Франц аваргын төлөө тоглохоор боллоо

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх дөхөж байна. Өнгөрсөн шөнө хагас шигшээн эхний тоглолт болж, Францын шигшээ баг дэлхийн аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхийг авлаа.

Франц, Белгийн шигшээ багийн тоглолт Санкт-Петербург хотын “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Европын хоёр баг өмнө нь 73 удаа таарч тоглоход Францын шигшээ баг 24 удаа хожсон бол Бельгийн шигшээ баг 30 хожиж 19 удаа тэнцэж байжээ. Эдгээр тоглолтуудаас хоёр нь дэлхийн аваргад таарч байсан байна.

Өнгөрсөн шөнө болсон шийдвэрлэх тоглолтод Францын шигшээ багийн хамгаалагч Самюуэль Умтити тоглолтын 51 дэх минутад гоол хийж багаа ялалтад хүргэсэн юм. Энэ гоол орсноос хойш хоёр багийн аль аль нь гоол хийж чадалгүй тэмцээн өндөрлөсөн.

Францын шигшээ баг долдугар сарын 15-нд Хорват, Английн хожсонтой нь аваргын төлөө тоглоно. Харин Белгийн шигшээ баг долдугаар сарын 14-нд  дээрх хоёр багийн хожигдсонтой нь 21 дэх удаагийн ДАШТ-ий хүрэл медалийн тоглох юм.

Энэ тоглолтын өмнө Францын шигшээ багийн ахлагч У.Льорис “Бид бүхэн Бельгийн эсрэг юу хийхээ мэдэж байгаа” хэмээн яриад эсрэг багаа магтаад амжсан. Тэд талбай дээр онцгой байж, гоол хийх боломжуудын бүрэн ашиглаж чадсан юм.

1998 оны дэлхийн аварга Францын шигшээ баг “С”хэсэгт Австрали, Перуг хожин Данитай тэнцэн хэсгээ тэргүүлсэн. Улмаар шөвгийн 16-д дэлхийн шилдэг хөлбөмбөгч Л.Месси тэргүүтэй Аргентинийг 4:3-аар хожсон бол Уругвайг 2:0-оор буулган авсан.

Од тоглогч олонтой Францын шигшээ баг энэ жил онцгой байж, аваргын төлөө тоглохоор үлдээд байна. 1998 онд эх орондоо зохион байгуулж байсан ДАШТ-д түрүүлсэн Францын шигшээ баг 21 дэх удаагийн дэлхийн аваргын “Алтан цом”-д ойртлоо.

Белгичууд шөвгийн 16-д Японыг 3:2-оор хожиж, улмаар дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ багийг 2:1-ээр буулган авсан юм.

Белгийн шигшээ баг 1986 онд Мексикт болсон дэлхийн аваргад дөрөвдүгээр байрт орж байсан бол энэ амжилтаа давтаад байна. Белгичууд ДАШТ-ээс 1980 онд мөнгө, 1972 онд хүрэл медаль хүртэж байжээ.

Өнөө шөнө Хорват, Английн тоглолт болж, аваргын төлөө өрсөлдөх дараагийн баг тодорно.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд