Спорт

Монголын шигшээ баг легионеруудтай халз тоглоно

Үндэсний Супер Лигийн хамгийн сонирхолтой хэсэг болох “БҮХ ОДОД-2014” энэ сарын 25, 26-ны Бямба, Ням гарагуудад Буянт-Ухаа цогцолборт болох тул сагсан бөмбөг сонирхогч залуусыг урьж байна. Тоглолтын эхний өдөр Монголын шигшээ баг, АНУ-ын легионеруудын багтай халз тоглох бол дараагийн өдөр Супер Лигийн долоон багийн шилдэг 30 тоглогчдыг багтаасан бүх Оддын тоглолт болно. Эдгээр тоглолтуудын үеэр дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Үүнд:

3 цагийн өмнө

С.Ням-Очир, Д.Төмөрхүлэг нар 10 мянган ам.доллараар шагнууллаа

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос оны эхний өдөр дэлхийн чансааг тэргүүлэгч бөхчүүдээ 10 мянган ам.доллараар шагнах болсон талаараа албан ёсоор мэдэгдсэн.

Өчигдөр

Самбо бөхийн улсын аваргууд тодров

Самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн баасан гаригт аваргуудаа шалгарууллаа. Буянт-Ухаа спортын ордонд болсон энэхүү тэмцээн спорт ба барилдааны самбо гэсэн хоёр төрлөөр явагдсан юм.

2014-01-19 22:40:42

Жүжигчин Эби 180 кг шахаж алтан медаль хүртэв

Өчигдөр урлаг, улс тер, бизнесийн салбарынхны дундПауэрлифтингийн тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд урлагийнхнаас УДЭТ-ын жүжигчин Эби, "Шар айраг" хамтлагийн ахлагч Г.Ганхvv, жүжигчин Aмараа, Дуучин Д.Болд нар нэг баг болж оролцжээ. Улмаар Д.Болд хэвтээ цээж шахалтад 130 кг шахсан бол, Эби 180 кг шахаж алтан медалийн эзэн болжээ. Харин улс төрийнхний багт багтсан УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг хэвтээ шахалтын төрөлд мөнгөн медаль хүртсэн бол босоо шахалтын төрөлд 220 кг-ыг ямар ч тээргүй өргөсөн гэнэ. Мөн ҮХАА-н сайд Х.Баттулга хэвтээ шахалтын төрөлд хүрэл медаль хүртжээ.

2014-01-19 19:24:46

"Алтан бөмбөг"-ийн эзнээр Криштиан Рональду тодорлоо

2013 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин гэсэн нэр хүндтэй шагналын эзнээр хоёр дахь удаагаа "Реал Мадрид" багийн тоглогч Криштиан Рональду тодорлоо.

2014-01-14 16:18:34

Монголын жүдочдын амжилтын нууц япончуудын дуранд-11

2014-01-13 19:43:49

Сүмочдыг вакцинжуулав

Японы мэргэжлийн сумогийн Хацу башё өчигдөр эхэлсэн. Хацу башёд ёкозүна Харумафүжи бэртлийн улмаас өнжиж байгаа бол макишита зиндаанд шинэ монгол бөх эрэмбэлэгдэн барилдах болсноороо онцлогтой. Шинэ сүмоч болох Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат А.Ичинноров буюу Ичиножеог сумогийн ертөнц анхааралтай ажиглаж буй.Минато дэвжээнд харьяалагдсан Ичиножеогийн мөрөөдөл бол ёкозүна болох хэмээн тэрээр Японы хэвлэлд яриа өгчээ. 190 см өндөр, 183 кг жинтэй Ичиножеог Хакухо хараад анх удаа ийм том монгол хүн харлаа хэмээн дуу алдсан гэдэг.Хацу башё эхлэх үеэр сүмочдод томуугийн вакцин хийж, жин үзэх үеэр авсан хөгжилтэй гэрэл зургуудыг толилуулж байна.

2014-01-13 18:52:08

Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ болно

Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулж байгаа залуучуудын УАШТ хоёрдугаар сарын 11-14-нд Улаанбаатар хотод болох бөгөөд тэмцээнд 1994 оноос хойш төрсөн бөхчүүд эрэгтэйчүүдийн 50, 55, 60, 66, 74, 84, 96кг, 120кг-ын жинд, эмэгтэйчүүд 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жинд өрсөлдөх юм байна.Харинөсвөр үеийн УАШТ гуравдугаар сарын 24-27-нд Улаанбаатар хотод болох аж. Тэмцээнд 1997 оноос хойш төрсөн, 17-гоос доош насны бөхчүүд оролцож, хөвгүүдийн 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100 кг-ын жинд, охидын 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70 кг-ын жинд тус тус өрсөлдөх юм байна.

2014-01-13 16:12:21

20 настай монгол залуу Япончуудыг шуугиулж байна

Японы мэргэжлийн сумогийн Хацу башё өнөөдөр эхэлнэ. Мэргэжлийн сумод зодоглох болсон цагаасаа дэлхий нийтийг чичрүүлсээр ирсэн монгол бөхчүүд нэгээр нэмэгдэж байгаа талаар Японы хэвлэлүүд шуугиж эхэлжээ.

