Ерөнхийлөгчийн зарлигаар хоккейчдыг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол улсад өвлийн спорт, тэр дундаа хоккейн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нэр бүхий тамирчдыг өнөөдөр шагнаж урамшууллаа. 

1.Монголын анхны хоккейн гавьяат дасгалжуулагч цолоор Б.Доржпалам. Буриад улсын биеийн тамирын гавьяат ажилтан

2.Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Б. Жавхлан. Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч

3.-Алтан гадас одон - Ж.Баярсайхан ОУХМ

4.-Алтан гадас одон -  Б.Мөнхболд ОУХМ

5.-Алтан гадас одон -  Г.Тамир ОУХМ

6.-Алтан гадас одон -  И. Алтангэрэл ОУХМ

МХХ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэлэхдээ “Манай улсад хоккейн спорт үүсч хөгжөөд 60 гаруй жил өнгөрсөн байна. Түүнчлэн бид 2018 онд Азийн аваргын цомыг хүртсэг. Энэ удаагийн төрийн шагнал нь Монголын хоккейн холбоо, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, нийт тамирчид, энэ спортыг шимтэн сонирхогч хэн бүхэнд маш том урам зориг өгсөн явдал боллоо” гэв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

5555 - 103.57.92.33Уржигдар

Тайлбар Азийн аварга биш челленжийн цомын аварга. Баяр хүргье