бөгөөд тэдэнд цэргийн булаан эзлэх ажиллагаа, утсан хүүхэлдэйн Засгийн газрын аргаас илүүү ихийг санал болгох төлөвтэй байна. Энд зөвхөн Москва, Бээжин орохгүй.

Афганистан бол ашигт малтмалаар хэт баян орон

Энд газрын тос, хий, нүүрс, зэс, төмөр, үнэт болон хагас үнэт чулууны 1,5 мянга орчим орд бий. Тасралтгүй дайн байлдаан хайгуул явуулах, байгаа нөөцөө тодруулахад нэлээд хүндрэл учруулж байгаа ч  Британи, Зөвлөлт, Америкийн геологчид энэхүү эцэс төгсгөлгүй дайныг зогсоож, энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг бий болгож чадсан засаглал зүгээр л мөнгөнд умбана гэж сануулж байгаа юм.

Эдийн засгийн онолд орчин цагийн дэлхий дахины улс орны хөгжлийн суурь нь эрчим хүч гэж баталж буй. Талибуудад ч гэсэн улс төрийн ухаан гаргаж чадвал түүхэндээ Афганистаныг дундад зуунаас чирч гаргасан шинэчлэгч хэмээн түүхэнд үлдэх боломж бий юм.

Товчхон хэлбэл, Кабулд стратегийн нөөц бий гэсэн үг

Нэгдүгээрт, Афганистанд Хажигак (Hajigak) хэмээх төмрийн хүдрийн асар том орд байрладаг. Үүний гол онцлог нь хүдэр нь газрын гадаргатайгаа тун ойрхон оршдог болохоор зүгээр л экскаватороор, ил аргаар олборлох боломжтой. Хажигакийн судлагдсан хил нь 32 км үргэлжилсэн газар бөгөөд ашигтай нэгдэл нь 62%-иас их, маш баялаг төмрийн хүдэр 2 тэрбум гаруй тонныг агуулдаг гэжээ.

Үүний зэрэгцээ геологичид газрын хүчин чадал хоёр дахин их байж мэднэ гэж үзэж байна. Харин хөрш Шабашак (Shabashak), Дар-и-Суф (Dar-l-Suf) дүүргүүдэд коксжсон нүүрстэй газар бий. Өөрөөр хэлбэл байгаль эх металлургийн хөгжлийн төгс нөхцөлийг бүрдүүлж өгчээ.

Ийм сайхан хосолмол нөхцөл нь дэлхийн гангийн зах зээлийг эзлэх төрийн хөтөлбөр баталсан Энэтхэг улсын анхаарлыг татаж байгаа аж. Дели дэлхийн төмрийн хүдрийн зуух болохоор улайран зүтгэж байгаа учир 2016 онд Энэтхэг, Иран, Афганистан улс 3 талт зөвшилцөл байгуулж, энэхүү гэрээний нөхцөлөөр Делигээс Ираны Чахбехар боомтыг шинэчлэхэд хөрөнгө оруулахаар болсон аж.

283-2-300x169 Афганистан бол ашигт малтмалаар хэт баян орон, товчхон хэлбэл, Кабулд стратегийн нөөц бий

Афганистаны хүдэр, нүүрс Энэтхэгт үнэхээр хэрэгтэй учир 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна

Харин Тегеран Герат хил хүрэх төмөр замын шууд сүлжээ барьсан. Афганистаны хүдэр, нүүрс Энэтхэгт үнэхээр хэрэгтэй учир тус улс хүдрийн ордын барилга, Чахбехар хүртэлх шууд төмөр замд 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа юм. Гэвч төсөл Афганистаны нөхцөл байдлаас болоод зогсож, мужийг эзлэн авсан талибууд түр зогсонги байдалд оруулжээ.

Тэгвэл Амударья мөрний дагуу, Узбекистан, Тажикистантай хиллэдэг хойд хэсгийн Балх мужаас нүүр устөрөгчийн томоохон нөөц илэрчээ. Америкийн армийн нэр дор далдлан хээрийн хайгуул явуулсан АНУ-ын Геологийн алба тус сав газрыг 1,8 тэрбум баррель нефть, 440 тэрбум шоо метр хий, 560 мянга гаруй баррель хийн конденсатын нөөцтэй гэж гаргажээ. Хоногт 5000 баррель гэх өчүүхэн хэмжээний нефть хэрэглэдэг Афганистаны хувьд энэ бол эрчим хүчний өлсгөлөнгийн асуудлаа хэдэн арван жилээр шийдвэрлэх асар их хэмжээний баялаг юм.

