Спорт

Ой тогтоолтын ДАШТ-нд манай баг тамирчид амжилттай оролцлоо

БНХАУ-ын Хайнань мужид 23 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-14-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

2014-12-15 22:19:14

Энэтхэгийн боксчин Азийн наадмын медалиа буцаан авчээ

Өнгөрсөн намар БНСУ-ын Инчёон хотод Азийн спортын их наадам болж өнгөрсөн. Энэхүү наадмын үеэр шүүгчид зарим спортын төрөлд эзэн орны тамирчдад ялалт өгсөн маргаан дэгдээгээд байсан. Үүний тод жишээ нь эмэгтэйчүүдийн боксын 60 кг-д Энэтхэгийн тамирчин С.Деви нутгийн тамирчин Пак Жи На-тай учраа таарч илт давуу тоглолт үзүүлсэн хэдий ч шүүгчид БНСУ-ын талд гар өргөсөн учир С.Деви булхайтай шүүлт болсон хэмээн медалиа зүүхээс татгалзсан юм.

2014-12-15 21:50:39

“Нэг монгол, Нэг нүүдэл” тэмцээн болж байна

Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачилгаар “Нэг монгол, Нэг нүүдэл” багийн шатрын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр болж байна.

2014-12-15 19:08:11

Өсвөрийн жүдоч Б.Уранбилэг ази тивийн аварга болжээ

Залуучуудын болон өсвөрийн жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Хонконг хотноо үргэлжилж байна.

2014-12-15 17:35:11

Туялзуур сэлэмчдийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

"Монголын туялзуур сэлэмний холбоо"-оос зохион байгуулдаг ээлжит туялзуур сэлэмний тэмцээн өнөөдөр “Мираж”-д эхэллээ.

2014-12-12 16:10:01

Манай улсын 17 тамирчин тэтгэлэгт хамрагджээ

Олон улсын олимпийн хорооноос ирэх 2016 онд Бразил улсын Рио-дэ-Жанейро хотод болох олимпийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй эрхээ авч чадах, медаль хүртэх магадлалтай тамирчдад дэмжлэг үзүүлэхээр болжээ.Тэгвэл “Рио-2016”олимпийн тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт манай улсаас 17 тамирчин хамрагдах аж.

2014-12-11 22:40:41

Аваргуудын лигийн шилдэг 16 баг тодорлоо

2014-12-11 17:14:06

Чөлөөт бөхийн “Asashoryu cup” олон улсын тэмцээн зохионо

МЧБХ-ны Удирдах зөвлөлийн хурлыг өргөтгөн зохион байгуулж, 2014 оны тайлан, 2015 оны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. Хуралд Холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болд, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, дэд ерөнхийлөгч Б.Батзаяа, Х.Бат-Эрдэнэ, Б.Өнөбаатар, Ж.Түмэн-Аюуш нар оролцож, холбооны зөвлөх Ардын багш Ч.Дамдиншарав, үндэсний шигшээ дасгалжуулагч нар, Шүүгчдийн зөвлөлийн зарим гишүүн, эрэгтэй үндэсний шигшээ багийн зөвлөх, Гавьяат дасгалжуулагч Ц.Нацагдоржийг урьж оролцуулсан байна.

2014-12-11 17:01:56

Жүдочдоо өмөөрнө, харин ч

Японы Токио хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болж өндөрлөсөн. Өнгөрсөн долоо хоногт болсон уг тэмцээн нь жүдочдын хувьд 2014 оны хамгийн сүүлчийнх гэдгээрээ онцлогтой байв. “Бага дэлхийн аварга” гэгддэг уг тэмцээн жилийн жилд өрсөлдөөнтэй болж, дэлхийн шилдгүүд хуран чуулдаг билээ. Тэр ч утгаараа спорт сонирхогчид гурван өдрийн турш Токиогийн зүг анхаарар хандуулсан.

2014-12-11 15:46:56

Бодибилдингийн ДАШТ-нд манай тамирчид амжилттай оролцож байна

Энэтхэгийн Мумбай хотноо бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжсээр байна.

2014-12-10 23:43:48

Г.Эрхэмбаяр аварга түрүүллээ

Ардчилсан Хувьсгал үүсч Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсануламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөндөчигдөр болж өнгөрлөө. Тус барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан

2014-12-10 18:03:11

Боксын эмэгтэй тамирчдыг шигшээ багаас хөөх шийдвэр гаргажээ

Монголын боксын холбоо энэ сарын 2-нд болсон хурлаараа нэлээд хэдэн анхаарал татсан шийдвэр гаргасан байна.

2014-12-09 19:54:29

Ж.Нурлан бодибилдингийн дэлхийн аварга боллоо

Тэмцээний эхний өдөр манай тамирчдаас дэлхийн аваргын алт, мөнгөн медальтнууд тодорчээ.

2014-12-08 20:20:36

Ургацын баяраар хурц арслан Б.Одгэрэл түрүүлжээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод өчигдөр Ургацын баярт зориулсан хүчит бөхийн барилдаан болжээ.

2014-12-06 23:03:02

Тусгайгийнхан Азийн аваргын тэмцээнд амжилттай оролцжээ

Ази тивийн аврага шалгаруулах кёкушинкай каратегийн тэмцээн БНХАУ-ын Шанхай хотноо боллоо. Энэхүү тэмцээнийг зорисон манай Тусгай ажиллагааны газрын гурван тамирчин, алба хаагч нар амжилттай оролцоод иржээ.

2014-12-06 20:38:33

Манай жүдоч Г.Болдбаатар гуравдугаар тойрогт барилдана

Японы Токио хотноо "Их дуулга" жүдо бөхийн тэмцээн үргэлжилж байна. Уг тэмцээнд 60 кг-ын жинд барилдаж байгаа манай улсын тамирчин дэлхийн аварга Г.Болдбаатар хоёрдугаар тойргийн барилдаанаа хийж яллаа.

2014-12-05 16:52:18

Бодибилдинг, фитнессийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

Энэтхэг улсын Мумбай хотноо Бодибилдингийн ДАШТ өнөөдөр эхэлнэ. Зургаа дахь удаагийн уг тэмцээнийг Энэтхэгийн бодибилдинг, фитнессийн холбоо зохион байгуулж байна.

2014-12-05 16:24:40

Манай боксчид дэлхийн цомын тэмцээнд оролцоно

Монголын боксын эрэгтэй шигшээ баг энэ сард хоёр олон улсын тэмцээнд оролцохоор эх орноосоо морджээ. ОХУ-ын Ханти-Марийнск хотноо өнөөдөр эхэлж буй “Нефтьтэй орнууд”-ын дэлхийн цомын тэмцээнд манай шигшээ багийн тамирчид оролцох юм.

2014-12-03 19:10:25

Онлайн покерийн тэмцээнд Монгол залуу тэргүүллээ

Покер сонирхогчдын дунд зохиогдсон онлайн тэмцээнд Ж.Баттулга гэх 26 настай монгол залуу тэргүүллээ.

2014-12-03 18:01:21

Лондонд үндэсний бөхийн барилдаан боллоо

Британи дахь Монгол бөх сонирхогчид, бөхчүүдийн бүлгээс санаачлан Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ, Британийн Монголчуудын холбоотой хамтран 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Британийн монголчууын дунд анх удаа “Нутгаа дуурсгана” үндэсний бөхийн тэмцээнийг зохион байгууллаа.

2014-12-03 17:53:12