Спорт

Монголд тулалдах “мангас”-уудыг танилцуулъя

2013-09-02 16:12:36

Энэ намрын эхний барилдаан энэ сарын 22-нд болно

МҮБХ наадмаас наадмын хооронд болох барилдааны хуваарь гаргаж олны хүртээл болгон, тус хуваарийнхаа дагуу барилдаанаа зохион байгуулдаг билээ.

2013-09-01 20:00:19

Манай волейболчид ням гаригт БНСУ-ыг зорино

XVII удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 16 орон оролцохоос Монгол Улсын шигшээ Тайланд, Казакстан, Австрали улсуудтай “А” хэсэгтбагтсан байна. Монголын шигшээ хэсгийн эхний тоглолтоо есдүгээр сарын 13-нд Австралийн эсрэг хийх бол Казакстан (09.14), Тайланд (09.15) улсуудтай удаах тоглолтоо хийх юм.

2013-08-30 18:34:30

О.Ууганбаяр тавдугаар байрт оров

Жүдо бөхийн ДАШТ Бразилийн Рио-де-Жанейро хотноодөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ О.Ууганбаатар, ОУХМ Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар барилдлаа.

2013-08-30 16:23:50

Жүдо бөхийн ДАШТ-ий гурав дахь өдрийн агшнууд

2013-08-29 20:15:35

Манай шигшээ баг жүдогийн ДАШТ-д III-т бичигдэж байна

Бразилийн Рио Де Жанейро хотод үргэлжилж байгаа жудо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 73, эмэгтэй 57 кг-ийн жинд медальтнууд өчигдөр тодорлоо. Энэ өдөр манай улсын 3 жудоч дэлхийн аваргын татамид зодоглосоноос МУГТ Ням-Очир 5-р байрт шалгарлаа.

2013-08-29 20:14:17

Дартсын тамирчид өнөө өглөө эх орондоо ирлээ

БНХАУ-ын Шанхай хотноо болсон “IDF DARTS WORLD CUP 2013” буюу Олон улсын Дартсын холбооны Дэлхийн цомын тэмцээнээс аваргын цом алтан медаль, 2 мөнгө, нэг хүрэл медальтайгаар өнөөдөр эх орондоо ирлээ.

2013-08-29 20:08:56

С.Ням-Очир тавдугаар байрт шалгарлаа

Бразилийн Рио-де-Жанейро хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ний 73 кг-ийн жингийн барилдаанд МУГТ С.Ням-Очир хүрэл медалийн төлөөх барилдаж ялагдлаа. Тэрбээр энэ удаагийн тэмцээнд тавдугаарбайрт шалгараад байна. С.Ням-Очир "А" хэсэгт барилдсан.

2013-08-29 15:43:48

С.Ням-Очир хэсгийн аваргын төлөө барилдах болов

Манай жүдоч С.Ням-Очир дөрөв дэх тойргийнхоо барилдаанд Доминиканы жүдоч Лвили Сантанаг оноогоор цэвэр ялснаар хэсгийн аваргын төлөө барилдахаар болоод байна. А хэсгийн аваргын төлөө С.Ням-Очиртой Японы жүдоч Рики Накаяа болон Тайванийн жүдоч нарын ялсан нь хүч үзэх юм. Ийнхүү гавьяат тамирчин олимпийн хүрэл медальт С.Ням-Очир маань медальд дахин нэг алхмаар ойртоод байна.

2013-08-29 06:57:13

Х.Цагаанбаатар ялагдлаа

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд улсаа төлөөлөн барилдаж буй гавьяат тамирчин Х.Цагаанбаатар дөнгөж сая дэлхийн аваргыг өндөрлүүллээ. Түүний учраа нь олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Францын жүдоч Уго Легранд байсан бөгөөд торгуулиар манай жүдочийг ялаад байна.Х.Цагаанбаатар нь эхний тойрогтоо хийлж хоёр дахь тойрогтоо Финландын жүдочийг даралтад оруулан цэвэр ялаад байсан юм. Тун удахгүй 73 кг-д зодоглож буй гавьяат тамирчин С.Ням-Очир дөрөв дэх тойргийнхоо барилдааныг хийнэ.

2013-08-29 06:35:16

Д.Сумьяа эхний барилдаандаа яллаа

Эмэгтэйчүүдийн 57 килограмын жинд зодоглож байгаа ОУХМ Доржсүрэнгийн Сумьяа дөнгөж сая эхний барилдаанаа хийлээ. Манай жүдоч эхний тойрогтоо хийлээд байсан бөгөөд дөнгөж сая Тайванийн жүдочныг торгуулийн оноогоор буулгаж авснаар дараагийн тойрогтоо барилдах эрхийг олж аваад байна. Д.Сумьяагийн дараагийн учраа нь Гондурас болон Словенийн бөхчүүдийн ялсан нь байх юм.

