STARBUCKS 2020 он гэхэд хуванцарын хэрэглээг халах зорилго тавьжээ

        Дэлхийн улс орнуудад олон салбартай франчайз Starbucks компани хуванцрын хэрэглээг халахаар зорилт тавьж үйл ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, сав баглаа боодол ашиглах болгохоор болсон байна. АНУ-ын Сиэтл хотод төвтэй Starbucks компани хуванцар соруул, аяганы оронд өөр материалаар хийсэн аяганд өөрсдийн кофег үйлчлүүлэгчид хүргэхээр болсноо өнгөрөгч даваа гаригт мэдэгджээ. Эхний удаад Starbucks компани соруулгүй таг зохион бүтээж хэрэглээнд нэвтрүүлэх аж.
Байгаль орчныг хамгаалагч сангууд үйлчилгээний бизнес эрхэлдэг компаниудыг хуванцрын хэрэглээгээ зогсоохыг удаа дараа шаардаж байгаа билээ. Учир нь хуванцрын хог хаягдлууд далайд хаягдаж улмаар загас болон бусад далайн амьтадад эрсдэх аюул учруулдаг. Гэвч соруулын хэрэглээ асуудал боловч бусад хуванцар хог хаягдлын ердөө л дөрвөн хувийг эзэлдэг бөгөөд 2000 тонн жинтэй болдог. Харин жил болгон 9 сая тонн жинтэй хуванцар хогууд далайд хаягддаг байна.

Мөн түргэн хоолны МкДоналдс компани хуванцар соруул, хуванцрын хэрэглээг бууруулахаар зорьж байгаа гэдгээ урьд нь мэдэгдэж байсан бөгөөд ирэх оноос эхлэн Их Британи болон Ирланд улсуудад хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих