Спорт

У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нар өнөөдөр өрсөлдөнө

Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сард Казахстаны Алмата хотод болно. Тэгвэл энэ тэмцээнд манай улсаас 64 кг-ын жинд хэн орох тал дээр маргаан үүсч эхэлсэн. Тодруулбал, Монголын боксын холбоо Б.Энхзориг болон У.Мөнх-Эрдэнэ нарын сорилго хийж, аль илүү байгааг нь явуулахаар шийдээд байгаа. Тэгвэл Боксын ДАШТ-ний 64 кг-ийн жинд улсаа төлөөлөн оролцох тамирчдын сорил өнөөдөр Эрдэнэт хот дахь Сэлэнгэ амралтанд болох юм байна.Сорилтод ялсан нь Казахстанд болох ДАШТ-нд оролцох эрхээ олж авах юм.

2013-09-23 17:25:00

О.Бурмаагийн хүрэл медалийн төлөөх барилдаан

О.Бурмаагийн хүрэл медалийн төлөөх барилдаан

2013-09-21 20:38:20

О.Насанбурмаагийн хүрэл медалийн төлөөх барилдаан

О.Насанбурмаагийн хүрэл медалийн төлөөх барилдаан

2013-09-21 20:45:10

Манай охид медалийн мөндөр шаагиуллаа

Унгар улсын нийслэл Будапешт хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ өндөрлөлөө. Өчигдөр тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 67, 72 кг-ын жингийн барилдаан болж, эдгээр жинд өрсөлдсөн ОУХМ, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, О.Бурмаа нар хоёул хүрэл медаль хүртлээ.

2013-09-21 20:15:21

Монголын чөлөөтийнхний мөнгөн үе эхэллээ

Тэр дэлхийгээс алт, мөнгө хоёр хүртэв. Олон улсын хэмжээний мастер Э.Сумъяа алтын дайтай мөнгө, ОУХМ Т.Мөнхтуяа хошой хүрэл зүүчихлээ

2013-09-21 00:01:30

Э.Ням-Очир тавдугаар байрт оров

Унгарын Будапешт хотноо болж буй бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 60 кг-ийн жинд өрсөлдсөн манай тамирчин Э.Ням-Очир тавдугаар байрт оржээ.Тэрбээр хэсгийн аваргын төлөө Болгарын бөх В.Дубовт ялагдаж,хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Баржангтай хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Гэтэл түүнд 7:2 онооны харьцаатайгаар ялагдсанаар тавдугаар байрт шалгарсан юм.

2013-09-18 22:10:11

Г.Мандахнаран хүрэл медаль хүртэв

Унгарын нийслэл Будапешт хотноо өчигдөр эхэлсэн бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр 66 кг-д зодоглосон ОУХМ Г.Мандахнаран хүрэл медалийн эзэн болж, Монголын баг тамирчид гараагаа амжилттай эхлүүллээ.

2013-09-17 15:34:30

Барүто зодог тайлахаа мэдэгджээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн намрын башё өнөөдөр эхэлнэ. Уг башёгийн макүүчи болон жюүрё зиндаанд манай 15 бөх барилдаж байгаа юм.

2013-09-15 21:30:04

Чөлөөтийнхөн маргааш Будапештыг зорино

Унгарын нийслэл Будапешт хотноо болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчид маргааш эх орноосоо мордох гэж байна. Гэхдээ эрэгтэйчүүд маргааш, эмэгтэйчүүд 14-нд Будапештийг зорих ажээ.

2013-09-10 21:35:51

А.Сүхбатын бага хүү Хангай ааваа залгамжилна

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол-Оросын гавьяат тамирчин, дэлхийн шилдэг 100 бөхийн нэг, “Зууны манлай монгол бөх”, Олимпийн мөнгөн медальт, чөлөөт болон самбо бөхийн дэлхийн аварга, бөхийн гурван төрлийн/чөлөөт, сонгомол, самбо/ Азийн аварга Х.Баянмөнхийн зээ, Далай аварга А.Сүхбатын, Б.Баясгалан хоёрын бага хүү Хангай жүдогийн залуучуудын шигшээ багт хичээллэж байна.

