Спорт

Манай тамирчид чөлөөт бөхийн Ази тивийн залуучуудын аваргад оролцоно

Тайланд улсын Пукет хотноо энэ сарын 13-16-ны өдрүүдэдболох чөлөөт бөхийн Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай багийн нэрс тодорлоо. Манай улсын хувьд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хамгийн сүүлд эрэгтэй төрөлд 2007 онд Д.Цогтбаатар, эмэгтэй төрөлд 2009 онд С.Батцэцэг алтан медаль хүртэж байжээ.

2013-06-06 15:55:40

“Чингэлтэй хайрханы хишиг” барилдаан болно

Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Чингэлтэй хайрханы хишиг” барилдаан ирэх ням гаригт 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Энэ цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх уг барилдаанд зодоглох аж.Барилдааныг МҮБХ, Үндэсний шилдэг үйлдвэрлэгч “АПУ” компани хамтран зохион байгуулах юм байна.

2013-06-05 00:09:00

Туялзуур сэлэмчид Хятадыг зорилоо

Туялзуур сэлэмний 2013 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын3-9-ний өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо болох гэж байна. Энэ тэмцээнд оролцох Г.Алтангэрэлээр ахлуулсан Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.

2013-06-04 15:27:08

Аварга тодрох цаг дөхөж байна

NBA-гийн Дорнод конференцийн аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолт 91:77-гийн харьцаагаар талбайн эзэд болох Индиана Пейсерсийн ялалтаар өндөрлөлөө.

2013-06-02 18:43:30

Жью Жицү бөхийн дэлхийн аваргаас алтан медаль хүртлээ

Жью Жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа “Алдар” спорт хорооны тамирчин М.Сугар нь 74 кг-ийн жинд аваргийн алтан медальхүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргаж, дараагийн тойрогтоо Америкийн нэгдсэн улсын Atos клубын Tara Whate-ийг ялсан бол гуравдугар тойрогтоо Valentina Bigman-ийг хожсон бол шигшээ баридаандаа Канадын тамирчин Hanna Klara Benedkte Tiblingiig ялснаар аваргын алтан медалийг хүртжээ.

2013-06-02 19:45:52

Спортын шилдэг хорин их, дээд сургуулиуд тодорлоо

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 262 дугаар тогтоолын дагуу явагдсан Монголын оюутны спортын “Универсиад-2013” наадмын багийн нэгдсэн дүнг үндэслэн Монголын оюутны спортын холбоо “МОНГОЛ УЛСЫН СПОРТЫН ШИЛДЭГ ХОРИН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ”-иудыг зарлаж байна. Үүнд:

2013-06-02 18:50:51

Индиана оноогоор хошуучилж байна

NBA-гийн Дорнод бүсийн аваргын төлөө Индиана Пейсерс Майами Хит багууд өрсөлдөж байгаа билээ. Цувралын зургаа дахь тоглолт яг одоо болж байна. Тоглолтын сүүлийн үе эхлээд байгаа бөгөөд Индиана Пейсерс баг талбай дээрээ 68:58-ын харьцаагаар хошуучилж байна. Онооны давамгайлал энэ хэвээр тоглолт өндөрлөвөл цувралын долоо дахь тоглолт үүсэх юм.

2013-06-02 17:35:18

Индиана, Майамигийн зургаа дахь тоглолт эхэллээ

NBA-гийн Дорнод конференцийн аваргын төлөөх цуврал ширүүн өрсөлдөөнтэй явагдаж байгаа. Индиана Пейсерсийн залуус энэхүү цувралыг маш сонирхолтой болгож өнөөдөр өглөө зургаа дахь тоглолт эхэлж байна. Эхний үе 40:39-ийн харьцаагаар Майами Хитийн ялимгүй давамгайллаар өндөрлөөд байна. Цувралыг зургаа дахь тоглолтоор өндөрлүүлж аваргын төлөө Сан Антонио Спэрстэй Майами Хит тулалдах уу, Индиана хожиж шийдвэрлэх долоо дахь тоглолт үүсэх үү гэх асуултын хариуг бид удахгүй авах болно.

2013-06-02 16:48:26

Арслан цолтой бөх 9 давбал аварга цол олгоно

Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн санаачлан боловсруулсан “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

2013-06-01 19:57:47

Спортын шилдэг хорин сургууль шалгарлаа

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 262 дугаар тогтоолын дагуу явагдсан Монголын оюутны спортын “Универсиад-2013” наадмын багийн нэгдсэн дүнг үндэслэн Монголын оюутны спортын холбоо “Монгол улсын спортын шилдэг хорин их, дээд сургууль"-иудыг зарлаж байна. Үүнд:

2013-05-31 21:19:18

Манай шатарчид Дэлхийн цомын эрх авахад алхам дутлаа

Филиппин улсын Манила хотноо энэ сарын 18-26-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн Азийн АШТ явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас GM Ц.Батчулуун, GM Б.Гүндаваа, IM Г.Мөнхгал, FM С.Билгүүн, MK Б.Галмандах, IM Б.Мөнгөнтуул, WFM У.Лхамсүрэн, WFM Б.Ану нар дасгалжуулагч Д.Шаравдоржийн хамтаар оролцоод ирлээ.

2013-05-30 15:39:00

“Улаанбаатар-2013”-д 14 орны 110 гаруй тамирчин орно

Дэлхий нийтэд биеийн тамир спортыг, тэр дундаа нийтийн марафон гүйлтийг бүх нийтээрээ дэмжиж, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, хотоо сурталчилах, аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс өөрийн нийслэлдээ зохион байгуулдаг болсон.

2013-05-30 00:40:28

Оюутны зуны спортын XVII универсиад наадам болно

ОХУ-ын Казань хотноо оюутны зуны спортын XVII универсиад наадам ирэх сарын 6-17-ны өдрүүдэд болно. Уг наадамд 170 орны 13500 тамирчин өрсөлдөх бөгөөд тэмцээн тус хотын "News Rubin" цэнгэлдэх хүрээлэнд болно.

2013-05-28 16:19:00

Манай тамирчид жюү жицү бөхийн ДАШТ-д явлаа

Монголын жюү жицү бөхийн холбоо 5-сарын 27-оос 6-р сарын 02 хооронд АНУ-ын Лонг Бийч хотод болох жюү жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдаа илгээлээ. 16 тамирчин өнөөдөр эх орноосоо мордлоо.

2013-05-28 16:09:44

100 буудалт даамын УАШТ өндөрлөлөө

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод 100 буудалт даамын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн тавдугаар сарын 20-26-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

2013-05-28 16:08:13

Жудочид “Шилдэг 16”-н тэмцээнд амжилттай оролцов

Жин жингийн дэлхийн шилдэг 16 бөхийн оролцдог “World Masters” тэмцээн тавдугаар сарын 25, 26-нд ОХУ-ын Тюмен хотод боллоо. Энэ тэмцээнээс манай улсын жудочид 5 медаль хүртэж багийн дүнгээрээ 2-р байрт шалгарлаа.

2013-05-28 16:07:19

Жудочид амжилтаараа хоёрдугаарт бичигдлээ

ОХУ-ны Тюмень хотод хоёр өдөр болсон “World Masters 2013” тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Жин тус бүртээ 16 тамирчин өрсөлддөг энэ удаагийн “World Masters”-д дэлхийн 41 орны эрэгтэй 103, эмэгтэй 96, нийт 199 тамирчин оролцсон. Манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй 10 тамирчин оролцсон бөгөөд хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай, гурван тамирчин тавдугаар байрт, зургаан тамирчин долдугаар байрт шалгарч, Япон улсын дараа буюу хоёрдугаарт бичигдсэн амжилт гаргажээ.

2013-05-27 21:14:55

Хакүхо 25 дахь түрүүгээ авч, Асашёорюүтэй тэнцлээ

МУГТ Хакухо М.Даваажаргал мэргэжлийн сумогийн тавдугаар сарын Нацү башёд 15 давж, түрүүллээ. Тэрбээр мэргэжлийн сүмод 25 түрүүлсэн бөгөөд энэ нь түүнийгарван удаад нь нэг ч уналгүй түрүүлсэн цорын ганц сумоч болгож байгаа юм.

2013-05-27 02:17:40

Месси бол сахиусан тэнгэрийн царайтай араатан

Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн ахлах дасгалжуулагч асан Хосеп Гуардиола энэ зун Германы Мюнхэн хотын “Бавари” багийг хүлээж авах билээ. Саяхан тэрбээр Испанийн багийн тэргүүн довтлогч Лионель Мессигийн амаргүй зан аашийн талаар яриа дэлгэсэн байна. Өчигдөр түүний бичсэн “Пепе Гуардиола-намтар” гэдэг ном нээлтээ хийсэн аж.

2013-05-26 02:09:35

Машинтай ч, дугуйтай ч Монгол болъё

Ийм хөдөлгөөн өнөөдрөөс эхэлж байна гэхэд хилсдэхгүй. Гэхдээ дугуй уг нь тийм ч шинэ юм биш. Их зохиолч Д.Нацагдоржийн бүтээлд гардаг тэр л үеэс манайд нэвтэрч, дөч, тавиад онд ихэд дэлгэрээд, наяад оноос суларсаар, ерэн оноос бараг үзэгдэхээ больсон билээ.

2013-05-25 20:36:42