Спорт

Монголын шигшээ өнөөдөр эхний тоглолтоо Хонконгтой хийнэ

Сагсан бөмбөгийн Зүүн Азийн АШТ-ий тоглолтууд энэ сарын 16-21-ний өдрүүдэд БНСУ-ын Инчонд болно.

2013-05-17 19:18:50

Дэвид Бекхэм зодгоо тайлна

Францын “Пари Сен-Жермен” клубын хагас хамгаалагч Дэвид Бекхэм одоогийн улирал дуусмагц мэргэжлийн хөлбөмбөгийг орхихоо зарлажээ. Франс пресс агентлаг ингэж мэдээлсэн байна.Энэ жил ийм өндөр түвшинд тоглох боломж олгосонд 38 настай англи эр тус клубт талархал илэрхийлээд, одоо миний хувьд “тоглолтоо дуусгах цаг ирлээ” гэж онцлон дурджээ.

2013-05-17 16:11:25

Б.Сэр-Од Азийн марафон гүйлтийн аварга боллоо

Хонконг улсад болсон 2013 оны Азийн марафон гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од 2 цаг 17 минут 56 секундын амжилтаар түрүүллээ. Харин Узбекстаны Анолей Петров 2 цаг 20 минут 24, Японы Кензо Кавабата 2 цаг 22 минут 22 секундийн үзүүлэлтээр дараагийн байруудыг эзэлжээ.

2013-05-16 16:46:38

"Дуулиан-2020"-ын финалын тоглолт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Дуулиан-2020" долоо дахь удаагийн тэмцээний финалын тоглолтууд өнөөдөр Спортын төв ордонд 09:00-15:00 цаг хүртэл явагдана. Монгол Улсын Ерөнхийлөгч хаалтын ажиллагаан дээр хүрэлцэн ирэх тул та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт тоглолт үзэх боломж бий. Финалийн тоглолтын билет 3000 төгрөг юм байна.

2013-05-16 16:49:43

Н.Төгсцогт ялагдлаа ялалт болгоно

Лондоны олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт ээлжит тэмцээндээ оролцохоор Куба улсыг зорьжээ. тэрбээр Лондоны олимпод Кубын залуу тамирчин Робейси Рамирез Карразанад ялагдаж мөнгөн медаль хүртэж байсан билээ. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд манай тамирчин даагаа нэхэх зорилготой явсан бололтой.

2013-05-15 23:15:04

Манай шатарчин Ц.Лхагвасүрэн мөнгөн медалийн болзол хангалаа

Грекийн Порто Каррос хотноо болж буй шатрын Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 16-17 насны хөвгүүдийн ангилалд Олон улсын шатрын холбооны мастерЦ. Лхагвасүрэн сүүлийн өрөгтөө Туркийн Тирак Мертийг хожсоноор мөнгөн медаль хүртлээ. Ц.Лхагвасүрэн өнгөрсөн жил Румын улсын Иаси хотноо болсон сурагчдын ДАШТ-нээс алтан медаль хүртэж байсан сурагч юм.Грекийн Порто Каррос хотноо болж буй шатрын Сурагчдын ДАШТ-нд 42 орны 550 тамирчин оюун ухаанаараа өрсөлдөж байна.

2013-05-15 19:50:03

Э.Халиунболд: Би зургаан сар л тэссэн

Таван наснаасаа эхлэн мотоцикль унаж сурснаар өнөөг хүртэл 18 жил мотоспортод үнэнч зүтгэж буй мотоспортын ОУХМ Э.Халиунболдтой ярилцлаа. Тэрээр зорилгынхоо төлөө ямар ч бэрхшээлийг даван туулахад бэлэн, зоригтой залуу юм билээ.

2013-05-15 17:57:44

7 настай Е.Төгстөмөр хүү Шатрын дэлхийн аварга боллоо

2013-05-15 17:23:52

Дуулиан-2020-ын хагас шигшээгийн тоглолтууд явагдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Дуулиан-2020” долоо дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд 56 сургуулийн 202 багийн 3000 орчим тамирчид зургаан насны ангиллаар 2013 оны нэгдүгээр сараас тавдугаар 16-ныг хүртэл өрсөлдөх ба нийт 35 сая төгрөгийн шагналын сантай.