2013-11-22 04:55:18

2020 оны зуны олимп Токио хотод болно

Олон улсын Олимпийн Хороо Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо хуралдаж байгаа. Энэ удаагийн хуралдаанаар 2020 оны зуны олимпийг Японы Токио хотод зохион байгуулахаар боллоо.

2013-09-08 19:30:17

У.Мөнх-Эрдэнэ: Би боксын холбоонд хариугаа хэлээгүй байгаа

Ирэх сард Казакстанд боксын ДАШТ болно. Харин уг тэмцээний 64 кг-ын жинд манай улсаас ямар тамирчин явах нь тодорхойгүй байна. Энэ жинд гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг хоёрын хэн нэгнийг нь сорилгод оруулсны үндсэн дээр явуулна гэж МБХ-ноос үзэж байгаа. Харин энэ шийдвэрийг нь гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эсэргүүцэж, "Оюутны дэлхийн аваргаас ч медаль аваагүй тамирчинтай сорилгод орохгүй, би дэлхийд жиндээ номер нэг тамирчин" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл сүүлийн үеийн мэдээллээр У.Мөнх-Эрдэнэ Боксын холбооноос гаргасан эл шийдвэрийг дагахаар болжээ. Энэ талаар тодруулахаар түүнтэй холбогдоход "Одоо надад ярих зүйл алга" хэмээгээд утсаа тасаллаа.

2013-09-06 20:28:44

Б.Гангаамаагийн нэрэмжит тэмцээн болно

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаагийн нэрэмжит ханан хадны авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-8 өдрүүдэд Төв аймгийн Дуган хаданд зохион байгуулагдах юм.

2013-09-04 14:37:32

У.Мөнх-Эрдэнэ: Улсын аваргатай намайг өрсөлдүүлэх хэрэггүй

МУГТ, боксчин У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэрбээр Монголын Боксын холбооны удирдлагуудын хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн үзэж буй юм байна. Тэрбээр 10-р сард Казахстаны Алмата хотод болох ДАШТ-д оролцохоор бэлтгэл сургууль хийж байгаа ч энэ тэмцээнд оролцох эсэх нь тодорхойгүй болжээ. Түүнээс яг юун тухай асуудал болохыг нь тодрууллаа.

2013-09-02 22:46:21

Монголд тулалдах “мангас”-уудыг танилцуулъя

2013-09-02 16:12:36

Энэ намрын эхний барилдаан энэ сарын 22-нд болно

МҮБХ наадмаас наадмын хооронд болох барилдааны хуваарь гаргаж олны хүртээл болгон, тус хуваарийнхаа дагуу барилдаанаа зохион байгуулдаг билээ.

2013-09-01 20:00:19

Манай волейболчид ням гаригт БНСУ-ыг зорино

XVII удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 16 орон оролцохоос Монгол Улсын шигшээ Тайланд, Казакстан, Австрали улсуудтай “А” хэсэгтбагтсан байна. Монголын шигшээ хэсгийн эхний тоглолтоо есдүгээр сарын 13-нд Австралийн эсрэг хийх бол Казакстан (09.14), Тайланд (09.15) улсуудтай удаах тоглолтоо хийх юм.

2013-08-30 18:34:30

О.Ууганбаяр тавдугаар байрт оров

Жүдо бөхийн ДАШТ Бразилийн Рио-де-Жанейро хотноодөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ О.Ууганбаатар, ОУХМ Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар барилдлаа.

2013-08-30 16:23:50

Жүдо бөхийн ДАШТ-ий гурав дахь өдрийн агшнууд

2013-08-29 20:15:35

Манай шигшээ баг жүдогийн ДАШТ-д III-т бичигдэж байна

Бразилийн Рио Де Жанейро хотод үргэлжилж байгаа жудо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 73, эмэгтэй 57 кг-ийн жинд медальтнууд өчигдөр тодорлоо. Энэ өдөр манай улсын 3 жудоч дэлхийн аваргын татамид зодоглосоноос МУГТ Ням-Очир 5-р байрт шалгарлаа.

2013-08-29 20:14:17