Эдийн засаг

Монголын газрын тосны нөөцөд хятадууд эзэн суужээ

Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад, дотоодын 14 компани Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, газрын тос олборлох, хайх ажил хийж байна. Эдгээр компани нийт 18 талбайд гэрээ байгуулжээ.

2013-06-04 18:22:50

"Анод" банкны хохирогчид мэдээлэл өгнө

Өнөөдөр 12:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд "Анод" банкны эзэд болон хувьцаа эзэмшигчид-хохирогчдын асуудал, үнэт цаасны уналтын шалтгааны талаар тус банкны хохирогчид мэдээлэл хийнэ.

2013-06-04 16:30:43

Хоёр орны бизнес эрхлэгчид уулзана

Монгол, Беларусь улсын бизнес эрхлэгчид өнөөдөр 10.00 цагаас уулзана. Энэхүү уулзалт нь ирэх есдүгээр сард болох Беларусь улсын Ерөнхий сайдын айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд болж байгаа аж.

2013-06-04 16:18:58

Уул уурхайн дэд сайд “The Japan Times” сэтгүүлд ярилцлага өглөө

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган өнөөдөр олон улсад танигдсан Японы хэвлэл “The Japan Times” сэтгүүлд ярилцлага өглөө.

2013-06-03 21:09:52

“Сентерра Голд”-ын Киргиз дэх уурхайг хаажээ

Бороогийн алтны ордод олборлолтын лиценз эзэмшдэг Канадын “Сентерра Голд” компанийн Киргизийн Кумтор дахь уурхайг хаажээ. Учир нь тус компанийн үйл ажиллагаа байгаль орчинд хор хөнөөлтэй, хууль цаазыг гажуудуулдаг гэж үзсэн олон зуун хүн Бишкект жагссан. Үүний дагуу Киргизийн Засгийн газраас шалгалт хийж, “Сентерра Голд”-ыг хууль зөрчсөн гэж үзсэн байна.

2013-06-03 20:54:19

"Хүний хөгжил" сан улс төрийн амлалтын нөхөөс болдог

Олон улсын баялгийн сангийн зөвлөлөөс манай улсад зөвлөмж хүргүүлжээ. Монгол Улс Төсвийн тогтворжуулалтын болон Хүний хөгжлийн гэсэн хоёр сантай. Эдгээр нь уул уурхайгаас орж ирэх орлогоос бүрддэг.

2013-06-03 19:55:00

Чандганы цахилгаан станцын тарифыг баталгаажууллаа

Хэнтий аймгийн Чандгана талд цахилгаан станц байгуулахаар ажиллаж буй “Професи Коал” групп Концессийн гэрээний дагуу бүтээгдэхүүний тариф баталгаажуулжээ.

2013-06-03 19:47:15

“Guildford Coal” Өмнөговьд уурхай байгууллаа

Австралийн нүүрс олборлогч “Guildford Coal” групп Өмнөговьд коксжих нүүрсний уурхай нээсэн гэж “Menafn.com” мэдээллээ.

2013-06-03 17:30:36

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн хэлэлцүүлэг болно

Зургадугаар сарын 5-нд Дэлхийн байгаль орчны өдрийг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ өдрийг угтаж Уул уурхайн яам, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын (ОҮИТБС) ажлын алба, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төслийн хэрэгжүүлэгч Адам Смит интернэйшнл байгууллага хамтран Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

2013-06-01 01:55:03

“Рио Тинто” Оюутолгойг гадныхантай хувааж идэх нь

Ер нь Оюутолгойн хэрүүл юунаас үүдэн гарсан бэ. Гадныхан болохоор монголчуудын туйлбаргүй зан, Засгийн газрын бодлого зэргээс болж хөрөнгө оруулагчид жийрхэж байна гэдэг. Энэ нь зарим талаар үнэний ортой ч ингэхээс өөр арга байхгүй гэхэд болно. Угаасаа он гарсаар Монголын Засгийн газар “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ хэтэрсэн, мөн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын өртөг нэмэгдсэн нь манайд ирэх орлогыг үлэмж бууруулах нь тодорхой болсныг “Рио Тинто”-д дуулгасан. Яг үнэндээ үүнээс болж, өнөөдрийн маргаант байдал үүссэн. Бүр нарийн ярих юм бол “Рио Тинто”-гийн хэлснээр замнавал Монгол Улс өр төлсөөр байгаад Оюутолгойн нөөцийг барна гэж толгой эдийн засагчид хэлсээр байгаа…

