Нийгэм

Хараагүй хүмүүс өөрсдөө санал өгөх боломжтой боллоо

Монголын хараагүйчүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв, СЕХ хамтран дөнгөж сая мэдээлэл хийлээ. Өмнө нь хараагүй иргэд ойр дотны хэн нэгэн хүнээр дамжуулансаналаа өгдөг байсан бол энэ удаад өөрсдөө нууц байдлаар саналаа өгөх боломж нь бүрдсэн байна.

2013-06-19 19:55:25

21 мянган төгрөгийн үлдэгдлийг олгож эхэллээ

Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр олгосон хишиг хувийн 21000 төгрөгийн үлдэгдэл 25,4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг энэ сарын 18-ны өдөр 393,3 мянган иргэнд олгохоор аймаг, дүүргийн төрийн санд шилжүүллээ.

2013-06-19 19:45:35

"Татар"-ынхан 20 мянган фентэй болжээ

Татар хамтлагийнхан “Нөлөөллөөс дээгүүрт” аяныхаа талаар сэтгүүлчддэ мэдээллээ. Тэд ирэх сарын тавны өдөр 10 насны төрсөн өдрийн тоглолтыг хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь тэдний гуравдахь бие даасан тоглолт юм. Тус тоглолт UB паласын Open air-т болох юм байна.Одоогийн байдлаар тэдний фен клуб20 мянган гишүүнтэй болоод байгаа бөгөөд шинээр элссэн гишүүн болгонд гишүүний карт өгч байгаа гэв. Энэхүү картаар Скайтел группын залуусын бренд болох D20-ийн дугаарыг 1000 төгрөгөөр авах боломжтой юм байна.

2013-06-19 19:39:41

Л.Гүндалай зөнч болжээ

“Туршлагатай улстөрчийн хувьд сонгуулийг нэг прогнозлооч?” гэсэн сэтгүүлчийн асуултад тэр жинхэнэ зөнч гэдгээ харуулав.

2013-06-19 19:03:01

Дөрвөн Ерөнхийлөгчийн тавилан

Авлига Монголыг муухай харагдуулаад байгаа бол авлигачид Ц.Элбэгдоржийг буруу харагдуулахыг хүсч байна.

2013-06-20 22:30:00

Ажлаасаа болоод гуртанги болоод байна

Би одоо дөнгөж 30 настай. Буяны байгууллагад ажилладаг /хүн чандарладаг газар/ гэсэнхэдий ч хийж байгаа ажлаасаа болоод тэр үү, би ихгутранги болчихсон. Миний эргэн тойронд байгаа хүмүүс ихэвчлэн зовж зүдэрсэн хүмүүс байгаа нь нөлөөлдөг байх.

2013-06-19 22:07:00

Охид жирэмслэхээс сэргийлэх олон арга бий

Сүүлийн үед 13-15 настай охид жирэмсэлдэг болжээ. Зарим нь бүр эх болсоор... Бага насны охид жирэмслэх нь бидний ч биш баруунд ч тохиолддог бэрхшээл юм байна. Америкууд аргаа барахдаа жирэмслэхээс сэргийлдэг эмийг охидод ямар нэг болзолгүйгээр борлуулахыг хуульчилж орхилоо. Бэлгийн харьцаанд орсны дараа 72 цагийн дотор амжиж уувал 100 хувийн үр дүнтэй гэх эмүүд манайд ч бий.

2013-06-19 18:04:29

Аравдугаар хороололд ноцтой осол гарлаа

Өнөөдөр өглөө 09:00 цагийн орчим 10-р хорооллын зам дээр автобус, жижиг машинтай мөргөлдсөн хэрэг гарлаа. Ослын улмаас хэд хэдэн хүн гэмтсэн байна. Одоогоор аль машины жолоочийн буруу гэдэг нь тодорхойгүй бөгөөд Цагдаагийн байгууллагын ажилтнууд хэмжилт хийн ажиллаж буй юм байна.

