Нийгэм

Шницель хийх

Тахианы махыг хальсыг нь хуулж, махны машинаар хоёр удаа машиндаад, дээрээс нь цөцгийн тос, тахианы дотор өөх, сүү, давс хийж хутгана. Хэсгийг таслан авч хэлбэр оруулан хавтгайлж элдээд, талхны хатаамалд өнхрүүлэн хоёр талаас нь тосонд шарна.

2013-11-17 18:05:41

Сэтгэлд сэвтэй газар очиход муу

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.

2013-11-17 18:00:40

Улаанбаатарт 3-5 хэм хүйтэн байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, нутгийн зүүн хэсгээр хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс,Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

2013-11-17 17:59:03

Өвөлжилтийн болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

Энэ онд улсын хэмжээнд 145 мянган малчин өрхөд 44.3 сая, хонин толгойд шилжүүлснээр 72.5 сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлыг хийжээ.

2013-11-16 22:34:31

“Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээрүүдийг дэмжлээ

Монгол Улсын гадаад харилцаа өргөжихийн хэрээр суралцах, ажиллах болон бизнес, аялалын чиглэлээр бусад улс оронтой харилцан зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан Хууль зүйн яам монголчууд ихээр зорчин, аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон зарим улс орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулах тал дээр анхааран ажиллаж байна.

2013-11-16 22:32:51

500 мянгаа аваагүй хүмүүс энэ сард мөнгөө авна

Хүний хөгжил сангаас 2010 оны хоёрдугаар сараас эхлэн Монгол Улсын иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хувь олгохоор болсон билээ. Одоогийн байдлаар иргэн бүр 1.5 сая төгрөгөөс 500 мянгыг нь аваад байна. Харин хувь, хишгээ хүртэж амжаагүй иргэдэд нөхөн олгох ажил энэ сард явагдаад дуусах юм.

2013-11-17 00:10:51

Ерөнхийлөгч илтгэл тавьж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.

2013-11-16 22:14:26

Европын Холбооны кино өдөрлөг манайд эхэллээ

Европын Холбооны кино өдөрлөг Монгол улсад дөрөв дэх удаагаа, энэ сарын 17-21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Кино өдөрлөгийг Европын Холбооны Төлөөлөгчийн Газар, “Блакбокс” театр болон "Глоб интернэшл" төвтэй хамтран зохион байгуулж байна.

2013-11-16 21:50:48

Д.Болд 35 нас хүрлээ

Өнөөдөр“Камертон” хамтлагийн ахлагч дуучин Д.Болдын мэндэлсэн өдөр тохиож байна. Тэрээр 35 нас хүрч буй бөгөөд “Хорвоо бүх талаараа ав адилхан хоёр хүнийг хэзээ ч терүүлдэггүй юм. Намайг энэ хорвоод төрүүлж өсгөсөн ээж, аав хоёртоо би хайртай” хэмээн мэндчиллээ.

2013-11-16 21:30:14

Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь зөв гэв

Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Их Сургуулийн удирдах зөвлөлбүтцийн өөрчлөлт хийж байгаад шүүмжлэлтэй хандсан санал олон ирсэн байна.

2013-11-16 19:55:40

Ирэх оны төсөв батлагдлаа

Өнгөрч буй долоо хоногийн үйл явдлын тойм

2013-11-16 19:34:54

Архитекторын гайхамшиг болсон байшингууд

Архитекторын гайхамшиг болсон байшингууд

2013-11-16 19:27:50

“Нарантуул”-ын хохирлын хэмжээг 10.4 тэрбум гэж тогтоожээ

“Нарантуул” худалдааны төвд өнгөрсөн наймдугаар сарын 23-ны үүрээр гал гарч, тус захын эзэн болон олон арван түрээслэгч эд хөрөнгөөрөө хохирч, нэг хүний амь эрсэдсэн. Тэгвэл энэ галын улмааснийт 448 хүнд 10.4 тэрбум төгрөгний хохирол учирсан нь тогтоогдсон байна.Мөн энэ сарын 9-ны 23:00 цагийн үед ЧД-ийн 12-р хороонд байрлах “Нарантуул-2” худалдааны төв шатаж, гал гарлаа гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн газрын болон Онцгой байдлын албан хаагчид, Нийслэлийн цагдаагийн газар, ЦЕГ, хэв журам хамгааалах газар, Мөрдөн байцаах газрын албан хаагчид үзлэг хийж ажилласан билээ. Улмаар цахилгаанаас болж гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүн гаргаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн…

2013-11-16 18:44:10

Татварын байцаагч эмэгтэйг хөнөөсөн Ц.Туяа давж заалджээ

Өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө мэргэжил нэгт нөхрөө 75 удаа хутгалж хөнөөсөн татварын байцаагч эмэгтэй Ц.Туяад анхан шатны шүүхээс 22 жилийн хорих ял оноосон.

2013-11-16 18:38:17

Зөөлөн нь хатуугаа иддэг хорвоо шүү

Олон нийтийн газар, ер нь Улаанбаатар хотод хүмүүс бие биетэйгээ харьцаж байгаа, зарим бизнесийн салбарт гарч байгаа хүмүүсийн хоорондийн харилцаа зэргийг хараад үнэхээр сэтгэл зовж, өөрийн эрхгүй бухимдал төрдөг юм. Бид яг яаж яваад ийм их уур бухимдалтай бас дээрээс нь бусдийг үл хундлэх, танихгүй хүнийг дайснаа гэж бодох сэтгэлгээтэй болчихов доо гэж дотроо тунгаан боддог. Хаалгаар гарахдаа урдаас нь том зүйл тэвэрсэн хүн орж байвал хэнэгч үгүй шууд дайраад гарна, хаалгаар орохдоо хойноосоо орж ирж яваа хүний өмнө тас хийтэл хаалгаа савна, лифтэнд орохдоо шууд чихэж орно, дэлгүүрт танд үйлчилж байгаа худалдагч таньтай наймаагаа хийж дуусаагуй мөртлөө урдуур дайрч…

2013-11-16 18:27:24

Ерөнхий сайдыг шуудай нүүрсний үнээр хуураад байна уу

“Нүүрсний үнэ өндөр байгаа нь чиний муугийнх”, “Танай аймагт нүүрс үнэтэй байхад чинь гадаад руу яваад байхдаа яадаг юм” гэж ирээд л уцаарлаж байгаа харагдсан.

2013-11-16 18:15:54

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

2013-11-16 17:40:42

4-6 хэм хүйтэн


Нутгийн зүүн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 5-10 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 3-8 градус дулаан, Алтайн уулс, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

2013-11-16 17:39:37

2.3 тэрбумын үнэтэй сувдан эдлэл хулгайлсныг илрүүлэв

Манай улсын иргэд гадаадын үнэт эдлэлийн дэлгүүрээс хулгай хийх нь ихэссэн байна. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-ын “Шинжинь” хотод зохион байгуулагдсан гоёл чимэглэлийн худалдааны танхимаас 10 сая юань буюу 2.3 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий сувдан эдлэлийг манай улсын иргэн Э.Мөнхбат нарын дөрвөн хүн бүлэглэн хулгайлсаныг УМБГ илрүүллээ.

2013-11-16 00:09:41

Энэ онд шинээр барьсан замууд

Энэ онд шинээр барьсан замууд

2013-11-16 00:40:13