Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
“ШИНЭ ӨНГӨ ТӨРХ” ХХК-ийн захирал Д.Бат-Оюун нь төлбөр мөнгөө нэхэмжлэн очсон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйн биед халдаж, ажлынхаа өрөөнд цоожлон хорьжээ

“ШИНЭ ӨНГӨ ТӨРХ” ХХК-ийн захирал Д.Бат-Оюун нь төлбөр мөнгөө нэхэмжлэн очсон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйн биед халдаж, ажлынхаа өрөөнд цоожлон хорьжээ

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 11 цагийн өмнө

БОГД ВИЛЛА ХОТХОН зэрэг төслийн туслан гүйцэтгэгч гэх ШИНЭ ӨНГӨ ТӨРХ ХХК нь Рояаль Хаус Констракшн ХХК-ийн захиалан бариулсан Хан-Уул дүүргийн 4-р хороо, Яармагт байрлах ВОГД ВИЛЛА хотхоны 2-3 өрөө орон сууцыг ажлын гүйцэтгэлд бартераар авч, түүнийгээ А болон Э нарт худалдах санал тавьжээ.

Улмаар 2019-2020 онуудад тус иргэдээс их хэмжээний мөнгийг өөртөө шилжүүлэн авсан байна. Ийнхүү иргэдийн мөнгийг шилжүүлэн авахдаа ШИНЭ ӨНГӨ ТӨРХ ХХК-ийн дансаар авах боломжгүй байгаа гэх зэрэг шалтаг хэлж захирал гэгч Д.БАТ-ОЮУН нь өөрийн хувийн дансаар шилжүүлэн авсан аж. 

Гэвч анх гэрээ байгуулсан цагаас өнөөдрийг хүртэлх хоёр жилийн хугацаанд тус иргэдэд орон сууцыг нь өгөөгүйн дээр эд хөрөнгө, бие, сэтгэл санааны ноцтой хохирол учруулсаар байгаа гэнэ.  

Үүгээр зогсохгүй ШИНЭ ӨНГӨ ТӨРХ ХХК-ийн захирал Д.БАТ-ОЮУН нь төлбөр мөнгөө нэхэмжлэн очсон хөхүүл хүүхэдтэй, нялх биетэй эмэгтэйг зодож, ажлынхаа өрөөнд гаднаас нь түгжин хориод явсан зэрэг үйлдэл гаргасан байна.

 Энэ талаар тус компанид хохирсон иргэн А: - Хоёр жилийн өмнө энэ компаниас зуун хувийн төлөлтөөр байр авахаар их хэмжээний бэлэн мөнгийг шилжүүлсэн. Харамсалтай нь одоог хүртэл байрандаа орох битгий хэл байраа авах шаардлага тавьж очоод зодуулж, өрөөнд нь хоригдсон. Ийм хүн чанаргүй, хүний эд хөрөнгө, бие сэтгэл санааны хохиролд оруулж байгаад нь гомдолтой байгаа. БАРТЕРИЙН ХЯМД БАЙР, БАРИЛГЫН ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ гэх нэрийн дор цэвэр, шударгаар хөдөлмөрлөж, өрх, гэрийн амьдралаа дээшлүүлж орон сууц худалдан авахаар зорьж буй иргэдийн итгэл, сэтгэл дээр дөрөөлж гэрээ гэх бичгээр халхавчилж эрх, ашиг сонирхол, эд хөрөнгө, сэтгэл санааг нь хохироосоор байгаа ШИНЭ ӨНГӨ ТӨРХ ХХК болон түүний захирал Д.Бат-Оюун нарын  үйлдэл, үйл ажиллагаа хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авч, хяналт шалгалт хийж, хохирсон иргэдийн эрх, ашгийг сэргээн хамгаална гэдэгт хохирогч иргэдийн зүгээс найдаж байна” гэлээ.   

 Хохирогч иргэдийн зүгээс Цагдаагийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Авилгатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг төрийн эрх бүхий хууль хяналтын байгууллагуудад үе шаттайгаар хандаж, хуулийн дагуу эрхээ хамгаалахаар нэгдээд байгаа бөгөөд “ШИНЭ ӨНГӨ ТӨРХ” ХХК-аас бартераар орон сууц авахаар тохиролцож эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон иргэд байвал эрх ашгаа хуулийн хүрээнд хамгаалахад хамтран оролцож, нэгдэх боломжтойг дурдсан юм.


Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 11 цагийн өмнө

Сэтгэгдэл бичих