"Миат" агаарын хөлгөө Сингапурын биржийн үнээр цэнэглэдэг боллоо

            Өнгөрсөн 2017 оны долоодугаар сарын 2-ны өдөр Роснефть болон “Сод Монгол” групп Москва хотноо нэгэн чухал гэрээг байгуулсан билээ. Гэрээ байгуулах арга хэмжээнд “РН-Аэро” ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Папков Сергей Борисович, “Сод Монгол Групп” ХХК-ийг төлөөлж дэд ерөнхийлч Б.Сүхбаатар нар оролцжээ.

Энэ гэрээг байгуулснаар Монгол Улс агаарын хөлөгөө Сингапурын биржийн үнээр цэнэглэдэг боллоо гэсэн үг юм. Тодруулбал, гэрээний 1.1.2-т “Олон улсын стандартад нийцсэн агаарын хөлгийн шатахууныг Сингапурын хөрөнгийн биржээс тогтоосон үнэ буюу дэлхийн зах зээлийн үнээр тогтвортой нийлүүлэхийг илэрхийлж байна...” гэж заажээ.

Ийнхүү олон жилийн турш хөвөрсөн “МИАТ компани шатахуунаа өндөр үнээр авдаг” гэсэн шүүмжлэл үүгээр эцэслэгдэж байна. Яг үнэндээ МИАТ компани шатахуунаа өндөр үнээр авдаг байсан уу гэдэг асуулт өөрөө их ээдрээтэй байсаар байгаа юм. Учир нь саяхан олон нийтэд ил болсноор МИАТ компанийн тийзийн үнэд нөлөөлөх шатахууны ханш 24 хувь байдаг нь мэдээлэгдсэн. Гэтэл Турк 28, Сингапур 27, Хятад 26 хувийн шатахууны үнийг тийзэндээ шингээж арилждаг ажээ. Энэтхэг бүр тийзийнхээ үнийн 33 хувьд шатахууны зардлыг нэмдэг гэсэн статистик саяхан хэвлэлүүдээр мэдээлэгдсэнээс харахад МИАТ хэзээнээсээ дэлхийн зах зээлийн ханшаар шатахуунаа авдаг байсан нь тодорхой болсон юм. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Баяраа - 2018-07-09 17:49:57

Юу гээл бна даа