Оросын баг хожигдсоныг Путин хэрхэн тайлбарлав

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн орны шигшээ баг болон Хорватын багийн тоглолтыг үзэж, тоглолтод хожигдсон ч манай  хөлбөмбөгчид баатрууд юм гэжээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд ингэж ярьсныг Интерфакс  агентлаг мэдээлжээ.

“Путин тоглолтыг үзэж, хөгжөөн дэмжиж байсан. Манайхан энэ сайхан шударга тоглолтод хожигдсон ч, тэд бидний хувьд баатрууд юм. Бид тэд нараар бахархаж байна” гэж Песков хэлсэн байна.

"Төрийн тэргүүн над руу утасдаж, хөлбөмбөгчдийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, сайхан тоглосонд талархал илэрхийлсэн" гэж Оросын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Станислав Черчесов ярьжээ.

“Харамсалтай нь бид үлгэрийг домог болгож чадсангүй.  Цаашид явах боломж байсан юм. Гэхдээ чанарын үсрэлт  хийлээ. Аварга шалгаруулах тэмцээн сайхан боллоо. Гэхдээ хасагдсан нь гомдолтой нь мэдээж” гэж Черчесов телевизийн “Россия 24” сувгийн нэвтрүүлгээр хэлсэн байна.

 “Энэ бол хөлбөмбөг, бухимдаад байх хэрэггүй. Харин цаашид ахих хэрэгтэй” гэж ерөнхий дасгалжуулагч хэлсэн байна.

 

                                                                                                         С.Инда

 

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд