Дэлхий

Хатан хааны хувийн эмч зам тээврийн ослоор нас баржээ

Осол Лондон хотын төвд болсон байна. Эмч Питер Фишер хэргийн газарт нас барсныг Их Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

20 цагийн өмнө

Дэлхийн хамгийн их орлого олдог эмэгтэй жүжигчдийг тодруулав

Холливудын од Скарлетт Йоханссон “Форбс” сэтгүүлийн газраас гаргасан оны хамгийн их орлоготой жүжигчдийн жагсаалтыг тэргүүлжээ. Хамгийн баян эмэгтэй кино жүжигчдийн жагсаалт сэтгүүлийн сайтад нийтлэгдсэн байна.33 настай жүжигчин өнгөрсөн жил ойролцоогоор 40,5 сая долларын орлого олсон байна. Сэтгүүлд бичсэнээр, нэрд гарсан комиксуудад үндэслэсэн “Өшөө авагчид” гэдэг франшизэд оролцсоноор Йоханссон хамгийн их орлого олжээ.

20 цагийн өмнө

Соулын хатан хаан нас нөгчжээ

Соулын хатан хаан гэгддэг Арета Франклин 76 настайдаа таалал төгссөн байна. Түүний төлөөлөгч Гвендолин Куинн нь түүни й нас барсан шалтгааныг мэдээлжээ.

21 цагийн өмнө

Генуягийн гүүр нурсны буруутан нь хэн бэ?

Генуя хотын гүүр нурсантай холбогдуулан Итали улс онц байдал зарлажээ. Жараад онд архитектор Риккардо Моранди гүүрний бүтцийн зураг төслийг хийхдээ гаргасан алдаа нь эмгэнэлт явдлын шалтгаан болсон байж болох талтай гэнэ.

Өчигдөр

Италийн Генуя хотод гүүр нурснаар...

Уржигдар

Дэлхийд ер бусын халуун шатна гэж үзэж байна

Ойрын таван жилд Дэлхийд ер бусын халуун шатаж, өвөлдөө дулаан байх болно хэмээн Цаг уурчид “Nature Communications” сэтгүүлд нийтлүүлсэн судалгааны материалдаа ийм дүгнэлт хийжээ.

Уржигдар

АНУ-ын хориг арга хэмжээ баррель нефтийн үнийг 150 ам. долларт…

Хөрөнгө оруулалтын сангууд нэг баррель нефтийн үнэ 150 долларт хүрч өснө гэж үзэж байна. Ираны эсрэг АНУ-ын авах ээлжит хориг арга хэмжээ үүний шалтгаан болж болох юм.

Уржигдар

АНУ, ОХУ хоёрын дунд “санамсаргүй” байдлаар цөмийн дайн гарч болзошгүй

АНУ, Оросын хооронд болон АНУ, Хятадын хооронд цөмийн санамсаргүй мөргөлдөөн гарах магадлал тун бага юм гэж “The National Interest” сэтгүүлд бичжээ.

Уржигдар

Хамраас нь цус гарч байсан ч тэмцээндээ түрүүлжээ

Белорусын гүйлтийн тамирчин Ольга Мазуренок Европын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ. Уралдааны үеэр хамраас нь цус гарч байсан нь ч түүнийг тэргүүн байр эзлэхэд саад болоогүйг хэвлэлд мэдээлсэн байна.

2018-08-14 12:55:00

Монголчуудыг мэхэлсэн Казахстаны иргэнийг Интерполоор эрэн сурвалжилж байна

“Монголын хууль сахиулах байгууллагынхан энэ иргэнийг 2017 оны хоёрдугаар сард саатуулж, түүнийг луйврын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэжигтнээр татсан юм.

2018-08-14 12:28:00

Ганц бие сувилагч эмнэлэгтээ 600 мянган евро гэрээслэн үлдээжээ

Италийн нэг сувилагч эмэгтэй өөрийн ажиллаж байсан эмнэлэгт 600 мянган евро (манайхаар 1 тэрбум 690 мянган орчим төгрөг ) гэрээслэн үлдээжээ. Энэ ер бусын явдал Триест хотод болсныг il Piccolo сайтад нийтэлжээ.

2018-08-14 11:24:00

АНУ-ын шинэ төсөв Украйнд чиглэгдэнэ

Дональд Трамп АНУ-ын 2019 оны батлан хамгаалахын төсвийг баталлаа. Төсвийн нийт хөрөнгө нь 716 тэрбум долларт хүрсэн байна. Түүний баталсан төсвийн хөрөнгө нь цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэгдэх аж.

2018-08-14 11:18:00

Путин 20 жилд Орос орныг дахин хүчирхэг болгож чадах уу?

Путин бол бүх талаараа Орос хүнд байх ёстой нугаршгүй зан чанартай хүн мөнөөс мөн. Түүхэндээ оросын ард түмэн мөхөхөд ойрхон аюултай байдалд олон удаа орж байсан билээ. Хамгийн тодорхой нэг жишээ нь Наполеоны жаран мянган хүнтэй арми 1812 онд Орос улсад халдан довтолж, Москва хотыг ч эзэлж дөнгөсөн юм. Гэвч оросын эрэлхэг дайчид няцаалт өгч чадсан билээ. Сүүлд нь Наполеон ийм тэсвэр тэвчээртэй цэрэгтэй хэзээ ч тааралдаж байгаагүй хэмээн харамсан ярьж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Сталинград хамгаалалт болон Москвагийн төлөөх тулаанд оросуудын нугаршгүй шаргуу чанар нь дэлхий нийтийг бахархахад хүргэсэн юм.

2018-08-14 11:06:00

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг энэ сарын 17-ны 10:00 цагт хаалттай…

2018 оны долдугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авчээ.

2018-08-13 14:21:00

Хунтайж Уильям хаан болвол, Кейт Миддлтон ямар хэргэм зэрэгтэй болох…

Кембрижийн герцог Их Британийн хаан ширээнд залрах хүмүүсийн жагсаалтад хоёрдугаар байрт ордог билээ. Тиймээс хун тайж Уильям хаан V Уильям болох өдөр хэзээ нэгэн цагт ирнэ. Харин түүний гэргий герцогиня Кэтринийг хатан хаан VI Екатерина гэх үү хэмээн хэвлэлд бичжээ.

2018-08-13 10:03:00

Хөх өнгийн гэрэл нүдний торлог бүрхүүлийг гэмтээдэг

Дэлгэц хүний нүдэнд сөргөөр нөлөөлдөг тухай эрдэм шинжилгээний олон арван бүтээл гарсан ч, орчин цагийн хүмүүс телевизор, компьютер болон гар утастай улам "дотноссоор" байгаа билээ. Гэсэн хэдий ч хараа муудахад чухамхүү дэлгэц хэрхэн нөлөөлдөг нь өнөөг хүртэл ойлгомжгүй явж ирсэн.

2018-08-13 09:55:00

Дэлхийн хамгийн “муухай” ямаа

Энэ ямааны толгой болон эрүү нь урьд нь үзэж байгаагүй жуулчдыг бол айлгаж ч мэднэ. Харин багадаа бол их өхөөрдөм харагддаг. Зөвхөн багадаа шүү...

2018-08-12 11:45:00

Давс хортой гэх яриаг эрдэмтэд няцаалаа

Канадын эрдэмтдийн судалгаагаар, давсыг тохируулан хэрэглэх нь хүний зүрх судасны системд тустай хэмээх дүгнэлт хийжээ. Судалгааны дүнгийн тухай материал "Lancet" сэтгүүлд нийтлэгдсэн байна.

2018-08-11 12:01:00

Цагаачдад хүчиндүүлсэн Голланд улс төрч амиа хорложээ

53 настай депутат Вилли Дилле Нидерландын хэт барууны үзэлтэй “Эрх чөлөөний нам”-аас сонгогдсон бүсгүй цагаачдад өөрийгөө хүчиндсэн дүрс бичлэгийг Facebook-т тавьсныхаа дараа амиа хорлосон үйл явдал гарчээ.

2018-08-11 11:51:00

Дахин хориг арга хэмжээ авч байгаа нь эдийн засгийн дайн…

Оросын эсрэг хориг арга хэмжээг улам чангатгаж байгааг эдийн засгийн дайн зарлаж буй хэрэг хэмээн Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ

2018-08-11 11:01:00