Спорт

Байтынхан Азийн аваргад оролцож байна

Байт харвааны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайванийн Тайпэй хотод эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас олон улсын хэмжээний мастер Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Ж.Гантөгс, Г.Ган-Эрдэнэ нарын тэргүүтэй 15 тамирчин оролцож байгаа аж. Тэмцээнд БНСУ, БНХАУ, Япон, Тайланд, Энэтхэг зэрэг 16 улсын шилдэг тамирчид оролцохоор иржээ.

2013-10-31 22:45:56

Азийн аваргаас З.Хосбаяр мөнгөн медаль хүртлээ

Өсвөр болон залуучуудын аварга шалгаруурах Азийн пара наадмаас манай улсын тамирчин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн жүдогийн төрөлд барилдсан З.Хосбаяр энэхүү тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Малайзын нийслэл Куала Лумпур хотод байгаа энэхүү тэмцээн спортын 12 төрлөөр зохион байгуулсан байна.

2013-10-31 22:42:28

Чиндаогийн гранпригаас хоёр тамирчин мөнгөн медаль хүртлээ

Олимпийн эрхийн оноо олгох Чиндаогийн гранпри тэмцээнээс манай улсын тамирчин Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нар мөнгөн медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд зодоглосон Г.Хэрлэн аваргын төлөө БНСУ-ын жүдоч Чой Ин Хьюктэй хийж торгуулийн оноогоор ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.

2013-10-31 16:31:48

Д.Төмөрхүлэг алтан медалийн төлөө барилдана

Олимпийн эрхийн оноо олгох Чиндаогийн Гранпри тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 66кг-д зодоглосон Д.Төмөрхүлэг алтан медалийн төлөө ОХУ-ын Алим Гадановтой тун удахгүй барилдах гэж байна.

2013-10-30 23:04:34

У.Мөнх-Эрдэнэд талархал илэрхийлнэ

Өнөөдөр 16:00 цагт ССАЖЯамны 302 тоотод ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, боксчин У.Мөнх-Эрдэнэ хүлээн авч уулзан талархал илэрхийлнэ.

2013-10-29 17:38:01

Б.Сэр-Од Осакагийн марафоноос мөнгөн медаль хүртлээ

Японы Осака хотноо “Осакагийн марафон 2013” тэмцээн боллоо. Тэмцээнд манай улсын тамирчин Б.Сэр-Од 2 цаг 13 минут 31 секундын амжилтаар хоёрдугаар байрт шалгаржээ. Тэрбээр өмнөх жил 2 цаг 11 минут 52 секундын амжилтаар түрүүлж байсан юм.

2013-10-29 15:59:33

Өнөөдөр дэлхийн жүдо бөхийн өдөр

Жүдо бөхөөр хичээллэгчидийг нэмэгдүүлэх зорилгоор жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн төрсөн өдөр буюу аравдугаар сарын 28-ны өдрийг Дэлхийн жүдо бөхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхийн жүдо бөхийн өдрийг 2011 онд “Хүндлэл”, 2012 онд “Бүх хүнд жүдо” гэсэн сэдэвтэйгээр тэмдэглэн өнгөрүүлсэн. Харин энэ жил “Цуцалтгүй оролдлого” сэдэвтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

2013-10-28 16:46:29

Э.Бэхбаяр олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ

Казахстан улсын Жамбул мужийн Тараз хотод болж байгаа чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болж байна. Тэмцээний эхний өдөр 55, 66, 84,120 кг-ын жингийн барилдаан болж 55 кг-ын жинд "Хүч" спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Бэхбаяр алтан медаль хүртжээ

2013-10-28 16:08:02

У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр эх орондоо ирнэ

Казахстаны Алматы хотноо боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, манай улсын бага тамирчид өнөөдөр эх орондоо ирэх аж. Манай улсаас энэхүү тэмцээнд нийтдээ долоон боксчин дэлхийн аваргын рингэд тулалдсан бөгөөд Монгол Улсын гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж, ихэрлүүлж хошой медалийн эзэн болсон билээ.

2013-10-28 15:41:18

У.Мөнх-Эрдэнэ мөнгөн медалийн төлөөх тулаанд ялагдлаа

Казахстан улсын Алматы хотноо сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн улсаа төлөөлөн оролцож буй гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дөнгөж сая мөнгөн медалийн төлөө тулалдаад гурван оноогоор ялагдлаа.Түүний өрсөлдөгч тамирчин нь Куба улсын тамирчин Яснер Лопез байв. Яснер Лопезын хувьдгурван үеийн турш үнэхээр сайн хамгаалж тоглосоны дүнд ийнхүү ДАШТ-ий мөнгөн медалийн болзол хангалаа.

