Улс төр

Булган нутаг нар хураар ээлжлэн угтжээ

Өчигдөр

Төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглах журам батлагдлаа

Төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглах журмыг иргэд, хуулийн этгээдэд төрийн зүгээс үзүүлэх цахим үйлчилгээтэй холбоотойгоор баталлаа. Ингэснээр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Тагнуулын ерөнхий газар холбогдох ажил үйлчилгээг хэрэгжүүлэн төрийн цахим үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид хүргэнэ.

Өчигдөр

“Төлбөрийн системийг шинэчлэх” төслийн талаар хэлэлцлээ

Засгийн газрын хуралдаанаар “Төлбөрийн системийг шинэчлэх” төслийн талаар хэлэлцэв. Бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх, одоогийн дэд бүтцийг өргөтгөн бодит цагийн горимд мөнгөн урсгалыг хангах замаар мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилгоор 20 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг Монгол банкнаас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр баримт бичиг боловсруулжээ.

Өчигдөр

Маргааш ИТХ-ын тэргүүлэгчид хуралдана

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш 10:00 цагт болно. Хуралдаанаар явуулын тайзтай автомашин ажиллах үйлчлэх тухай журам, золбин нохой, муур устгалын үнэлгээний зардлыг шинэчлэн тогтоох тухай хэлэлцэнэ. Мөн Биокомбинат Төрийн өмчит үйлдвэрийн газрын 90 жилийн ойг тэмдэглэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэн тогтоол гаргах юм.

Өчигдөр

Санал тоолох машины талаар мэдээлнэ

Улс төрийн намууд хамтран санал тоолох машинд тестчилсэн шалгалт хийжээ. Энэхүү шалгалтын дүнг өнөөдөр 12.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэн дээр мэдээлнэ.

Уржигдар

Г.Дэнзэнг чөлөөлж, Ч.Сайнбилэгийг томиллоо

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаарГ.Дэнзэнг ажлаас нь чөлөөлж, Ч.Сайнбилэгийг түүний оронд томиллоо.

Уржигдар

Гэрээгээр эзэмшүүлж болох хамгаалалтын бүсэд хамаарах ойн сангийн жагсаалт гарлаа

Нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлж болох хамгаалалтын бүсэд хамаарах ойн сангийн нэршлийн жагсаалтыг баталж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгалаа.

Уржигдар

“Төлбөрийн системийг шинэчлэх” талаар хэлэлцлээ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх, одоогийн дэд бүтцийг өргөтгөн бодит цагийн горимд мөнгөн урсгалыг хангах замаар мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилгоор 20 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг Монгол банкнаас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр баримт бичиг боловсруулжээ.

Уржигдар

Ц.Нямдоржийг АТГ биш Ёс зүйн дэд хороо шалгана

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т Ц.Нямдорж гишүүнийг шалгаж өгөхийг хүсч хандсан. Тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ямар хөрөнгийн эх үүсвэрээр өөртөө хувийн орон сууцнууд бариулсан юм бэ, Хоёр ширхэг хувийн хаус бариулсан асуудлыг шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг АТГ-т тавьжээ.

2013-06-15 02:00:57

Хонгконгт 70 сонгогч саналаа өгнө

Монгол Улсаас БНХАУ-ын засаг захиргааны Хонконг, Макао онцгой бүсүүдэд суугаа Ерөнхий консулын газрын дэргэд байгуулагдсан сонгуулийн 35 дугаар салбар комисст саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчид төрийн тэргүүнийхээ сонгуульд саналаа өгч эхэллээ.

2013-06-15 01:30:14

УИХ-ын дарга Дарханд ажиллалаа

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг, хүүхдийн нэгдүгээр цэцэрлэг, “Алтан загас” худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, үйлчлүүлэгчид, бизнес эрхлэгчидтэй уулзан УИХ-аар батлагдсан хууль тогтоомжуудыг тайлбарлав.