2013-05-15 15:41:33

Манай сагсчид Зүүн Азийн аваргын төлөө Инчонд тоглоно

Гурав дахь удаагийн Зүүн Азийн Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-аас 21-ний хооронд Өмнөд Солонгосын Инчон хотод болох гэж байна.

2013-05-15 00:30:20

“Mongolia Open-2013” тэмцээн дууслаа

Чөлөөт бөхийн “Mongolia Open-2013” олон улсын тэмцээн Буянт-Ухаа дахь спорт цогцолборт хоёр өдөр үргэжилж дууслаа.

2013-05-13 16:45:19

Индиан Пейсерс цувралыг тэргүүлж эхэллээ

NBA-гийн плэйоффын Индиана Пэйсерс, Нью-Йорк Никс багуудын цувралын гурав дахь тоглолт Индианаполис хотод өндөрлөлөө. Цувралын харьцаа 1:1 байсан бол Индианагийн залуус энэ удаагийн тоглолтын төгсгөлд өрсөлдөөнгүй шахам оноогоор тэргүүлснээр 82:71-ийн харьцаагаар ялалт байгууллаа.

2013-05-12 18:25:01

Тамирчдын урамшууллын мөнгийг ирэх долоо хоногт олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн оны наймдугаар сарын 16-ны өдрийн зарлигийн дагуу энэ онд журам баталж, олимп болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгож байхаар болсон.

2013-05-11 23:10:22

Өнөөдөр болж буй спортын тэмцээн уралдаан

Өчигдөр зуны эхэн сар гарсан налгар сайхан дулаахан өдөр байлаа. Харин амралтын энэ сайхан өдрүүдэд та бүхний чөлөөт цагт зориулан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох тэмцээн уралдааны мэдээллийг хүргэе.

2013-05-11 23:30:02

Нэрэмжит тэмцээн гэхэд шатрын жинхэнэ фестиваль болж байна

Шатар тоглодог бүхэн цуглажээ. “Москва опен” шиг гэхэд хилсдэхээргүй “Их мастерт хүрэх зам” нэртэй тэмцээн МҮХАҮТ-д эхэллээ. ДШХМ, багш Х.Сүрэндорж агсны нэрэмжит тэмцээнийг өвөрхангайчууд, бүрлээчийн гэр бүл, ахан дүүс, найз нөхөд нь зохион байгуулжээ.

2013-05-11 21:58:09

О.Насанбурмаа: Бид хичээнэ ээ

Эмэгтэй чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт ҮШБ-ийн тамирчин, МУГТ О.Насанбурмаатай уулзлаа. Түүний хувьд Монголиа опен тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж байлаа. Бид өнөөдөр 2013 оны Ази тивийн аварга, МУГТ О.Насанбурмаатай уулзаж цөөн хором ярилцлаа.

2013-05-11 19:55:28

"Mongolia Open" эхэллээ

Энэ амралтын өдрүүдэд Буянт-Ухаа цогцолборт "Mongolia Open" олон улсын нээлттэй тэмцээн болно.

2013-05-11 18:55:30

Манай улсад спортын стандартын барилга байгууламж ховор

Манай улсын хувьд спортын аль ч төрөлд Ази, тив дэлхий, олон улс, олимпийн дэвжээнд өрсөлдөж байгаа тамирчдын амжилт нь өдрөөс өдөрт дээшилж байгаа учраас илүү өргөн хүрээнд спортыг хөгжүүлэх хэрэгтэй болжбайгаа юм.

2013-05-10 18:17:54

МҮОХ, “Хасу Мегаватт” ирэх олимп хүртэл хамтран ажиллана

2013-05-10 17:56:12

Олимпийн таеквондогийн бага нас, өсвөрийн УАШТ эхэллээ

Таеквондогийн спортын амжилт сүүлийн жилүүдэд тив дэлхий, олон улсын хэмжээнд хурдацтай хөгжиж манай улсын тамирчид энэ төрөлд чамгүй амжилтыг үзүүлсээр байгаа.

2013-05-10 16:45:51