АНУ Хятадад 200 тэрбумын татвар ноогдуулна

Худалдааны ширүүн маргаантай байгаа  АНУ Хятад улсад дахин импортын тариф нэмж болзошгүй байгаа талаар мэдээллээ.

Цагаан ордны зүгээс Хятадаас импортлох 200 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах болно гэдгээ мэдэгдлээ. Тус импортын тарифийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Өнгөрсөн долдугаар сарын 6-нд АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд 34 тэрбум ам.долларын татвар ногдуулах захирамжийг хэрэгжүүлж эхэлсэн. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадтай хийх худалдааны дайнаа зогсоох бодолгүй байгаа гэдгээ мэдэгдсэн.  16, 34 тэрбум, 200, 300 тэрбум гэсэн дараалалтай нийт 550 тэрбумын татварын нэмэгдэл ногдуулна гэж анхааруулсан юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

nyamka - 103.57.93.2022018-07-11 19:20:33

zov

nyamka - 103.57.93.2022018-07-11 19:20:33

zov