Яг түүн шиг-3 шоуны шилдэг оролцогч өнөөдөр тодорно

Дэлхийн болон монголын оддыг дэргэдээсээ тольдох боломжийг олгон үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө ням гариг бүрт уядаг "Боловсрол" телевизийн "Яг түүн шиг" шоуны гуравдугаар улирлын ялагч өнөөдөр тодрох гэж байна. Өнөөдөр 20.00 цагт "Крокус" эвент холллоос энэ улирлын шилдэг зургаан оролцогч болох О.Тэмүүжин, Б.Нацагдорж, Ц.Тэмүүлэн, Г.Сүндэрмаа, Ч.Очгэрэл, Ж.Энэрэл нар финалд өрсөлдөнө. гэхдээ тэд энэ дугаарт баззер даран дүрээ сонгоогүй бөгөөд өөрийн хамгийн сайн хийж чадах уран бүтээлчийнхээ дүрд хувиран давуу талаараа өрсөлдөх учраас халуухан тулаан тэднийг хүлээж буй. Харин оролцогч О.Билгүүн, Б.Цэрэндолгор нар өнгөрсөн ес дэх дугаарт шоугаа өндөрлүүлсэн юм.

"Яг түүн шиг-3" шоуны өмнөх есөн дугаарын ялагчийг эргэн сануулахад,

1-р дугаар Б.Нацагдорж Бионсийн дүрээр

2-р дугаар Ц.Тэмүүлэн Жон Ленноны дүрээр

3-р дугаар О.Тэмүүжин Andrea Boccelli&Sara Brightman-ы дүрээр

4-р дугаар Г.Сүндэрмаа LP

5-р дугаар М.Цэрэндолгор Чарли Чадлины дүрээр

6-р дугаар О.Билгүүн Rain-ы дүрээр

7-р дугаар О.Тэмүүжин Cher-ийн дүрээр

8-р дугаар Ч.Очгэрэл Luciano Pavarotti-ын дүрээр

9-р дугаар Г.Сүндэрмаа Keala Settle-ийн дүрээр тус тус ялагч болсон билээ.

Тэд өнөөдөр хэний дүрд хувиран хэрхэн өрсөлдөхийг хамтдаа харах л үлдлээ.


Сэтгэгдэл бичих