Улс төр

Т.Аюурсайхан Хяналтын ерөнхий хорооны гишүүнээр сонгогджээ

"Шинэчилье" хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан Хяналтын Ерөнхий Хорооны гишүүнээр сонгогджээ. Түүнийг өчигдөр заалнаас Бага хурлын гишүүд нэрийг дэвшүүлсэн ч татгалзсан юм.

2013-10-31 21:34:06

Бага хурал 16.00 цагт эхэлнэ

МАН-ын Бага хурал өнөөдөр 16.00 цагт Тусгаар тогтнолын ордонд хуралдана. Бага хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилж, бүтцийн бусад асуудлыг ч хэлэлцэх юм. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар, Ж.Мөнхбат нар өрсөлдөнө.

2013-10-31 20:59:24

УИХ-ын гишүүн М.Зоригт Ж.Батзанданг "зэмлэв"

УИХ-ын Ж.Батзандан УИХ болон Засгийн газрын гишүүдэд хандан уриалга гаргасан. Харин үүнийг харсан УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн цахим хуудаснаа түүнийг мэдээллийг тавиад “Худлаа ярьсан байна. Хуралдаа суу” хэмээн зэмлэнгүй бичжээ.

2013-10-31 20:53:00

Ж.Батзандан гишүүн уриалга гаргалаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-аар 2014 оны төсвийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ, Засгийн газрын гишүүдэд хандан уриалга гаргасан.

2013-10-31 20:48:51

БНХАУ руу жилд 1000 оюутан суралцуулна

"Ерөнхий сайдын 30 минут" уулзалт боллоо. Тэрбээр "Монгол Улсыг хөдлөн гарч байгаа хоёр дахь төмөр зам зүүн талаар холбогдоно. Энэ нь гурван улсын хувьд эдийн засаг худалдааны ахиц гарна. Манай ачаа барааг далайгаар тээвэрлэх асуудлыг ч харилцан ярилцаж, хамтарч ажиллахаар болсон" гэв.“Ингэснээр ачаа бараа эргэлтийн манай гарц нэмэгдэж байна” гэлээ.

2013-10-31 20:28:42

Л.Энх-Амгалан: Бид өрийн дарамтад ороход ойрхон байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Сангийн сайд Ч.Улаанд хандан “Манай гадаад өр 8.4 их наяд төгрөгт хүрлээ. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувьтай тэнцэж байна.

2013-10-31 20:02:58

Ц.Оюундарь БНАСАУ-д хоригдох дөхлөө

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь БНАСАУ-д хоригдох дөхсөн байна. Тэрбээр тус улсын удирдагч Ким Жон Илийн тухай ном худалдаж авч, гарын үсэг зуруулсан байна.

2013-10-31 19:46:11

Т.Аюурсайхан нэрээ татжээ

МАН-ын даргад нэр дэвшээд ялагдсан Т.Аюурсайхан Бага хурлын гишүүнээс нэрээ татсан байна. Тэрбээр шинээр сонгогдож байгаа Бага хурлын бүрэлдэхүүнд сэтгэл дундуур байгаа, сонгогдсон ч хамтран ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийлжээ. Түүний нэрийг заалнаас дэвшүүлсэн ч ийнхүү өрсөлдөхөөс татгалзсан байна. Харин тэрбээр Хяналтын ерөнхий хороонд багтахаар нэрээ дэвшүүлсэн юм.

2013-10-31 19:36:36

МАН-ын XXVII Их хурал өндөрлөлөө

МАН-ын XXVII Их хурал өндөрлөлөө. Дөрвөн өдөр хуралдсан энэхүү хуралдаанаар намын дарга болон Бага хурлын гишүүдийг сонгосон юм. Энэхүү Бага хурлын гишүүдийн санал хураалтыг дүнг Их хуралд танилцуулснаар ийнхү намын их хурал хаалттайгаар өндөрлөсөн юм.

2013-10-31 19:20:05

МАН-ын Их хурлын хар, цагаан хэл амны эзэд

МАН-ын XXVII Их хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. “Шинэчлэл” нэрийн дор зохион байгуулагдаж байгаа энэхүү хуралд нийт 1134 төлөөлөгч оролцож байгаа. Эв нэгдлийн дор хуралдаж байгаа нь өмнөх их хурлуудаас ялгарах онцлог хэмээн намын удирдлага дүгнэж байсан.

2013-10-31 19:07:10

МАН-ын Их хурал эхэллээ

МАН-ын XXVII Их хурлын дөрөв дэх өдрийн хуралдаан Соёлын төв өргөөнд эхэллээ. Хуралд өчигдрийн Бага хурал болон Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгох санал хураалт дүнг танилцуулах юм.

2013-10-31 18:05:05

Чуулган эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар хамгийн эхэнд Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. Энэ хуулийн төсөлд нийслэлийн дүүргийн шүүхүүдийг нэгтгэх зэрэг олон бүтцийн өөрчлөлтийн асуудал тусгагдаж байгаа юм.

2013-10-31 17:53:16

"Ерөнхий сайдын 30 минут" болно

"Ерөнхий сайдын 30 минут" өнөөдөр болно. Тэрбээр долоо хоног бүрийн пүрэв гаригийн 12.30 цагт сэтгүүлчидтэй уулздаг. Энэ удаагийн уулзалтаараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажил, түүний явцын талаар мэдээлэл өгөх аж. Мөн урд хөршид хийсэн айлчлалынхаа тухай мэдээлэл өгнө.

2013-10-31 17:18:51

МАН-ын үе үеийн дарга, генсекүүд

Монголын улс төрийн амьдралд сонгуульд ялагдсан намын дарга тахимаа өгдөг жишиг тогтоосон хүн бол Б.Даш-Ёндон гуай.

2013-10-31 17:18:06

Ц.Элбэгдоржид БНАСАУ-ын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНАСАУ-ын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд Пак Бон Жү өнөөдөр бараалхав.

2013-10-31 16:52:09

МАН-ын генсек өнөөдөр тодорно

МАН-ын Их хурал өчигдөр Соёлын төв өргөөнд үргэлжлэв. Энэ хурлаар намын Бага хурлын гишүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж, санал хураалт явууллаа. Бага хурал болон Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгох санал хураалт явуулж,

2013-10-31 16:39:07

Ц.Элбэгдоржид БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга бараалхав

БНАСАУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тус улсын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок өнөөдөр Пэкхвавон харшид ирж бараалхав.

2013-10-31 16:28:32

Чуулганы нэгдсэн хуралдаантай

Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт,

2013-10-31 16:24:56

Бага хурлын гишүүдийг сонгох санал хураалт эхэллээ

МАН-ын Их хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Одоооор Бага хурлыг гишүүдийг сонгох санал хураалт явагдаж байна. Бага хурлын 310 нэр дэвшигч дээр танхимаас 40 гаруй хүний нэрийг нэмж дэвшүүлсэн аж. Их хуралд оролцож байгаа 1130 төлөөлөгч санал хураалтад оролцох юм.

2013-10-31 02:13:42

Ж.Батзандан мэдээлэл хийнэ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэлхийнэ. Тэрбээр Төрийн ордны "Г" танхимд хийж буй ажлаа тайлагнахаар хэвлэлийн хурал зарлалаа.

2013-10-31 15:34:46