Өрхийн эмнэлгүүд 10.00-15.00 цаг хүртэл ажиллана


Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, Онцгой байдлын газар болон эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажилладаг. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагууд тэр дундаа өрхийн эмнэлгүүд долоодугаар сарын 11-16-ны өдрүүдэд 10.00-15.00 цаг хүртэл ажиллаж байна.

Мөн Эрүүл мэндийн яам болон бусад салбар эмнэлгүүд баяр ёслолын хоногуудад бэлэн байдалд ажиллаж, Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу ЭМЯ-нд 24 цагийн жижүүр ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл бичих