Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Коронавирусний "Дельта" хувилбар байдлыг дордуулж байна гэв

Коронавирусний "Дельта" хувилбар байдлыг дордуулж байна гэв

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-07-01 13:57:56

Европт Ковид-19-ийн нөхцөл байдал эргээд дордож байгаа талаар EuroNews мэдээллээ. Үүнийг коронавирусний Дельта хувилбартай холбон тайлбарлаж байна. ОХУ-д зургаадугаар сард халдварын идэвхтэй тохиолдол 40 хувиар буюу 375 мянга болтлоо нэмэгджээ. Тэдгээр өвчтөнүүдээс ихэнх нь коронавирусний Дельта хувилбараар өвчлөөд байна гэв. Мөн ийм дүр зураг Их Британид ажиглагдаж байна. Одоогоор 100 мянга гаруй хүн Дельта хувилбараар өвчилжээ.

Европт халдварын өөр хувилбар нь тархаж байгаа нь санаа зовоож, дахин хязгаарлалт, хөл хорио тогтоож болзошгүй нөхцөл байдал бий болоод байна гэлээ. Тухайлбал, Герман улс Дельта хувилбар тархахаас сэргийлж Португалиас ирэх жуулчдыг хоёр долоо хоног тусгаарлахаар болсон байна.

Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн халдвар тархахад тодорхой үүрэг гүйцэтгэж буйг тэмдэглэжээ. Финляндын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тус улсын 300 иргэн европын тоглолтуудыг үзэж байхдаа, голцуу Санкт-Петербург руу аялж явахдаа коронавирусээр өвчилсөн гэв.

ДЕЛЬТА ХУВИЛБАР ХЭР АЮУЛТАЙ ВЭ?

Дельта хувилбар дэлхий даяар хурдацтай тархаж байна. Энэ хувилбар илүү хурдан халдварлаж, үхэлд хүргэх аюултай гэх мэдээлэл үнэн эсэхийг Дойче Велле агентлаг нягталжээ. Энэтхэгийн гэгддэг коронавирусний "Дельта" хувилбар B.1.617.2 нь Энэтхэгийн Махараштра мужид 2020 оны аравдугаар сард илэрчээ. Түүнээс хойш энэ хувилбар Энэтхэг төдийгүй дэлхий даяар тархаад байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас

  • Энэтхэгийн мутацлагдсан хувилбарыг Дельта,
  • Их Британийн хувилбарыг Альфа,
  • Өмнөд Африкийн хувилбарыг "Бета",
  • Бразилийн хувилбарыг "Гамма" гэж нэрлэжээ.

Дельта хувилбарыг бүрэн гүйцэд судлаагүй ч хүний биед хурдан нэвтэрч, дархлааны зарим хариу урвалаас зугтаж байна хэмээн Хатан хаан Мариагийн Лондонгийн их сургуулийн халдвар судлаач Дипти Гурдасани хэлжээ. Дельтагаас гадна "Дельта нэмэх" хувилбар бий. Энэ хувилбар нь коронавирусний вакцинд бүр илүү тэсвэртэй, бас халдварлах чадвар өндөртэй гэв. Гэлээ ч "Дельта нэмэх" хувилбар одоогоор тийм ч өргөн хүрээг хамраагүй байгаа аж. 

ДЭМБ-аас мэдээлснээр Дельта хувилбар одоогоор дэлхийн 80 гаруй оронд илрээд байгаа бөгөөд цаашдаа хурдацтай тархах хандлагатай байгааг мэдээлжээ. Их Британид одоогоор халдвар авсан иргэдийн 90 хувиас нь Дельта хувилбар илэрчээ. 

ДЭМБ-ын шинжээч Мария Ван Керкхове Твиттертээ "Дельта" хувилбарын халдварлах чадвар "Альфа"-тай харьцуулахад өндөр байна гэж бичсэн байна.

ДЕЛЬТА ХУВИЛБАР ҮХЭЛД ХҮРГЭХ АЮУЛТАЙ ЮУ?

Дельта хувилбар нь коронавирусний мутацлагдсан бусад хувилбаруудтай харьцуулахад үхэлд хүргэх аюул эрсдэл өндөртэй гэж үзэх мэдээлэл, тоо баримт одоогоор ховор байна. Гэвч  Их Британид вакциндаа хамрагдсан хүмүүс "Дельта" хувилбар тусаад нас барах тохиолдлууд гарсаар байгаа аж. Тухайлбал, тус улсад эхний тунгаа хийлгэснээс хойш долоон хүн, хоёр дахь тун хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дотор 12 хүн нас баржээ. Альфатай харьцуулахад Дельта хувилбар туссан өвчтөнүүдийг эмнэлэгт хүргэх тохиолдол илүү их байгаа аж. 

ВАКЦИН ХАМГААЛЖ ЧАДАХ УУ?

BioNTech/Pfizer болон AstraZeneca компанийн вакцинууд Ковидын хүндрэлээс хамгаалж байна гэсэн ч Альфатай харьцуулахад Дельтагаас хамгаалах хүчин чадвар сул байгаа аж. 

Их Британид хийсэн судалгаагаар вакцин хийлгэсний дараа Дельтагаар халдварласан бол шинж тэмдэг огт илрэхгүй байх магадлалтай гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрсэн байна. BioNTech / Pfizer-ийн вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүст энэ магадлал 36 хувь хүртэл, хоёр дахь тунг хийлгэсний дараа 88 хувьтай байна гэв. AstraZeneca хийлгэсэн бол шинж тэмдэг илрэхгүй байх магадлал эхний тунгийн дараа 30,  хоёр дахь тунгаас хойш 67 хувьтай байна.  Судалгааны эдгээр үр дүн Дельта хувилбар бусад мутацтай харьцуулахад вакцинд илүү тэсвэртэй болохыг харуулж байгаа ч бүрэн тунд хамрагдах нь найдвартай хамгаалалт болно гэж судлаачид мэдээлжээ.

ДЕЛЬТАГААР ХАЛДВАРЛАСАН ТОХИОЛДОЛД ЯМАР  ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ ВЭ?

Их Британид Дельта хувилбараар халдварласан хүмүүс ихэвчлэн толгой, хоолой өвдөх, хамрын ханиад туссан мэт шинж тэмдэг илрэх, халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрч байна гэж мэдүүлсэн байна. "Залуу хүмүүст энэ нь ханиад томуу шиг л санагддаг. Улмаар халдвар авсан хүмүүс төдийлөн ач холбогдол өгөхгүй бусдад тараасаар байна. Тиймээс дээр дурдсан шинж тэмдэг илэрвэл нэн яаралтай шинжилгээ өгч гэртээ байхыг зөвлөж байна" гэж гэж Zoe Covid Symptom судалгааг хийж буй халдвар судлаач Тим Спектор тайлбарлав. .

"ДЕЛЬТА" ХУВИЛБАРЫН ХАЛДВАРААС ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

1,5 метрийн зай барих, амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, орон байраа агааржуулах нь одоогоор мэдэгдэж буй коронавирусний бүх хувилбараас хамгаална гэж Роберт Кохын нэрэмжит хүрээлэнгээс мэдээлжээ. 

Түүнчлэн коронавирусний хувилбар тархаж байгаа газруудаар аялахаас зайлсхийх хэрэгтэйг анхаарууллаа.

Эх сурвалж: DW, EuroNews

gogo.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-07-01 13:57:56

Сэтгэгдэл бичих