2013-06-15 00:52:04

Хүүхэд төрүүлсэн ээжид хоёр жил тэтгэмж өгөх боломжтой гэв

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг, хүүхдийн нэгдүгээр цэцэрлэг, “Алтан загас” худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, үйлчлүүлэгчид, бизнес эрхлэгчидтэй уулзан УИХ-аар батлагдсан хууль тогтоомжуудыг тайлбарлан таниуллаа.

2013-06-15 00:30:39

Уул уурхайн сайдад “Хүндэт доктор” цол хүртээхээр болжээ

шагнах ёслолын үйл ажиллагаа ирэх долоо хоногийн даваа гаригт болно. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, Киотогийн Технологийн дээд сургуулийн ректор Фүрүяма Масао болоод албаны бусад хүмүүс оролцох юм. Киотогийн Технологийн дээд сургуулийн “Хүндэт доктор” цолыг Сэн Гэншицү /үндэсний уламжлалт Цайны урлагаар нэрд гарсан Урасэнкэ-гийн удмын 15 дахь үе залгамжлагч/, Инамори Казуо /Кёосэра компанийн хүндэт ерөнхийлөгч/, Ито Сэкисүй /Уран барималч, алдарт керамист, Япон улсын хүндэт уран бүтээлч, биет бус соёлын үнэт өвийг эзэмшигч хүн/ нарт олгож байсан. Уул уурхайн сайд Д.Ганхуяг нь энэ нэр хүндтэй шагналыг хүртэж байгаа дөрөв дэх хүн нь болж байгаа юм байна.

2013-06-14 23:05:34

С.Ламбааг УМБГ-аас дуудаж уулзжээ

УИХ-ын гишүүн асан, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбааг Н.Хүрэлбаатарын хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна гэж өчигдөр мэдээлж байсан. Тэгвэл Эрүүл мэндийн сайд асан С.Ламбааг УМБГ-аас дуудаж уулзсан нь үнэн гэнэ.

2013-06-14 16:04:23

Гадаадад байгаа монголчууд саналаа өгч эхэллээ

Гадаад улсад суугаа 39 дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдсан Салбар комиссуудад нийт 6478 сонгогч бүртгүүлжээ.

2013-06-14 15:32:31

С.Ламбаа Н.Хүрэлбаатарын хэрэгт холбоотой юуюу

УИХ-ын гишүүн асан, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбааг Н.Хүрэлбаатарын хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэх одоогоор эх сурвалжгүй мэдээлэл "дээгүүр" тархаж эхэлжээ.Гэвч түүнийг хуулийнхан шалгаж эхэлсэн гэх мэдээллийг батлах эх сурвалж одоогоор олдохгүй, холбогдох албаныхнаас тодруулах гэсэн боловч утсаа авахгүй байгаа юм.

2013-06-14 00:06:02

Сонгуульд оролцсон иргэдэд 1000 нэгж өгнө

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж,Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зарим Ажлын хэсгийн мэдээллийг сонсов.

2013-06-13 23:23:06

Г.Дэнзэн өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ

Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн өөрийн хүсэлтээр өнөөдөр ажлаа хүлээлгэн өгч байгаа тухай Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээллээ.

2013-06-13 20:19:39

Ерөнхий сайдын 30 минутаар ипотекийн зээлийн асуудал ярилцана

Долоо хоног бүрийн пүрэв гарагийн 12:30 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй 30 минутын уулзалт хийх болсон билээ.Энэ уулзалтаар тухайн долоо хоногт Засгийн газраас гаргасан шийдвэртэй холбоотой асуудлыг түлхүү хөндөн ярилцдаг. Харин өнөөдөр ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн хэрэгжих найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн асуудлын талаар голчлон ярилцах юм байна.

2013-06-13 18:46:55

Б.Даваадорж: Намайг шалгаагүй гэдгээ ГХЯ-наас мэдэгдсэн

ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадоржийг мөнгө угаасан хэргээр шалгаж байгаа. Тодруулбал, түүнийг манай улсын нөлөө бүхий дөрвөн өндөр албан тушаалтантай хамтран 201 мянган еврог таван удаагийн үйлдлээр шилжүүлсэн хэмээн шалгаж байгаа юм.

2013-06-13 17:26:48