2011 онд Кабул Хятадын төрийн өмчит China National Petroleum Corporation компанитай гэрээ байгуулжээ

Вашингтонд нэгэн таагүй зүйл тохиосон нь нефть хийн дүүрэг нь Хятадын нүдэнд өртжээ. 2011 онд Кабул Хятадын төрийн өмчит China National Petroleum Corporation компанитай гэрээ байгуулсан гэнэ. Тус корпораци 3 ордоос боловсруулалт хийх концессын эрх авч, хариуд нь нефть боловсруулах 3 үйлдвэр барьж өгөх үүрэг хүлээж, 3 жилийн дотор ажиллажээ. Бээжингийн хувьд Кабулд тун ашигтай нөхцөл санал олгосон гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нефть, хийн олборлолт, худалдааны ашгийн 70 хувийг Афганы төсөвт оруулж байв. Ингэхдээ мэдээж хятадууд өөрсдөдөө алдагдал авчрахааргүй, ирээдүйд том төлөвлөгөө гаргасан нь ойлгомжтой.

Хятадын энд тавьж буй гол сонирхол нь литий. АНУ-ын Геологийн алба 10 жилийн өмнө нэгэн мэдээлэл нийтэлж, тэрхүү нийтлэлдээ Афганы газрын цөмд 3 их наяд долларын үнэтэй литийн нөөц нуугдаж байна гэжээ.

03-88-300x169 Афганистан бол ашигт малтмалаар хэт баян орон, товчхон хэлбэл, Кабулд стратегийн нөөц бий

Америкийн цэргийн геологичид геологийн гадаргын хайгуул хийж чадсан

Энд заавал тайлбар хийх ёстой. Афганистан дахь литийн нөөцийн талаархи мэдээллийг ихэвчлэн бодит байдлаар танилцуулдаг боловч энэ нь огт үнэн биш юм. Хоёр жилийн турш Америкийн цэргийн геологичид зөвхөн уул уурхайн болон геологийн нөхцөл байдалд анхаарлаа хандуулж, металлын орд байж болзошгүй сав газруудыг тодорхойлж, зөвхөн гадаргын хайгуул хийж чаджээ.

Үүний зэрэгцээ америкчууд биет литий олж, олборлоогүй байна. Гэхдээ геологи хайгуул энэ асуудлаар эртнээс явагдаж, орчин цагийн загварчлалаар газрын ховор металл байх магадлал маш өндөр гэж гаргаж иржээ. Цахилгаан машин, аккумуляторын техникийн дэлхийн гол үйлдвэрлэгч Хятадын хувьд энэ нь хангалттайгаас илүү зүйл юм.

Хятад энэ бүс нутагт байр сууриа бэхжүүлвэл газрын ховор металл дахин боловсруулалт, ашиглалтаар бараг монополь болно

Талибууд нийслэлийг эзэлж авснаас хэдхэн цагийн дараа БНХАУ-ын ГХЯ-ны спикер Гэн Шуан (Geng Shuang) Хятад улс “Афганистантай хамгийн нөхөрсгөөр хамтран ажиллахаар тооцоолж байна” гэж мэдэгджээ. Кабул дахь Хятадын ЭСЯ түүнчлэн огт өртөөгүй, шинэ засаглалын зэвсэгт төлөөлөгчдөөр хамгаалуулж байгаа гэдгийг тэмдэглэж байна.

Америкийн хэвлэлийн хуудсанд энэ асуудлаар жинхэнэ дургүйцлээ илэрхийлж байлаа. Жишээлбэл CNBC агентлаг Америкийн гол өрсөлдөгчийн гарт литий төдийгүй Афганистанд байдаг церий, неодим, лантан, цайр, хар тугалга орсонд дургүйцэж байна. Хэрэв Хятад улс энэ бүс нутагт байр сууриа бэхжүүлчихвэл газрын ховор металл дахин боловсруулалт, ашиглалтаар бараг монополь болно.

Афганистаны нөхцөл байдал тогтворжвол Орос хоолойн үндсэн нийлүүлэгч болоод зогсохгүй түлш нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд туслана

Оросын тухайд. Бидэнд санал болгох, түүнчлэн бүс нутаг дахь оролцоогоо хуваалцах боломж бий юу? Мэдээж бий.

