Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
“COVID-19” халдварт хамгийн их нэрвэгдсэн орнуудыг нэрлэжээ

“COVID-19” халдварт хамгийн их нэрвэгдсэн орнуудыг нэрлэжээ

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-08-20 14:18:39

ВАШИНГТОН. /Johns Hopkins University/. АНУ-ын Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэргэжилтнүүд "COVID-19" халдварт хамгийн их нэрвэгдээд буй 20 улс орныг нэрлэжээ. 


Ингэхдээ дэлхийн улс орнуудад бүртгэгдсэн "COVID-19" халдвараар нас барсан тохиолдлын тоог халдварын батлагдсан тохиолдлын тоо болон хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтээр нь ангилсан байна. 


Тодруулбал, улс орнуудын халдвараар нас барсан тохиолдлуудыг нь халдварын батлагдсан 100 тохиолдолд болон 100 мянган хүн тутамд харьцуулан тооцоолжээ. 


Ийнхүү нас барсан тохиолдлын тоог батлагдсан 100 тохиолдол тутамд харьцуулсан үзүүлэлтээр Мексик /7.9 хувь/, Мьянмар /3.8/, Тунис /3.5/, Индонез /3.1/, Өмнөд Африк  /3.0/ эхний байруудад бичигджээ. 

Харин нас барсан тохиолдлуудын тоог 100 мянган хүн тутамд харьцуулсан үзүүлэлтээр Бразил /270.87/, Колумби  /245.89/, Аргентин /244.00/, Мексик  /196.33/, Тунис  /190.72/ эхэнд жагссан байна. Ийнхүү харьцуулахдаа нийт хүн амыг хамруулсан бөгөөд батлагдсан тохиолдол, эрүүл иргэдийн аль алийг нь оролцуулжээ.

montsame.mn 

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-08-20 14:18:39

Сэтгэгдэл бичих