Үндэсний их баяр наадмаар есөн начин төрлөө

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө.

Барилдаан эхлээд  удаагүй байхад шинэ начингууд төрж эхэллээ. Тодруулбал аймгийн арслан Б.Батжаргал Улсын аварга Г.Өсөхбаяраар, цэргийн арслан Ц.Цэрэнтогтох улсын арслан П.Бүрэнтөгсөөр, аймгийн арслан Б.Даваа-Очир улсын заан Б.Батмөнхөөр, аймгийн арслан Ш.Дарханбат улсын аварга Г.Эрхэмбаяраар тус тус начин болов. Харин аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар улсын заан М.Өсөхбаяраар, аймгийн арслан Д.Амаржаргал улсын гарьд Б.Гончигдамбаар, аймгийн арслан Н.Золбоо улсын харцага Б.Бат-Өлзийгөөр, аймгийн арслан Т.Бэгзсүрэн улсын заан Н.Түвшинбаяраар тус тус тав давж начин цолны болзол хангалаа. Мөн тавын давааны төгсгөлд  Говь-алтай аймгийн Бугат сумын харьяат аймгийн арслан Ц.Бямба-Очир улсын арслан Оюунболдоор тав давж, начин цолны болзол хангалаа.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zssss - 202.9.42.4Өчигдөр

boon nairaa, mongonii nachinguud, mongol boh gej hogiiin bolj dee