2013-10-26 00:39:52

Бодибилдинг, фитнессийн ДАШТ-ий гэрэл зургуудаас

2013-10-26 00:40:03

Олимпийн аварга Н.Воробьевагийн хөшөөний нээлт болжээ

Саяхан ОХУ-ын Санкт-Петербург хотын Каменноостровскийн өргөн чөлөөнд оршдог Спортын ур чадварын сургуулийн хичээлийн байрны дэргэд “Лондон-2012” Зуны олимпийн наадмын аварга чөлөөт бөхийн тамирчинНаталья Воробьева, жудо бөхийн тамирчин Тагир Хайбулаев нарын хөшөөний нээлт болжээ.

2013-10-25 17:46:53

Бодибилдинг, фитнесийн ДАШТ эхэллээ

Манай улсад анх удаа зохиогдож буй бодибилдинг, фитнесийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тэмцээнд 38 орны 300 тамирчин оролцоно. Тамирчид бодибилдинг, фитнессийн 25 төрөлд дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх юм.

2013-10-25 16:28:55

У.Мөнх-Эрдэнэ мөнгөн медалийн төлөө тоглоно

Казахстан улсын Алматы хотноо сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн улсаа төлөөлөн оролцож буйГавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно. Түүний тулалдах тамирчин нь Куба улсын тамирчин Яснер Лопез бөгөөд тоглолт Монголын цагаар 16.00 цагт эхэлнэ.

2013-10-25 15:48:35

Их аварга Хакүхогийн нэрэмжит тэмцээн маргааш болно

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит өсвөрийн Аварга шалгаруулах сүмогийн тэмцээн энэ сарын 26, 27-ндМҮЭСТО-нд зохион байгуулагдах гэж байна.

2013-10-25 15:50:39

У.Мөнх-Эрдэнэ: Алтан медальтай очих болно

Боксчин У.Мөнх-Эрдэнээрээ монголчууд бид бахархаж байна. Түүнийг анх Казахстаны Алма-Аты хотноо болох боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахын өмнө оролцуулна, оролцуулахгүй гэсэн хар, цагаан хэл ам Боксын холбооныхныг хоёр талцуулж байсан. Гэвч манай хүн Туркменстаны Азиз Бебитов, Узбекстаны Санжарбек Рахманов нарыг төвөггүй ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Ийнхүү У.Мөнх-Эрдэнэ ДАШТ-ий хос медальтан болов.

2013-10-24 17:20:18

Ц.Мөнхзул Ази тивийн аварга болов

Ираны Тегеран хотноо зохиогдож буй буудлагын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчин Ц.Мөнхзул гар бууны 25 метрийн дасгалд түрүүллээ.

2013-10-24 16:33:58

Гардан тулаанаар өрсөлдөв

Цагдаагийн ерөнхий газрын Биеийн тамир, спортын “Хүч” хороог цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд албаны бэлэн байдлыг хангуулах, бие бялдрын бэлтгэлжилт, сэтгэл зүйг хөгжүүлэх, зэвсэг техник, тусгай хэрэгсэл хэрэглэх мэдлэг, чадварын түвшинг дээшлүүлэх, сургалт, судалгааны ажлыг системтэй зохион байгуулах зорилгоор татан буулгаж Албаны спорт, сургалтын “Хүч нийгэмлэг” төвийг бие даасан нэгж болгон өөрчлөн зохион байгуулсан билээ.

2013-10-24 16:13:11

У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа

Казахстанд болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт болж байна. Медалийн төлөө Кубын ес, Оросын долоон боксчин өрсөлдөж буй. Монголоос гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хэдхэн минутын өмнө Узбекистаны тамирчинг 3:0 оноогоор ялснаар Дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ.Цааашид медалийнхаа өнгийг хувиргах боломж манай тамирчинд бий. Түүнийг Дэлхийн аваргад явуулна явуулахгүй гэж бөөн хэл ам болсон ч, явуулсан нь зөв болохыг У.Мөнх-Эрдэнэ харуулж чадлаа.

2013-10-24 00:37:52

Бодибилдинг фитнессийн ДАШТ-ий талаар мэдээлнэ

Үндэсний мэдээллийн төв"-д өнөөдөр 11:00 цагаас Монголд зохиогдох бодибилдинг фитнессийн ДАШТ-ний талаар албаны хүмүүс мэдээлэл хийнэ.

2013-10-23 17:21:28