Спорт

Их мастер Б.Мөнгөнтуул 3,5 оноотой тэргүүлж явна

Шатрын ААШТ Филиппиний нийслэл Манила хотод 5 дахь өдрөө үргэлжилж байна. Энэсарын 18-ны өдөр эхэлсэн ААШТ-д манай улсаас 8 шатарч оюун ухаанаа сорьж байна.

2013-05-23 15:28:10

МЧБХ-ны удирдлагууд томилогдов

МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Сайнсанаа, ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, ерөнхий менежерээр Д.Батням томиллоо.

2013-05-23 17:50:00

Босго оноогоор тэнцсэн харваачид Улсын наадамд орно

Энэ сарын 25-нд Улаанбаатар хотын сурын аварга шалгарах бол олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүндэт мэргэн Жамбаагийн нэрэмжит хүүхдийн баярын харваа, эмэгтэйчүүдийн багийн аварга шалгаруулах харваа эхэлж ирэх сарын 2-нд дүнгээ гаргана.

2013-05-22 17:50:13

Сурын хотын АШТ бямба гарагт эхэлнэ

Энэ оны 1-р сард бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилж шинэ удирдлагатай болсон МСХ энэ бямба гарагт хотын АШТ-ийг зохион байгуулах гэж байна. Энэ тэмцээн нь харваачдын хувьд үндэсний их баяр наадмын бэлтгэл харваа болох юм.

2013-05-22 17:49:46

Даамын УАШТ үргэлжилсээр

2013 оны 100 буудалт даамын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг 5-р сарын 20-ноос 28-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод зохион байгуулж байна. Тэмцээнд даамын шилдэг мастерууд өрсөлдөж байна.

2013-05-22 17:39:41

Туялзуур сэлэмчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

Туялзуур сэлэмний 2013 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 3-9-нд БНХАУ-ын Шанхай хотноо болно.

2013-05-22 17:30:00

Зөв төлөвлөлт, амжилтын үндэс сургалт болж байна

ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн алба, Эрдэм шинжилгээ, судалгааны алба хамтран “Зөв төлөвлөлт, амжилтын үндэс” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Сургалтад ҮШБ-ийн албаны 28 дасгалжуулагчид хамрагдаж байгаа аж.

2013-05-22 17:19:42

Леброн Жэймс: “Бид зүгээр ч нэг баг биш”

2013-05-22 05:00:20

Жүдочид дэлхийн шилдэг мастеруудын тэмцээнд хүч үзнэ

Дэлхийн шилдэг мастеруудын жүдо бөхийн тэмцээн энэ сарын 25-26-нд ОХУ-д зохион байгуулагданэ.Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж, 19 тамирчин оролцоно. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшин, Г.Болдваатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, С.Мияарагчаа, 73 кг-д С.Ням-Очир,

2013-05-22 01:35:28

Шведийн шигшээ баг хоккейн ДАШТ-д аваргалав

Шведийн шигшээбагхоккейн дэлхийн аваргашалгаруулах тэмцээнд түрүүлэв. Стокгольм хотод болсон шувтаргын тоглолтод шведүүд Швейцарийн шигшээ багийг 5:1-ийн харьцаатай хожив.Шведүүд түүхэнд есөн удаа, 2006 оноос анх удаа дэлхийн аваргаболлоо. Швейцарчууд хоёр удаагаа мөнгөн медаль авав.

2013-05-21 15:43:40

Девид Бекхэм ногоон дэвжээгээ нулимстай үдлээ

Хөлбөмбөгийн ногоон дэвжээг орхиж буй шилдэг хөл бөмбөгчин Девид Бекхэм өчигдөр орой хөгжөөн дэмжигчид болон багийн нөхөдтэйгөө албан ёсоор салах ёс гүйцэтгэлээ.

