Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг хасч, цолыг нь хураалгахаар Ерөнхийлөгчид ханджээ

 МҮБХ-оос Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинд дараах шаардлагыг хүргүүлжээ.

 

Уг албан бичигт МҮБХ-г хууль бусаар удирдаж байсан хүмүүс өнгөрөгч долоо хоногт хуралдаж Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны үеэр сэтгүүлчдийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бөхчүүдийн найраа хийх буюу зориудаар унаж өгөх бизнес хийдэг газруудад нэвтрүүлэхгүй байх тухай шийдвэр гаргасан талаар дурджээ.

 

Мөн Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг хасч, цолыг нь хураалгахаар Ерөнхийлөгчид хандсан тул энэ жилийн баяр наадмын бөхийн барилдаанд бүртгэхгүй, зодоглуулахгүй байхыг мэдэгдсэн байна. Улсын арлсан Э.Оюунболдыг өнгөрөгч оны Улсын их баяр наадмын тавын даваанд ам авахдаа “найраа” хийж, Монгол бөхийн нэр хүндийг унагасан гэж үзжээ.

 

Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

baagii - 103.26.194.52018-07-09 23:17:29

zovoo demjij bn

зочин - 183.83.253.2502018-07-09 21:43:57

зөвөө ингээд нэг цочироох цаг ньболсон юмаа илт ард түмэний нүдэн дээр найраа хийсэн цолын хас эрхийн хас өгч болдгын буцаагаад авч болдгыг тэнэгүүдэд мэдрүүл

МОНГОЛ - 2018-07-09 19:44:18

БАТ-ЭРДЭН ТЭРГҮҮТЭЙ ДОПИНГ, БӨХИЙН ЦОЛНЫ НАЙМААЧИД СЭТГҮҮЛЧДЭЭС АЙЖ ЦЭРВЭДЭГ НОЦТОЙ ШАЛТГААН БАЙГАА НЬ ҮНЭН. ТЭД ӨӨРСНИЙГӨӨ ИЛЧИЛЛЭЭ.