Цагдаагийн алба хаагчдад Төрийн дээд одон медаль гардууллаа

Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, нийтийн хэв журам хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад өнөөдөр Төрийн дээд одон медаль, Цагдаагийн цол гардууллаа. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх эрхэм үүрэг, өргөсөн тангарагаа нэр төртэй хамгаалан, биелүүлсэн алба хаагчдынхаа гавьяа зүтгэлийг үнэлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 4 алба хаагчийг “Цэргийн хүндэт медаль”-аар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хүндэт Жуух” бичгээр 1 алба хаагч, “Цагдаагийн алдар” тэмдэгээр 1 алба хаагчийг тус тус шагналаа.

 

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдгээр тус албаны 4, “Хүндэт жуух” бичгээр 14, цагдаагийн “Хурандаа” цолоор 1, “Дэд хурандаа” цолоор 1, “Хошууч” цолоор 15 хүн шагнагдсан бол, “Ахлах дэслэгч” цолоор 1, “Дэслэгч” цолоор 11 алба хаагчид шагнагдан цол, мөрдөсөө гардан авлаа.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Соло - 2018-07-09 17:53:25

Баяр хүргэе