Хурдан соёолонгийн уралдаан эхэллээ

Үндэсний их баяр наадам хоёр дахь үргэлжилж байна. Өнөөдөр хурдан соёолон шандасаа сорихоор гарааны зурхай дээр ирсэн байна. Тун удахгүй түрүү магнай барианы зурхайд орж ирж уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулах нь ээ.

Нас насны морьдын уралдаанд эрлийз морьдыг оролцуулахгүй ялгаж оруулж байна. Соёолон насны морины сэрвээний өндөр 140 см байх ёстой.

Унаач хүүхдүүдийн хувьд стандартын хувцсыг өмсүүлж оролцуулж байна. Хурдан морины салбар хороо эдгээр шаардлагаа уяачдад тавьж хяналт сайтай байгаа аж. 

Өнөөдөр дааганы уралдаанаар улсын баяр наадмын хурдан морины уралдаан өндөрлөнө. Дааганы уралдаан хуваарь ёсоор 10.30-12.30 цагт болно.

Сэтгэгдэл бичих