Нийгэм

Дунд сургуулийн сурагчдыг дээрэмджээ

Дунд сургуулийн сурагчдын гар утас, эд зүйлийг дээрэмддэг бүлэг этгээдүүд баригджээ. Тэднийг Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн ажилтнууд барьсан бөгөөд 17-19 насны гурван залуу байжээ. Мөрдөн байцаалтын явцад тэд 2004 оноос хойш нийт 27 удаагийн үйлдлээр бусдыг дээрэмдсэн болохыг цагдаагийн ажилтнууд тогтоогоод байна. Тэд баригдах үедээ бусдаас дээрэмдсэн эд зүйл, цамц, гутлаа өмссөн байжээ.

2013-05-15 21:50:57

“Янжинлхам” яруу найргийн наадам өнөөдөр болно

МУБИС, тус сургуулийн “Утга зохиолын нэгдэл”, Монголын оюутны холбоо хамтран хоёр жил тутамд зохион байгуулдаг оюутны “Янжинлхам” яруу найргийн наадам өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд 15:00 цагаас эхлэх юм. Уралдаан зохион байгуулагчдад бичгээр ирүүлсэн бүтээлээс шалгарсан уран бүтээлчид өнөөдөр хоёрдугаар шатанд шүлгээ уншина. “Янжинлхам” наадмаас оюутан ахуйдаа Болор цомын эзэн яруу найрагч Н.Гантулга, дэд байрын шагналт О.Цэнд-Аюуш нар амжилттай оролцож тэргүүн байрыг эзэлж байжээ.

2013-05-15 21:40:26

Олон ястны дуу сонордуулна

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Г.Хонгорзул, Т.Баяраа, С.Ганзориг, Д.Ширмэнтуяа нарын хамтарсан“Хүндэтгэл" тоглолт өнөөдөр “Улаанбаатар” чуулгын тайзнаа тоглогдоно. Дөрвөн өөр өнгө төрхөөр уран бүтээл туурвидаг дуучид тоглолтдоо ардын болон нийтийн дуунуудыг эгшиглүүлэн, уяхан замбуу тивийг уртын дуугаараа аргадаж, халх, дөрвөд, баяд, урианхай, хотон гээд олон ястны дуунаас сонордуулах юм. Тоглолтыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж,"Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний найрал болон бүжигчид оролцох юм.

2013-05-15 21:20:43

Монголын газрын тос “Монгол 93” нэртэйгээр эргэн ирлээ

2013 оны эхээр хуралдсан Монгол-Хятадын Засгийн газар хоорондын эрдэс баялаг, эрчим хүчний салбар хуралдааны үеэр урд хөршид экспортолж буй газрын тосыг боловсруулж байгаа Хөх хотын үйлдвэрээс газрын тосны бүтээгдэхүүн авах санал тавьсан.

2013-05-15 21:00:12

П.Энхбатын хэргийг прокурорт шилжүүллээ

Багахангай дүүргийн мах боловсруулах үйлдвэрийн даргаар ажиллаж байсан П.Энхбатыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн.

2013-05-15 20:16:31

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын БНСУ-д хийсэн айлчлал

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны хүрээнд “Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”- т гарын үсэг зурахаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ.

2013-05-15 20:12:31

Оросын зөн билэгч Фатима Хадуева Монголын түүхтэй танилцахыг хүсчээ

ОХУ-ын “Зөн билгийн тулаан”-ы 13 дахь цувралын шилдэг оролцогч Фатима Хадуева энэ сарын 22-.д манай улсад ирэх гэж байна.

2013-05-15 20:50:37

Ноцтой осол гарч, хоёр хүн амиа алдлаа

Сүүлийн үед зам тээврийн ослоор иргэд амиа алдах хэрэг цөөнгүй гарч байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

2013-05-15 20:09:58

Оюунлаг Монголын хүү Е.Төгстөмөр

Мөн чиний мөрөөдөл юу вэ гэсэн сурвалжлагчийн асуултад “Дэлхийн аварга болох, дараа нь Каспаров шиг шатрын супер их мастер болох” хэмээж байсан.

2013-05-15 20:04:17

Санаатайгаар гэрийг нь шатааж хоёр хүн бэртээлээ

Өнгөрсөн хоногт галын улмаас хоёр хүн бэртэж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны иргэн А, Ш нарын гэртээ байхад нь гэрийг нь шатааж бэртээсэн байна.

2013-05-15 20:01:20

Мөрөөдлийн хотоо хүүхдүүд бүтээнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас нийслэл хотын эзэд болсон хүүхэд багачуудын дунд “Мөрөөдлийн хот” гар зургын уралдааныг зарлалаа.

2013-05-15 20:20:50

Холбогдох яамдын сайд нарыг хуралдаанд байлцуулах нь зүйтэй гэж үзэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2013-05-15/ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр байсан ч асуудлыг хойшлуулахаар боллоо.

2013-05-15 20:10:01

Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзлээ

2013-05-15 20:09:46

Анхны "Боинг"-оо хүлээн авлаа

Монголын агаарын тээврийн байгууллага олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн анхны Боинг 767-300ER онгоцоо амжилттай газардууллаа. 2011 оны зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д айлчлах үеэр Боинг үйлдвэрээс гурван онгоц худалдан авах гэрээ байгуулсан юм. Энэхүү гэрээний дагуу өнөөдөр АНУ-ын Seattle хот дахь Боингийн үйлдвэрээс МИАТ-ийн нисгэгчид авчирлаа.

2013-05-15 20:16:15

Ирэх сард жолооны үнэмлэх хэвлэх ажил жигдэрнэ

Одоогоор 30 гаруй мянган хүний жолооны үнэмлэхний материал Замын цагдаагийн газар төвлөрөөд байгаа бөгөөдгурван машинаар хэвлэж байгаа аж.

2013-05-15 19:25:39

Цагдаагийн хурандаа нарын тэрбумын хэрэгт хүн нэмж шалгаж магадгүй

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү ар талын газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Ч.Энх-Амгалан, Санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Г.Уранцэцэг нар төсвөөс гадуур данс үүсгэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үндэслэлээр УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгаж байгаа.

2013-05-15 18:56:03

О.Магнай дарга Паркийн тоглоомын үнийг шийднэ

МЗХ өнгөрсөн 2012 оноос эхлэн хүүхдийн паркийн газрын асуудлыг сөхөж, фэйсбүүк, твиттер цахим мэдээллийн сувгийн хүрээнд “Паркаа аваръя” хөдөлгөөнийг өрнүүлж, олон нийтийн дэмжлэгийг авч, хүүхэд залуучуудад зориулалтаар нь ашиглуулах тухай нийслэлийн захиргаа болон аж ахуйн нэгжүүдэд хүчтэй шахалтыг үзүүлж байгаа.

2013-05-15 18:35:06

Тендерийн мөнгө завшсан Н.Түмэндэмбэрэлийн хэрэгт дахин нэг хүн саатууллаа

Тендерийн мөнгөнөөс нэг тэрбум гаруй төгрөг завшсан хэрэгт Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус яамны Оношилгоо, эмчилгээний хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, мэргэжилтэн П.Отгонжаргал, Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг нарыг саатуулан шалгаж байгаа.

2013-05-15 18:30:38

С.Оюун сайд сэтгүүлчидтэй уулзана

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өнөөдөр 12.30-д Гадаад харилцааны яамны хурлын танхимд сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулна.

2013-05-15 17:34:39

“МИАТ”-ийн удирдлагуудыг Баянзүрх дүүргийн шүүхэд шүүнэ

МИАТ-ийн удирдлагуудын мөнгө угаасан гэх хэргийг Нийслэлийн шүүхээс харъяалал тогтоож, өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүллээ. Ингэснээр хурлын тов 30 хоногийн дотор товлогдох юм.

2013-05-15 17:32:48