Эхлээд брэнд хоолноос эхлэх хэрэгтэй. Москва уламжлалын дагуу хамтран ажиллахыг хүссэн бүгдэд магистраль хий дамжуулах хоолой санал болгодог. 2010 онд Туркменистан — Афганистан — Пакистан — Энэтхэг (ТАПИ) гэсэн 1,7 мянган километрийн урттай, 33 тэрбум шоо метрийн хүчин чадалтай хий дамжуулах хоолой барих 4 талт гэрээ байгуулсан юм. Барилгын нийт өртөг 10 тэрбум доллараар үнэлэгдэж, магистраль хоолой нийлүүлэх тендерт Челябинский трубопрокатный завод ялсан байна. Дараагийн 10 жилд талууд байнга уулзалдаж, илүү нарийн гэрээ байгуулсан боловч барилгын ажил эхлээгүй аж. Үүний шалтгаан нь өнөөх л эцэс төгсгөлгүй тогтворгүй байдал, цэргийн ажиллагаа, алслагдмал мужуудынхаа ихэнх хэсгийг хянадаггүй засаглал юм.

Хэрэв Афганистаны нөхцөл байдал тогтворжвол Орос хоолойн үндсэн нийлүүлэгч болоод зогсохгүй түлш нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд туслах, доод тал нь 5,5 тэрбум шоо метр Туркмений хийг өмнөд рүү дахин илгээхэд тус болно.

Энэ ч тэгэхдээ гол асуудал биш.

Энэ бүс нутагт нөхцөл байдал хэрхэн өрнөхийг тун ойрын цаг хугацаа харуулна

Афганистан улс ямар ч хэтрүүлэггүйгээр цахилгаан эрчим хүчний хомсдолд ороод байна. 38 сая хүн амтай, орчин үеийн Украинаас ч том улс нийт 3,1 гигаваттын тогтоогдсон хүчин чадалтай 7 цахилгаан станцтай. Гэтэл харьцуулахад Украинд энэ үзүүлэлт 55 гигаватт аж.

Арав гаруй жилийн турш Москва Азербайжан, Иран хоёрыг холбосон эрчим хүчний гүүрийн төслийг нугалж, Карабах дахь одоогийн статус -квог нэгтгэсний дараа хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм. Афганистаны зүгээс сонирхсон тохиолдолд эрчим хүчний гүүрийг цаашид зүүн тийш сунгаж болно. Цахилгаан шугам татах нь төмөр зам татахаас хамаагүй хялбар юм.

Үүнээс гадна энэ бүх бэрхшээлийг үл харгалзан Афганистанд Дарунта, Пул-и-Хумри гэсэн хоёр усан цахилгаан станц ажилладаг бөгөөд сүүлийн жилүүдэд Орос улс усан цахилгаан станцуудаа шинэчлэх, шинээр барих, тэр дундаа жижиг оврын цахилгаан станц барих зэрэг арвин туршлагатай болжээ. Мөн өндөрлөгийн хүнд нөхцөлд ч баригдсан дунд оврын цахилгаан станцууд бий.

Ерөнхийдөө бүс нутагт нөхцөл байдал хэрхэн өрнөхийг тун ойрын цаг хугацаа харуулна. Гэсэн хэдий ч энэ хандлага нь дэлхийн томоохон гүрнүүдийн оршин тогтнох хэлбэр танигдахын аргагүй өөрчлөгдөх магадлалтай байгааг харуулж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

updown.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-08-24 15:05:42

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Arthurlog
1xbet зеркало рабочее возможно взять наш обновленный Зеркало 1xbet На первостепенным интернет сайте зеркало рабочее 1xbet можно найти просто. Для этого вам нужно перейти на наш сайт и найти рабочую ссылку на 1хбет зеркало на сегодня сейчас. У нас рабочее 1xbet зеркало работает регулярно. Для тех кому действительно нужно зеркало рабочее 1xbet советуем этот сайт с 1xbet зеркало рабочее на сегодня прямо сейчас . Наш сайт превосходно подойдет для 1хбет зеркало . Из-за того что 1xbet зеркало рабочее обновляется всегда и 1xbet зеркало на сегодня сейчас может вам подойти. Если вы не можете найти зеркало 1xbet то вот этот сайт для вас с 1xbet зеркало на сегодня сейчас
2022-11-11 23:40:55 - 38.242.251.115