2013-06-19 17:46:23

ТӨХК-иудын ТУЗ-ийнхөн сая саяар нь мөнгө саадаг

Ер нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 49 аж ахуйн нэгжийн ТУЗ-д давхардсан тоогоор төрийн албан хаагч 355 гишүүн сонгогджээ.

2013-06-19 16:57:01

Ч.Гансүхэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхэд холбогдох хэргийг харъяалал тогтоолгохоор шүүхэд шилжүүлжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын газарт шилжүүлээд байсан билээ. Хэрэгт хяналт тавьж буй НПГ-ын хяналтын прокурор хавтаст хэрэгтэй танилцаад яллах дүгнэлтээ бичс эн байна.

2013-06-19 16:40:35

Гэр бүлээрээ хар тамхи наймаалсан этгээдүүдийн гомдлыг хэлэлцэнэ

Аав, ээж, охин, хүргэн гээд гэр бүлээрээ нийлж хар тамхи хил дамнуулан зөөж, бусдад худалддаг байсан гэх С.Наранбаатар, Ч.Эрдэнэбаатар, Э.Гоомарал нарын хяналтын шатны шүүхийн тов гарчээ. Тэднийг энэ сарын 21-нд буюу ирэх баасан гаригт Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар гэм буруутай эсэхийг эцэслэн хэлэлцэнэ.

2013-06-19 16:36:40

Саппорогийн уулзварыг өнөөдөр нээнэ

Саппорогийн уулзварын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 11.40 цагт болно. Тус уулзварын зам барилгын ажил өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн билээ. Энэхүү зам засварын ажил нь “Гудамж” төслийн хүрээнд хийгдсэн бөгөөд тус

2013-06-19 16:17:31

Орос, АНУ кибер аюулгүй байдлыг хангах хамтарсан хороо байгуулна

Орос, АНУ-ын эрх баригчид кибер аюулгүй байдлыг хангах ажлын хэсгийг нэг сарын хугацаанд багтаан байгуулна гэж “Их наймын” дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн хэлэлцээний дүнгийн талаар хоёр орны ерөнхийлөгч нарын гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ.

2013-06-19 16:17:12

Судлаачдад тэтгэлэг олгоно

Өнөөдөр 11:00 цагт БШУЯ-ны 401 тоотод Эрдмийн зэрэг хамгаалсан судлаачдын судалгааны ажлыг инноваци болгох, шинэ үеийн шилдэг эрдэмтэн бэлтгэх зорилгоор олгодог сайдын нэрэмжит тэтгэлгийг зургаан судлаачид өгнө.

2013-06-19 16:12:48

MN мэдээллийн төвд дараах хэвлэлийн бага хуралтай

11.00 “Татар” хамтлагийн “Нөлөөллөөс дээгүүрт” аяны талаарх мэдээллийг сонирхоорой.

2013-06-19 16:00:33

Д.Батхуяг нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

АМГ-ын дарга асан Д.Батхуяг нар хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Уг гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ.

2013-06-19 16:00:30

Цаатнаас ядарсан ястан цаана чинь байна

Чинээлэг мончоого айл Цэнгэлд бараг байхгүй. Мончоого гэдэг ястныг та бараг мэдэхгүй байх. Тэр таны буруу биш. Төр нь хүртэл мартсан нэгэн ястан Монголд байдаг юм.

2013-06-19 15:52:35

“Сонгинохайрхан- Улаанбаатар” шинэ төвийн шав тавих ёслол болно

Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу “Сонгинохайрхан-Улаанбаатар” шинэ төвийн шав тавих ёслол өнөөдөр 11:00 цагт Сонгинохайрхан дүүргийн “Ханын материал”-ын комбинатын урд талд болно. Ёслолын ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцоно.

2013-06-19 15:49:12

Н.Алтанхуяг нарын хууль бус шийдвэрийн талаар мэдээлнэ

Өнөөдөр 12.00 цагаас Төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас нь удаа дараа халсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын хууль бус шийдвэрийн талаар хохирогчид мэдээлнэ.

2013-06-19 15:41:49

Сонин тогтоцтой моднууд

Сонин тогтоцтой моднууд

2013-06-19 15:38:57