Улсын арслан Н.Батсуурь улсын аварга Ч.Санжаадамбаар ес даван түрүүлж аваргын болзол хангалаа

       Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь улсын аварга Ч.Санжаадамбаар ес даван түрүүлж, төрийн их баяр наадамдаа анх удаа түрүүллээ.

 Увс аймгийн Ховд, “Хемон констракшн” ХХК, “ТЭЦ-3” ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГ-ын бөх улсын арслан Н.Батсуурь улсын аварга цолны болзол хангаж байна. Түүний аав Намсрай төв цэнгэлдэх хүрээлэнд очиж хүүдээ баяр хүргэлээ.

Энэ жилийн наадмаар 9 начин шинээр төрлөө. Тухайлбал аймгийн арслан Б.Батжаргал Улсын аварга Г.Өсөхбаяраар, цэргийн арслан Ц.Цэрэнтогтох улсын арслан П.Бүрэнтөгсөөр, аймгийн арслан Б.Даваа-Очир улсын заан Б.Батмөнхөөр, аймгийн арслан Ш.Дарханбат улсын аварга Г.Эрхэмбаяраар тус тус начин болов. Харин аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар улсын заан М.Өсөхбаяраар, аймгийн арслан Д.Амаржаргал улсын гарьд Б.Гончигдамбаар, аймгийн арслан Н.Золбоо улсын харцага Б.Бат-Өлзийгөөр, аймгийн арслан Т.Бэгзсүрэн улсын заан Н.Түвшинбаяраар тус тус тав давж начин цолны болзол хангалаа.

     Мөн тавын давааны төгсгөлд  Говь-алтай аймгийн Бугат сумын харьяат аймгийн арслан Ц.Бямба-Очир энэ жил барилдах эрхээ хасуулсан хэмээн шуугиан тариад байсан улсын арслан Э.Оюунболдоор тав давж, начин цолны болзол хангалаа. Зургаагийн даваанд начин цолны болзол хангаад байсан бөхчүүдээс аймгийн арслан Н.Золбоо, аймгийн арслан Т.Бэгзсүрэн, Ш.Мөнгөнбаатар нар тус тус зургаа давж улсын харцага цолны болзол хангаж ,наадамчин олноо дахин дахин шуугиулсан юм. 

    Наймын даваанд улсын аварга Ч.Санжаадамба улсын аварга С.Мөнхбатыг амлаж давсан бол, улсын арслан Н.Батсуурь улсын заан Н.Жаргалбаяр нар тунаж барилдан улсын арслан Н.Батсуурь давж үзүүр түрүүнд үлдээд байсан юм.

                                                                                                                                                                                                                Д.Бадарч

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 43.242.243.712018-07-13 10:08:08

Бөх сайхан болсоон. Батсууриа чи ухаантай барилдлаа

DC - 66.249.88.542018-07-13 00:46:46

Yvs bnuu halkh bnuu yamar hamaatai yum. Mongol naadam goyo bolj baival boloo. Naad teneg uzlee boli

DC - 66.249.88.542018-07-13 00:46:46

Yvs bnuu halkh bnuu yamar hamaatai yum. Mongol naadam goyo bolj baival boloo. Naad teneg uzlee boli

Dc - 66.249.88.542018-07-13 00:45:37

Sanjaadambiig zodnoo kk

сугар - 202.179.24.1152018-07-12 23:01:55

даанч увс

Amaraa - 66.181.161.692018-07-12 21:48:35

Saihan naadam bolloo

mandah - 43.242.243.712018-07-12 21:45:41

batsuuri uneheer uhaantai barildlaaa