2013-08-29 06:29:34

С.Ням-Очир хоёр дахь ялалтаа Хойд Солонгосын жүдочноор авлаа

Эхний тойрогтоо хийлж, улмаар Гана улсын жүдочийг цэвэр ялсан гавьяат тамирчин С.Ням-Очир дөнгөж сая хоёр дахь барилдаанаа хийлээ.Тэрээр Италийн жүдочийг ялаад байсан Хойд Солонгосын бөх Хон Кук Хеоныг ялж хэсэгтээ шөвгийн дөрөвт үлдэж чадлаа.

2013-08-29 05:59:09

Х.Цагаанбаатар эхний учраагаа ялав

Жүдо бөхийн дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн -73 килограмын жинд барилдаж буй Х.Цагаанбаатар учраа бөхтэйгөө барилдаанаа хийж дуусгалаа. Түүний учраа болох Финландын жүдоч манай бөхтэй оноогоор эн тэнцүү өрсөлдөж явсан ч эцсийн мөчид даралтад орж тоолуулан цэвэр ялагдлаа. Ингэснээр манай жүдоч Х.Цагаанбаатар ялалт байгуулж дараагийн барилдаанд Олимп, дэлхийн хүрэл медальт Францын жүдоч Уго Леграндтай барилдахаар боллоо.

2013-08-29 05:21:13

Гурав дахь өдрийн барилдаанууд эхэллээ

Бразилын нийслэлд зохиогдож буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн барилдаанууд дөнгөж сая эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -73, эмэгтэйчүүдийн -57 килограмын жингийн бөхчүүд татамид гарах бөгөөд манай улсыг төлөөлөн Монгол Улсын гавьяат тамирчин С.Ням-Очир, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ Д.Сумьяа нар зодоглоно.

2013-08-29 03:54:28

Шилдэг 16 эмэгтэй даамчид Монголд өрсөлдөнө

Дэлхийн оюуны спортын наадмын үндсэн төрөл 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх аравдугаар сарын 1-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

2013-08-29 01:00:47

“Инчеон-2014” Азийн наадам болоход 1 жил үлдлээ

“Инчеон-2014” Азийн наадам БНСУ-ын Инчеонд ирэх оны 9-р сарын 19-нөөс 10-р сарын 4-ны хооронд болно. Энэ наадамд улсаа төлөөлөн өрсөлдөх Монголын тамирчдыг хөгжөөн дэмжин туслах БНСУ-ын залуус МҮОХ-нд зочиллоо.

2013-08-29 00:45:21

М.Уранцэцэгийн аваргын төлөөх барилдаан

2013-08-28 21:56:20

Тун удахгүй хоёр дахь өдрийн барилдаанууд эхэлнэ

Хэдхэн мөчийн дараа Бразилын Рио де Жанейрод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанууд эхэлнэ.Өнөөдөр эмэгтэйчүүдийн 52, эрэгтэйчүүдийн 66 килограммын жингийн барилдаанууд явагдах юм.

2013-08-28 03:39:42

“Mongolia Bike Challenge” дөрөв дэх жилдээ

Монгол Улсаар овоглосон олон улсын дугуйн уралдаан энэ жил дөрөв дэх жилдээ болох гэж байна. “Mongolian Expeditions” компаниас жил бүр зохион байгуулдаг тус уралдаан энэ жил “Genco Mongolia Bike Challenge-2013” нэртэй болох бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Genco Tour Bureau” компани ажиллаж буй юм.

2013-08-28 02:15:59

Өвлийн олимп эхлэхэд 164 хоног үлдлээ

Өвлийн олимпийн 22-р наадам ОХУ-ын Сочи хотноо эхлэхэд 164 хоногийн хугацаа үлдээд байна. Өнөөдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Загдсүрэн ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Виктор Самойленког хүлээн авч уулзан, ирэх олимпийн наадмын талаар ярилцлаа.
Спортын салбарт хэдийнээсээ өргөн хүрээний хамтын ажиллагаатай Монгол, Орос 2 орны олимпизмийн хөдөлгөөн, спортын салбарын харилцан хамтын ажиллагааны өнгөрсөн ба ирээдүй, ирэх өвлийн олимпийн наадам өнөөдрийн уулзалтын гол сэдэв байлаа.

2013-08-28 00:30:23