Наадмын хоол, хүнсэнд хяналт тавьж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд нийт 350 улсын /ахлах/ байцаагчид, худалдаа, хоол үйлдвэрлэл, ургамал хамгаалал, хорио цээр, мал эмнэлэг, эрүүл ахуй, халдвар хамгаалал, эрчим хүч, хийн түлш, хөдөлмөр аюулгүй ажиллагааны чиглэлээр хяналт тавьж байна.  Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд НМХГ-ын явуулын хоёр лаборатори газар дээр нь шинжилгээ хийж байна. 

Хяналт шалгалтад 791 аж ахуйн нэгж, иргэн хамрагдлаа. Үүнд:

– Хоол үйлдвэрлэл-532

– Худалдаа-139

– Хүүхдийн тоглоом- 68

– Бусад-52

Хяналт шалгалтын явцад айргийг зориулалтын бус саванд худалдаалсан, зөвшөөрөлгүй цэгт гар дээрээс худалдаа эрхэлсэн, өгөгдсөн зөвшөөрөлд тусгаагүй үйлчилгээ эрхэлсэн, эрүүл мэндийн дэвтэргүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, ажлын хувцасгүй зэрэг 98 зөрчил илрүүлснээс 87 зөрчлийг арилгуулаад байна. Зөрчил дутагдалтай 28 аж ахуйн нэгжид албан шаардлага өглөө. Явуулын лабораторид хуушуурны махны 8, айрагны 5 дээж шинжилгээнд хамрууллаа.

Зөвшөөрөлгүй цэгт худалдаа эрхэлж байсан 4 айраг, 4 шорлог, 2 хорхог, 2 хөөсөн чихэр, 5 нүдний шилний худалдаа, 6 хүүхдийн тоглоомын худалдаа зэрэг нийт 23 иргэний үйл ажиллагааг Цагдаагийн байгууллагатай хамтран зогсоож, зөвшөөрөлгүй айрагны худалдаа эрхэлж байсан 1 айрагны гэрийг буулгаж, 6 кг 46800 төгрөгийн шорлогны мах, 1.5 кг 4000 төгрөгийн түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн, нийт 2 нэр төрлийн 7.5 кг 50800 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүнийг хураан авч газар дээр нь устгажээ.

Шалгалтын явцад 32 аж ахуйн нэгж, байгууллагын ил гарсан цахилгааны утсыг газарт булуулж, далдлуулах арга хэмжээг авч, түлш алдагдаж байсан 2 аж ахуйн нэгжийн төхөөрөмжийг түр салгуулж, мэргэжлийн байгууллагад мэдэгдэж, яаралтай засварлуулах арга хэмжээг хөдөлмөрийн болон эрчим хүчний хяналтын улсын байцаагчид авч хэвийн ажиллагааг хангууллаа.

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд