Нийгэм

Зоримог эмэгтэй хулгайчийг барилаа

“Толгойт-Нарантуул” чиглэлийн 88... дугаарын цэнхэр автобус “Өнөр” хороолол дахь Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн өмнөх буудлаас зүүн зүгт хөдлөх үед нэгэн бүсгүй түрийвчээ алдсанаа мэдэгдэв.

Өчигдөр

Motive, TV Cocktail-ынхан АНУ-д тоглолт хийнэ

Motive, TV Cocktail хамтлагийнхан АНУ-д тоглолт хийхээр болжээ. Тэд орлогоо "Эх нялхсын төвийн дэргэдэх цусны хавдартай хүүхдүүдийн эмчилгээний төв"-д хандивболгон өгөх зорилготой бөгөөд энэ сарын 21-22-нд Чикаго, 23-нд Вашингтон ДС, 27-нд СИЭТЛ, 29-нд Сан Франциско хотноо тоглох юм байна.

Өчигдөр

Хуурамч мөнгөөр тооцоо хийхийг оролджээ

Багануур дүүргийн нэгдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг бааранд хуурамч мөнгөөр тооцоо хийхийг оролджээ.Тодруулбал үйлчлүүлсэн 36 настай эмэгтэй Э хуурамч 10000 төгрөгийн дэвсгэртээр тооцоо хийх гэж байсныг үйлдэл дээр нь барьжээ. Хэргийн тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй юм байна.

Өчигдөр

“Камертон-2” өнөөдөр Сингапурыг зорилоо

Монголын рок попын өнгийг тодорхойлох, шилдэг хөвгүүдийн хамтлагийг төрүүлэх зорилготой “Камертон-2” шоуны ялагчид өнөөдөр Сингапур улсыг зорих гэж байна. Авьяас билэг, хүч чадвараа сорьж өрсөлдөж байснаас дөрөвдүгээр шатанд шилдэг 16 оролцогч тунаж үлдсэн билээ.

Өчигдөр

Швейцарийн Прокурорын байгууллагатай хамтран ажиллана

Ерөнхий прокурор Д. Дорлигжав тэргүүтэй Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үеэр Швейцарийн Холбооны Улсын Ерөнхий прокурор Михайл Лаубер, Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг 2013 оны зургаадугаар сарын 12-ны өдөр, нийслэл Берн хотноо найрсгаар хүлээн авч уулзан Швейцарийн Ерөнхий прокурорын газрын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.

Өчигдөр

Ё.Отгонбаярын багын найз хэргээ хүлээж мэдүүлэг өгчээ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг бусдаас авлига авахыг завдсан хэрэгт шалгаж байгаа. Тодруулбал, тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр иргэн Х.Цогнойжамцыг Энхтайваны гүүрэн дээр явж байхад нь хэсэг залуусаар бүлэглэн зодуулж, “Ланд-200” маркийн автомашиныг нь авч явсан хэмээн УМБГ-аас мэдээлсэн. Тэгвэлтэр хэсэг залуусыг явуулсан хүн нь сайд асан Отгонбаярын багийн найз А.Чинбат гэдэг залуу бөгөөд түүнийг УБЕГ-аас саатуулаад байгаа юм. Тэрбээр Мөрдөн байцаалтын явцад “230 сая төгрөгийн авлига нэхэмжилж, Х.Цогнойжамцыг дарамтлан заналхийлсэн” гэдгээ хүлээн мэдүүлэг өгсөн байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулж байгаа юм.

Өчигдөр

Ослын газраас зугтсан жолоочийг хөөн саатуулж, иргэний үүргээ биелүүлжээ

Өнгөрсөн сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Сансарын шатахуун түгээх станцын урд талд “Марк 2” маркийн 05-67 УБТ дугаартай автомашины жолооч У нь явган зорчигч Б-г мөргөж амь насыг нь хохироон, улмаар жолооч хэргийн газраас зугтсан гэмт хэрэг гарсан байна.

Өчигдөр

Хятадад үйлдвэрлэж, хугацаа нь дууссан "Хайт" худалдаж байжээ

Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Н.Уянгад холбогдох 21133630 дугаартай эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх хэлэлцээд 244 тоот шийтгэх тогтоолоор Н.Уянгын 2011 оны дөрөвдүгээр сард хадгалалтын хугацаа дууссан БНСУ-д үйлдвэрлэсэн “Хайт” нэртэй шар айргийг Хятад улсад үйлдвэрлүүлсэн хуурамч шошгон дээр хугацаа дуусаагүй огноо дарж худалдаанд гаргасан үйлдэлд Эрүүгийн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээ буюу 14,040,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн байна.

Өчигдөр

Төрийн мөнгөөр лусын хаан шиг аашилдаг

Өчигдөр

Алба хаагчиддаа тусламж үзүүлжээ

Ажлын хүндийг үүрч, үргэлж хүний төлөө ажиллаж байдаг алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг бодитой байдлаар шийдвэрлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирлагууд анхааран ажиллаж байна. Тэр дундаа бага бүрэлдэхүүн буюу ахлагчийн бүрэлдэхүүний ахуй амьдралыг дээшлүүлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжүүд дор бүрнээ ач холбогдол бүхий арга хэмжээ зохион байгуулж байна.

Өчигдөр

Налайхаас-Агуйтын чиглэлийн замын шинэчлэлийн ажил эхэллээ

Налайхаас-Агуйтын чиглэлийн 24.1 км замын шинэчлэлийн ажил эхэллээ. Энэхүү замыг шинэ технологиор барьж байгаа бөгөөд хуучин замын хучилтыг хуулж хаядаг, суурь хөрсийг дахин шинэчилдэг гэх мэт технологийн дамжлага үгүй болж байгаа юм.

Өчигдөр

ХӨСҮТ-ийн дарга газрын наймаанд холбогдож болзошгүй

Эмнэлгийн байгууллагуудаас эзэмшил газраа бусдад алдсан цөөн газрын нэг нь Халдварт өвчин судлалын үндэсний төв гэж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг тайландаа дурджээ.

Өчигдөр

Mузейд сургагч бэлдэх сургалт болно

Өнөөдөр 09:00 цагт Үндэсний музейд үндэсний сургагч бэлдэх “Музейн маркетинг, боловсрол, олон нийтийн харилцаа” сэдэвт сургалт болно.

Өчигдөр

АМГ-ын дарга асан Д.Батхуягийн гомдлыг нөгөөдөр хэлэлцэнэ

АМГ-ын дарга асан Д.Батхуяг нар хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаад байсан. Тэдний гаргасан гомдлыг хэлэлцэх тов гарчээ. Тодруулбал, энэ сарын 19-нийн өдөр буюу нөгөөдөр хэлэлцэхээр болжээ. Хуралд илтгэгч шүүгчээр Д.Ганзориг оролцоно.

Өчигдөр

Өнөөдрөөс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно

Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсоолоо. Гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад зөрчилтэй байвал хуульд заасны дагуу санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгуулах ёстой.

Өчигдөр

Өнөөдөр цөлжилт, ган гачигтай тэмцэх дэлхийн өдөр

1995 оны нэгдүгээр сарын 30-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенци батласны нэг жилийн ойтой холбогдуулан зургаадугаар сарын 17-ныг цөлжилт, ган гачигтай тэмцэх дэлхийн өдөр болгон зарлажээ.

Өчигдөр

Ё.Отгонбаярын хэрэгт холбогдогчийг баривчилжээ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг бусдаас авилга авахыг завдсан хэрэгтшалгаж байгаа. Тодруулбал, тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр иргэн Ч-г Энхтайвны гүүрэн дээр явж байхад нь хэсэг залуус бүлэглэн зодож, “Ланд-200” маркийн автомашиныг нь авч явсан хэмээн УМБГ-аас мэдээлсэн юм.

Өчигдөр

Микаэла Шафер нуудгай дээрээ нөхөөс шиг юм наачихаад гадаа гарчээ

Олны өмнө нүцгэлэхдээ нугасгүй германы загвар өмсөгч Микаэла Шафер саяхан Берлин хотын нэг төв гудамжинд нүцгэн гарчээ. Өөрийн хөгжөөн дэмждэг германы “Формула-1”-ийн багийгдэмжиж байдгаа илэрхийлэхийн тулдзурмалдалбаа барьж,хөхөн дээрээдөрвөлжин хээзуруулж,нөгөөгазартаанөхөөс шиг юм наачихсанзамдээргарч ирсэнбайна.

Өчигдөр

Улаанбаатарт түр зуурын бороотой

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Өчигдөр

Явуулын тайзтай автомашин ажиллуулах талаар хэлэлцэнэ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш 10:00 цагт эхэлнэ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны мэдээлснээр маргаашийн хуралдаанаар явуулын тайзтай автомашин ажиллах үйлчлэх тухай журмыг хэлэлцэхийн дээр нийслэл хотын хэмжээнд золбин нохой, муур устгалын үнэлгээний зардлыг шинэчлэн тогтоох талаар хэлэлцэж, батлах юм байна.

Уржигдар