2013-05-31 21:56:44

Нүүрсийг элс ашиглан баяжуулах технологийг хамтран судална

Тавдугаар сарын эхээр хуралдсан Монгол, Японы Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн салбарын зургаадугаар Зөвлөлдөх уулзалтаар хоёр тал олон чухал асуудлын хэлэлцэж шийдвэрлэсэн.

2013-05-31 17:58:20

Хятадууд Оюутолгой руу хараа бэлчээж эхэллээ

Хятадын зэс үйлдвэрлэгчид Индонезийн эрх баригчид уул уурхайн хяналт, хязгаарлалтаа чангаруулснаас хойш Оюутолгойд анхаарлаа хандуулах болсон гэж “Brecorder.com” мэдээллээ.

2013-05-31 00:01:38

Хятадууд манайхаас арвай авна

Бээжин хотод болж байгаа Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын 13 дугаар хурлын үеэр Монгол Улсаас БНХАУ-д хивэг, арвай экспортлох гэрээ байгуулжээ.

2013-05-30 23:00:12

“Future mongolia-2013” болно

Засгийн газар, яамдын хамтран зохион байгуулдаг “Future mongolia-2013” бүх салбарын техник, тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн ирэх сарын 19-22-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.

2013-05-30 22:50:00

Ам.доллар, юань худалдан авах саналыг зөвшөөрснгүй

Төвбанк хуваарийн дагуу гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкууд 8.5 сая ам.доллар, 47 сая юань худалдан авах хүсэлт тавив.

2013-05-30 22:42:20

Эвдрэлд орж, эзэнгүй орхигдсон талбайг нэг тэрбум төгрөгөөр нөхөн сэргээнэ

1992 оноос хойш улсын хэмжээнд 540 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн үйл ажиллагаа явуулж 19292.6 га газрыг эвдрэлд оруулсан байна. Үүнээс, техникийн нөхөн сэргээлт хийсэн талбай 9541.5 га, биологийн нөхөн сэргээлт хийсэн талбай 4476.2 га байна. Уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдрэлд орсон талбайн 50 хувьд нь нөхөн сэргээлт хийгджээ.

2013-05-30 21:25:53

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсрууллаа

Уул уурхайн яам Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан яамдаас санал авахаар хүргүүлээд байна.

2013-05-30 21:17:46

Хятадын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах сонирхолоо илэрхийлэв

БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIII хуралдаан”-д Уул уурхайн яамнаас Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв нар оролцлоо.

2013-05-30 20:41:33

Дамжуулах хоолойг нь татчих юмсан

Дорнод аймгийн Матад сумаас газрын тос олборлож буй “ПетроЧайна дачин Тамсаг” компани нефтийн цооногуудаа хооронд нь хоолойгоор холбож эхэлсэн гэж монголчууд өнгөрсөн сард анх сонссон. Өөрөөр хэлбэл, хятадууд ажил байдлаа манайд танилцуулсан юм биш, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, удирдлагууд газар дээр нь очиж харсан юм билээ.

2013-05-30 17:38:54

Эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлнэ

Өнөөдөр 12:00 цагт Тусгаар тогтнолын ордонд "Эдийн засгийн өнөөгийн байдал"-ын талаар мэдээлэл хийнэ. Тус арга хэмжээнд Д.Содном, Д.Даваасамбуу, Ш.Гунгаадорж, н.Хашчулуун нар оролцоно.

2013-05-30 16:56:15