Улс төр

Н.Хүрэлбаатарт мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэлээ

Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг Монгол Улсын хууль хяналтын байгууллагын хүсэлтээр Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполоор эрэн сурвалжилж байгааг Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэлийн мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал албан ёсоор мэдээллээ.

2013-06-06 00:37:06

Ё.Отгонбаярын эхнэрийг УМБГ-аас баривчлан хорьжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-аас өнөөдөр цагдан хорьжээ.

2013-06-06 00:20:25

Байнгын хороодын хуралдаан цуцлагдлаа

УИХ-ын Аюулгүй, байдал, гадаад бодлогын байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас цуцлагдлаа.

2013-06-06 02:40:23

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо

Гишүүдийн ирц хүрэхгүй байна гэдэг шалтганаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан тодорхойгүй хугацаагаар хуралдаанаа хойшлууллаа. Тус байнгын хорооны хуралдаанаар Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/, “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтуудад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/,

2013-06-05 22:36:55

Ц.Оюунгэрэл: МАН-ын зарим даргын өрөөнд Лениний музейн үзмэр байна гэсэн

Шинэчлэлийн Засгийн газраас соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

2013-06-05 22:31:27

Чуулган ирэх бямба гаригт завсарлана

УИХ-ын чуулганы хуралдааныг ирэх баасан гаригт завсарлуулахаар болсон байна. Харин энэ сарын 24-нд чуулганы хуралдаан үргэлжлэх бөгөөд улсын баяр наадам хүртэл хуралдах аж.

2013-06-05 17:23:02

Байнгын хороод хуралдана

-Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/.

2013-06-05 17:07:45

Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлт хүргүүллээ

УИХ-ынгишүүн Ц.Нямдоржийг АТГ-т шалгуулах хүсэлтийг УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар АТГ-т хүргүүлжээ.

2013-06-05 16:46:45

Саналын хуудсыг хэвлэж дуусгаад комисст хүлээлгэн өгөв

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос эрхлэн саналын хуудас хэвлэж дуусгаадГадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комисст өнөөдөр хүлээлгэн өгөв.

2013-06-05 00:06:50

Ц.Оюунгэрэл сэтгүүлчдэд ажлаа тайлагнана

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл маргааш сэтгүүлчидтэй нээлттэй ярилцах юм байна.

2013-06-04 23:07:32

Ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас…

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх болон Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

2013-06-04 22:26:51

Архивын ерөнхий газрын дэд даргаар Г.Билгүүнийг томилжээ

Архивын ерөнхий газрын дэд дарга Д.Өлзийбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Билгүүнийг томилжээ. Тэрбээр өнөөдөр үүрэгт ажлаа авсан бөгөөд тэрбээр улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан байна.

2013-06-04 22:13:57

Сонгогчдын нэрийн жагсаалтыг дүүргүүдэд хүргүүллээ

МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20.9дэх хэсэгт заасны дагууУлсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авч дүүргүүдэд хуваарилж өглөө. Нийслэл хотод нийт 368 хэсгийн хороонд 841858 сонгогчид бүртгэгдсэн байна.

2013-06-04 22:06:44

Элчин сайд Х.Даваадорж жуух бичгээ барив

Монгол Улсаас Европын Холбоонд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж тавдугаар сарын 31-ний өдөр Европын Комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозод бараалхаж, Итгэмжлэх жуух бичгээбарилаа.

2013-06-04 20:44:06

С.Ганбаатар гишүүнийг АТГ-аас шалгаагүй гэв

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-аас шалгаж эхэллээ хэмээн хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа. Харин энэ талаар АТГ-аас тодруулахад, “УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-аас шалгаагүй" гэв.

2013-06-04 20:26:55

Баянхонгорчууд ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжиж, сонголтоо баталгаажуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр буюу зургадугаар сарын 3-ны орой 17:00 цагт Баянхонгор аймгийн төвд сонгуулийн сурталчилгааны ажлаар хүрэлцэн ирлээ. Түүнийг Баянхонгор цэргийн хүрээний дайчид хүндэтгэн жагсч угтлаа. Монгол Улсын баатар Н.Жамбаагийн хөшөөнд хүндэтгэл илэрхийлснээр Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгааны ажил эхэлсэн юм.

2013-06-04 17:44:20

С.Ганбаатарыг АТГ-т шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-т шалгаж эхэлсэн байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн зарим нөхөд түүнийг шалгуулах хүсэлт гаргасан байна.

2013-06-04 15:50:05

Оюутолгойн талаар хуралдана

-“Оюу толгой” ХХК-ийн 2010-2012, 2013 оны 2 дугаар улирал хүртэл улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

2013-06-04 15:05:52

Сонгогчдын нэрийн жагсаалтад 6494 иргэн бүртгүүлжээ

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комиссулсын бүртгэлд бүртгэгдсэн, гадаад улсад байгаа иргэдийн бүртгэлийгнэгтгэнулсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлээд байна.

2013-06-03 22:56:55

Шинээр өргөн барьсан хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ

“УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны онцлог нь УИХ-ын гишүүд болон Засгийн газраас шинээр өргөн барьсан хэд хэдэн хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа явдал юм” гэдгийг Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ эхэнд онцлов.

2013-06-03 21:48:03