Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
“Талибан” есөн мужийн нийслэлийг эзэлжээ

“Талибан” есөн мужийн нийслэлийг эзэлжээ

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-08-12 11:38:19

КАБУЛ. /ALJAZEERA/. АНУ болон гадаадын бусад хүчнүүд Афганистанаас 20 жилийн дараа цэргүүдээ гаргаж эхэлсэнтэй холбоотойгоор “Талибан” хөдөлгөөний босогчид сүүлийн саруудад түрэмгийлсэн ажиллагаагаа эрчимжүүлээд байна.


Афганистан улс нь 34 мужтай бөгөөд өнөөдрийн байдлаар тэдгээрийн есийнх нь нийслэл хотыг “Талибан” эзлээд байна. Уг зэвсэгт бүлэглэлд эзлэгдээд буй хотуудыг нэрлэвэл,


Заранж, наймдугаар сарын 6: Өмнөд нутгийн Нимруз мужийн нийслэл нь тавдугаар сарын эхэн үеэс хойш довтолгоогоо эрчимжүүлсэн “Талибан”-ы эзэлсэн хамгийн эхний нийслэл хот болжээ.


"Талибан"-ы эзэлсэн эхний мужийн нийслэл Заранж дахь иргэд, наймдугаар сарын 7 /Эх сурвалж:AFP/


Шиберган, наймдугаар сарын 7: “Талибан” хойд нутгийн Жаузжан мужийн нийслэл Шиберган хотыг булаан авснаа зарлав. Тус хотод ширүүн мөргөлдөөн өрнөсөн бөгөөд “Талибан” Засгийн газрын байрнуудыг эзэлжээ. Афганистаны аюулаас хамгаалах хүчнийхэн энэхүү хотод тэмцэл үргэлжилж байгааг мэдэгдээд байна.


Сари-Пуль, наймдугаар сарын 8: “Талибан” хойд нутагт оршдог, зохиолын нэрээр нэрлэгдсэн Сари-Пуль мужийн нийслэл Сари-Пуль хотыг эзлэв. Ингэснээр нэг өдөр нийслэл нь эзлэгдсэн анхны гурван мужийн нэг болжээ.


Сари-Пуль мужийн Санчарак дүүрэгт морь унан голоор гаталж буй эрэгтэй, 2012 он /Эх сурвалж: AFP/


Кундуз, наймдугаар сарын 8: “Талибан”-ы босогчид хойд нутгийн 270 мянган оршин суугчтай хотыг эзэлсэн нь стратегийн хувьд "шагнал" болов. Үүний учир нь Кундузыг байгалийн баялаг арвин хойд мужуудын "үүд" гэж хэлж болох юм. Засгийн газрын цэргүүдийн мэдээлснээр, тэд цэргийн бааз, нисэх буудлаасаа “Талибан”-тай тулалдаж байна.


Кундуз хотын талбай дахь "Талибан"-ы тугтай цэгийн наагуур дугуйтай явж буй эрэгтэй /Эх сурвалж: AFP/


Талукан, наймдугаар сарын 8: Мөн хойд нутагт орших Тахар мужийн нийслэл Талукан хот тухайн өдрийн орой нь “Талибан”-д эзлэгджээ. Босогчид хоригдлуудыг чөлөөлж, засаг захиргааны төлөөлөгчдөөс дүрвэхийг шаардсан байна.


Айбак, наймдугаар сарын 10: Хойд нутгийн Саманган мужийн нийслэл энэ өдөр “Талибан”-ы босогчдод эзлэгджээ.


Фарах, наймдугаар сарын 10: Баруун нутгийн Фарах мужийн нийслэл Фарах хот эзлэгдсэнийг орон нутгийн эх сурвалжууд баталжээ.


Пули-Хумри, наймдугаар сарын 10: Төв нутгийн Баглан мужийн нийслэл хотыг “Талибан” булаан авсан талаар албаны төлөөлөгчид, оршин суугчид мэдээлсэн байна.


Афганистаны аюулаас хамгаалах хүчний цэргүүд Багланд намуу цэцгийг үндсээр нь устгах ажиллагаа явуулж буй нь, 2012 он /Эх сурвалж: AP/


Файзабад, наймдугаар сарын 11: Зүүн хойд нутгийн Бадахшан мужийн нийслэл Файзабад “Талибан”-ы хяналтад орсныг мужийн зөвлөлийн гишүүн мэдээлжээ.


Мөн наймдугаар сарын 11-ний өдрийн байдлаар, баруун нутгийн Херат мужийн нийслэл Херат, өмнөд нутгийн Хелманд мужийн нийслэл Лашкар Гах, өмнөд нутгийн Кандахар мужийн нийслэл Кандахарт мөргөлдөөн үргэлжилж байна. 

montsame.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-08-12 11:38:19

Сэтгэгдэл бичих