2014-01-12 21:09:33

Харумафүжи Д.Бямбадорж бэртлийн улмаас энэ сарын башёг өнжинө

Мэргэжлийн сумо бөхийн шинэ оны анхны тэмцээн болох Хацу башё өнөөдөр эхэлнэ.

2014-01-12 20:40:37

Монгол залуу дэлхийн шилдэг тамирчинд нэр дэвшжээ

2013 оны дэлхийн шилдэг тамирчин шалгаруулах “Athlete Of the Year-2013” шалгаруулалт эхэлсэн байна. Энэхүү шалгаруулалтад Монгол Улсын иргэн, сумо бөхийн тамирчин Ганхуягийн Наранбат нэр дэвшжээ.

2014-01-11 20:57:35

Чучу 34 дугаартай тоглоно

Өнөөдөр Үндэсний супер лигийг долоон хожил, гурван хожигдолтойгоор тэргүүлж буй “SBL Хасын Хүлэгүүд” баг хоёрдугаар тойргийн тав дахь тоглолтоо 18:00 цагаас “Гурвантамир” багийн эсрэг хийх гэж байна. Плей-оффын төлөөх өрсөлдөөнд нэгдээд байгаа Гурвантамир багийн эсрэг “Хүлэгүүд” нэмэлт цаг сунгасан тулаанд ялалт байгуулаад байсан бөгөөд өнөөдөр легионер тоглогчид болон онооны лидер Т.Санчирын хамт өрсөлдөхөөр болоод байна.

2014-01-08 22:01:14

Жүдо бөхийн улсын аварга эхэллээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж байгаа бөгөөд эрэгтэйчүүд 60, 66, 73, 81, 90, 100, +100, эмэгтэйчүүд 48, 52, 57, 63, 70, 78, +78 кг-ын хүч үзэх юм.

2014-01-08 18:34:59

Тео Валкотт хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож чадахгүй боллоо

Английн Арсенал багийн тоглогчТео Валкотт өвдгөндөө хүнд гэмтэл авч зургаан сарын турш тоглолтод оролцох боломжгүй болжээ.

2014-01-07 22:09:18

“SBL Хасын Хүлэгүүд”-ийн легионер Чучу Монголд газардлаа

Сагсан бөмбөгийн “SBL Хасын Хүлэгүүд” багийн бүрэлдэхүүнд NBA-гийн драфтын 2011 оны сонголт Чуквудиебере Мадуамбум тоглохоор өнөөдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа. Энэ нь түүхт 10 жилийн ойтоогоо золгож буй “SBL Хасын Хүлэгүүд” клубийн үзэгч хөгжөөн дэмжигчиддээ барьж байгаа нэгэн бэлэг болж байгаа юм.

2014-01-06 17:21:20

"SBL Хасын Хүлэгүүд" 150:91-ээр ялалт байгуулав

Өнгөрсөн баасан гаригт Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2013-2014 оны улирлын тоглолтууд үргэлжлэн явагдаж, "Хас" банк болон олон улсын тээвэр жуулчлалын "SB Logistics" компанийн "SBL Хасын Хүлэгүүд" баг шинэ оны эхний тоглолтоо "Мон Торх" багийн эсрэг хийлээ.

2014-01-05 20:00:46

“SBL Хасын Хүлэгүүд”-ийн шинэ легионерын ирэх хугацаа хойшлогдов

Сагсан бөмбөгийн “SBL Хасын Хүлэгүүд” багийн бүрэлдэхүүнд ирэх долоо хонгоос эхлэн NBA-гийн драфтын 2011 оны сонголт Чуквудиебере Мадуамбум тоглохоор болсон. Тэрээр өнөөдөр манай эх оронд хүрэлцэн ирэх байсан ч тодорхой шалтгааны улмаас энэ сарын 6-ны өдөр буюу ирэх даваа гаригт Улаанбаатарт газардахаар болсон байна. Энэ нь түүхт 10 жилийн ойтоогоо золгож буй “SBL Хасын Хүлэгүүд” клубийн үзэгч хөгжөөн дэмжигчиддээ барьж байгаа нэгэн бэлэг болж байгаа юм.

2014-01-03 23:30:47

“Хасын хүлгүүд”-ийн шинэ легионер өнөөдөр ирнэ

2011 оны НБА-ын драфтын ангийн гишүүн Лэйкерс багт хоёрдугаар тойрогт сонгогдож байсан 23 настай тоглогч Хүлэгүүд багтай нэгдэхээр болсон бөгөөд өнөөдөр Монголд хүрэлцэн ирэх юм байна.

2014-01-03 17:52:50

Б.Мөнгөнзул өсвөрийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Арабын Нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хагас сар үргэлжилж дүнгээ гаргалаа.

2013-12-30 20:56:44

Монгол Улсын хамгийн залуу спортын мастер төрлөө

Сүхбаатар дүүргийн тэргүүний гадаад хэл, хими, математикийн гүнзгийрүүлсэн 6 дугаар сургуулийн Ж.Ганчимэг багштай 9б ангиас Монгол Улсын хамгийн залуу уран сайхны гимнастикийн спортын мастер төрсөн байна.

2013-12-27 17:48:16