Соёолон: А.Билгүүдэйн хонгор халзан түрүүллээ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний Их баяр наадмын уралдаанд 280 соёолон насны морьд бүртгүүлснээс 240 соёолон уралдлаа. Cоёолонгийн уралдаанд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Амарсанаагийн Билгүүдэйн хонгор халзан түрүүллээ.

  • Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Амарсанаагийн Билгүүдэйн хонгор халзан
  • Завхан аймгийн Завханмандал аймгийн харьяат, уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар
  • Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн  Ганхуягийн хээр
  • Ховд аймгийн Мянгад сумын уугуул, уяач Загдэавын Мэндсайханы хонгор
  • Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Гончигийн Хадхүүгийн хар үрээ айрагдаж унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа

Сэтгэгдэл бичих