Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
БНХАУ-д "Дельта" вирус хурдацтай тархаж байна

БНХАУ-д "Дельта" вирус хурдацтай тархаж байна

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-07-02 17:17:00

БНХАУ-д Covid-19-ийн "Дельта" болон "Дельта+" хувилбарын халдварын тархалт хурдацтай тархаж, хүнд хэлбэртэй байгааг ДЭМБ-аас тогтоосон байна. Урд хөршид сүүлийн үед зөөвөрлөгдөж орж ирсэн зарим тохиолдлууд нь "Дельта" вирус байсан, уг халдвар зарим хот мужид олон хүнийг хамарч тархсан байна. "Дельта" вирус нь хурдан тархдаг, их хэмжээний вирус тээдгээс гадна нууц үе нь богино хугацаанд илэрдэг аж.

Тодруулбал, халдварын нууц үе болон тархалтын үе богиносч, 10 хоног хүрэхгүй хугацаанд 5-6 дугаар үедээ вирус тарааж, илүү олон хүн богино хугацаанд өвчилж байна.

Клиник үзүүлэлтийн хувьд, энэ удаагийн дотоодод илэрсэн тохиолдлууд нь гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн хүнээс халдварлажээ. Халдвар илэрмэгцээ хүндэрч, нэн хүнд хэлбэрээр өвчилж буй хүмүүс өмнөх Covid-19-тэй харьцуулахад өндөр үзүүлэлттэй байв. Нэн хүнд хэлбэрийн оноштой өвчтнүүдийн бие дэх вирусийн хэмжээ өндөр байгаа (зарим тохиолдолд 100 дахин илүү) бөгөөд нуклейн хүчлийн шинжилгээний хариу сөрөг гартал арай урт хугацаа (ердийн үед 7-9 хоног байсан бол одоо 13-15 хоног, зарим тохиолдолд 20 хоног) шаардаж байна.

Биед илрэх шинж тэмдгийн хувьд, зарим улс орнуудын хийсэн судалгаанаас харахад, "Дельта" вирусийн халдвар авсан өвчтөнд дотор муухай оргих, ходоод өвдөх, огих, хоолны дуршил буурах, сонсгол муудах, үе мөч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн аж.

Мөн цөөн тооны халдвар авсан иргэдэд өнгөц хэлбэрийн тромбо хам шинж тэмдэг илэрч, хүндэрсэн тохиолдолд амь насаа алдаж байна. Хятадын Гуанжоу мужийн эмнэлгийн байгууллагаас, "Дельта" вирусийн халдвар авсан өвчтөнийг уламжлалт эмчилгээний аргаах эмчлэх нь үр дүнтэй байгааг танилцуулжээ.

"Дельта+" хувилбарын тархалт илүү богино хугацаанд эрчимтэй тарж байгаа тул Бээжин хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нэгдсэн удирдлагын төвөөс ард иргэддээ хандаж, анхаарал сэрэмжээ бууруулахгүй, Засгийн газраас баталсан “Aрд иргэдийн цар тахлаас урьдчилан сэргийлэх үндсэн зарчим, хэм хэмжээ”-г баримталж, хувийн халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих нь чухал болохыг анхааруулсан байна.

Мөн олон нийтийн арга хэмжээ, үзэсгэлэн, хурал цуглааны үеэр амны хаалтаа тогтмол зүүж, гарын ариун цэврийг сайтар сахиж, эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй байж, өндөр эрсдэлтэй вирусийн халдвар болон холбогдох сөрөг үр дагавраас болгоомжилж, вакциндаа идэвхтэй хамрагдан, нэн онцын шаардлагагүй тохиолдолд өндөр эрсдэлтэй бүсээр зорчихгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхааруулсан байна.

Хятадын нэрт эрдэмтэн Жун Наншанийн мэдээлснээр, Хятадын тал "Дельта" болон "Дельта+" хувилбарын халдварын эсрэг вакцины судалгааг эхлүүлээд, “Технологийн хөгжлийн өнөөгийн нөхцөлд энэхүү вакциныг гаргаж авахад хүндрэлтэй биш” гэж мэдэгдсэн байна. Гадаад улсаас ирж буй иргэдийг хүлээн авахдаа тухайн орны цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэний нисэхийн болон бусад холбогдох байгууллагуудаас давхар авч, “алсаас хянах”, “давхар сөрөг” шалгалт арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Хэрэв “Дельта” хэлбэрийн вирус тархсан орноор дайран өнгөрсөн иргэд эрүүл мэндийн мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлээгүй болон иргэдийг өвчний нөхцөл байдлын талаар өвчний түүхийг нуун дарагдуулах тохиолдолд гаалийн байгууллага холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхээр болжээ.

news.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-07-02 17:17:00

Сэтгэгдэл бичих