2013-05-20 16:23:03

О.Насанбурмаа 67 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо буюу ФИЛА-гийн хурлаар эмэгтэй бөхчүүдийн дэлхийн чансааг зарлалаа. Тэгвэл манай тамирчин О.Насанбурмаа 67 кг-д дэлхийн чансааг тэргүүлсэн байна. Мөн гавьяат тамирчин С.Батцэцэг 63 кг-д тавд, О.Бурмаа 72 кг-д зургаад, Т.Мөнхтуяа 59 кг-д зургаад, С.Бямбацэрэн 55 кг-д долдугаарт тус тус бичигджээ.

2013-05-19 21:12:23

Дартсын “PREMIER LEAGUE”-ийн тэмцээн болно

Монголын Дартсын Холбооноос анх удаа санаачлан Дартсын “PREMIER LEAGUE”-ийн тэмцээнийг Монгол Улсад суугаа ИБУИНВУ-ын ЭСЯ-тай хамтран зохион байгуулах гэж байна.

2013-05-19 18:33:12

Хагас шигшээн эхний тоглолтууд боллоо

“Үндэсний Цом-2013” тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдөр болж байна. Хагас шигшээн эхний тоглолт Дорнод болон

2013-05-19 18:30:37

Эмэгтэй шигшээ 3х3 анхдугаар тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 3х3 азийн АШТ-д эмэгтэй баг тамирчид амжилттай оролцож мөнгөн медаль хүртлээ. Тэд аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн багтай өрсөлдөж хожигдсоноор дэд байрт шалгарч эмэгтэй тамирчид түүхэндээ Азийн АШТ-ээс анхны медалиа хүртэж байгаа нь энэ юм.

2013-05-17 19:20:12

Монголын шигшээ өнөөдөр эхний тоглолтоо Хонконгтой хийнэ

Сагсан бөмбөгийн Зүүн Азийн АШТ-ий тоглолтууд энэ сарын 16-21-ний өдрүүдэд БНСУ-ын Инчонд болно.

2013-05-17 19:18:50

Дэвид Бекхэм зодгоо тайлна

Францын “Пари Сен-Жермен” клубын хагас хамгаалагч Дэвид Бекхэм одоогийн улирал дуусмагц мэргэжлийн хөлбөмбөгийг орхихоо зарлажээ. Франс пресс агентлаг ингэж мэдээлсэн байна.Энэ жил ийм өндөр түвшинд тоглох боломж олгосонд 38 настай англи эр тус клубт талархал илэрхийлээд, одоо миний хувьд “тоглолтоо дуусгах цаг ирлээ” гэж онцлон дурджээ.

2013-05-17 16:11:25

Б.Сэр-Од Азийн марафон гүйлтийн аварга боллоо

Хонконг улсад болсон 2013 оны Азийн марафон гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од 2 цаг 17 минут 56 секундын амжилтаар түрүүллээ. Харин Узбекстаны Анолей Петров 2 цаг 20 минут 24, Японы Кензо Кавабата 2 цаг 22 минут 22 секундийн үзүүлэлтээр дараагийн байруудыг эзэлжээ.

2013-05-16 16:46:38

"Дуулиан-2020"-ын финалын тоглолт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Дуулиан-2020" долоо дахь удаагийн тэмцээний финалын тоглолтууд өнөөдөр Спортын төв ордонд 09:00-15:00 цаг хүртэл явагдана. Монгол Улсын Ерөнхийлөгч хаалтын ажиллагаан дээр хүрэлцэн ирэх тул та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт тоглолт үзэх боломж бий. Финалийн тоглолтын билет 3000 төгрөг юм байна.

2013-05-16 16:49:43

Н.Төгсцогт ялагдлаа ялалт болгоно

Лондоны олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт ээлжит тэмцээндээ оролцохоор Куба улсыг зорьжээ. тэрбээр Лондоны олимпод Кубын залуу тамирчин Робейси Рамирез Карразанад ялагдаж мөнгөн медаль хүртэж байсан билээ. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд манай тамирчин даагаа нэхэх зорилготой явсан бололтой.

2013-05-15 23:15:04