Улс төр

Есөн улстай дипломат харилцаа тогтооно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Антигуа Барбуда улс, Бүгд Найрамдах Бурунди улс, Бүгд Найрамдах Вануату улс, Бүгд Найрамдах Палау улс, Бүгд Найрамдах Суринам улс, Бүгд Найрамдах Сьерра Леон улс, Бүгд Найрамдах Того улс, Эритри улс, Ямайка улстай Монгол Улс дипломат харилцаатогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

2013-11-03 19:19:10

Н.Алтанхуягийн Хятадад хийсэн айлчлалын дүнг ҮАБЗ-д оруулна

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өнгөрсөн сарын 22-26-ны өдрүүдэд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.

2013-11-03 16:41:41

Орон нутгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзав

УИХ-ын дарга З.Энхболд орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар болон аймгуудын Засаг дарга нартай өнөөдөр“Их Тэнгэр” цогцолборт уулзаж, санал бодлыг нь сонсож, харилцан ярилцлаа.

2013-11-02 21:47:27

Бурхан халдун уулыг "Үндэсний бахархалт хайрхан" болголоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Бурхан халдун уулыг "Үндэсний бахархалт хайрхан" хэмээн зарлах шийдвэр гаргалаа. Өмнө нь шонхор шувууг "Үндэсний бахархалт шувуу" болгосон юм. Ирэх даваа гарагт буюу энэ сарын 4-ний өдөр Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаатай холбоотой ийм шийдвэр гаргасан байна.

2013-11-02 20:44:15

В.С.Паушокийн ярилцлага АТГ-ынхны анхаарлыг татжээ

“Алтан Дорнод-Монгол” компанийн захирал асан В.С.Паушок саяхан ETV-ийн “Ярилцах цаг” нэвтрүүлэгт онлайнаар оролцож, Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил нарын талаар мэдээлэл хийсэн. Харин маргааш УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хариу тайлбар хийсэн.

2013-11-02 19:55:49

ӨАБНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн айлчлал амжилттай өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Дэд Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Кгалема Мотланте өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол, Өмнөд Африкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцав.

2013-11-02 23:20:09

НҮБ манай улсын санаачилсан тогтоолуудыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы 3 дугаар хорооны нэгдсэн хуралдаанаар манай улсаас санаачилсан "Бичиг үсгийн боловсролын тухай" болон "Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг" тогтоолын төслүүдийг 10 дугаар сарын 31-нд тус тус хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр буюу санал хураалтгүй батлав.

2013-11-02 23:00:27

БГД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд иргэдэдээ хүндэтгэл үзүүлнэ

ХАХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нар өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэдэд төрийн одон медаль хүртэнэ.

2013-11-02 18:36:41

Орон сууцыг худалдах, хувьчлах асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох тухай зэрэг арав гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

2013-11-02 18:34:25

МАН Удирдах зөвлөлийн гишүүдээ танилцууллаа

МАН Удирдах зөвлөлийн гишүүдээ танилцууллаа. Энэ удаагийн Удирдах зөвлөл залуучуудыг түлхүү оруулсанаараа онцлогтой гэсэн юм. Мөн удирдах албан тушаалтны 25 хувь нь эмэгтэйчүүд байх заалтыг биелүүлж,

2013-11-02 01:25:05

Орон тооны бус нарийн бичгийн дарга нарыг томиллоо

МАН-ын Бага хурлаар орон тооны бус нарийн бичгийн дарга нарыг томиллоо. Орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Ж.Бат-Эрдэнэ, Ч. Хүрэлбаатар, М.Энхболд, О.Содбилэг нарыг томилжээ.

2013-11-02 01:16:28

УИХ-ын экс гишүүн З.Алтай нам байгуулна

Швед улсад элчин сайдаар ажиллаж буй З.Алтай нам байгуулахаар болжээ. Экс гишүүн маань “Улс төрийн том хүчнүүд уруугаа явж байгаад дүгнэлт хийж 2016 оноос өмнө шинэ нам байгуулвал орон зай бий” хэмээн ярьсан байна. Тэрбээр 2008-2012 оны УИХ-д бие даагч ганц гишүүн байсан нь тэр.

2013-11-02 01:10:48

П.Анужин МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. П.Анужин нь өмнө нь МАН-ын Бага хурлын гишүүнээр ажиллаж байсан. Түүнийг намын шинэ дарга нь “Монгол фильм” ХХК-ын захирал хэмээн танилцуулсан байна.

2013-11-02 01:00:53

"Чингис бонд"-ын мөнгийг хэрхэн зарцуулсан талаар танилцууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд Чингис бондын зарцуулалт, Монгол Улсын гадаад өр, төлбөрийн талаар Ерөнхий сайдын хийсэн мэдээллийг сонслоо. Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд эхлээд “Чингис бонд”-ын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан юм.

2013-11-02 00:42:11

Төрийн одон медаль гардуулна

ХАХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нар маргааш Баянзүрх дүүргийн иргэдэд төрийн одон медаль хүртэнэ. Шагнал гардуулах ёслол маргааш Баянгол дүүргийн ЗДТГ-т маргааш 12:30 цагаас болно.

2013-11-02 00:20:54

Ч.Улаан: ”Чингис бонд”-ын хүүнд жилд 106 тэрбум төгрөг төлнө

Сангийн сайд Ч.Улаан "Чингис бонд"-ын талаар УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. Тэрбээр"Чингис бонд"-ын хүүгийн төлбөрийг Монголбанк хийсэн. 106 тэрбум төгрөгийг жилдээ хүүнд нь төлнө. Бонд ирээдүйд хийсэн хөрөнгө оруулалт шүү дээ. Шууд болон шууд бусаар үр дүнгээ өгнө.

2013-11-02 00:18:27

"Чингис бонд"-ын зээлийн хүүнд 160 цэцэрлэг барих мөнгө өгч байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Чингис" бондын талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд "Чингис" бондын талаар асуулт асуусан юм. УИХ-ын гишүүн А.Тлейхан "өнөөдрийн байдлаар "Чингис бонд"-ын зээлийн хүүнд 160 цэцэрлэг барих мөнгөө өгч байна.

2013-11-02 00:14:53

Н.Алтанхуяг: Удирдах албан тушаалтнуудаас илүү хариуцлага нэхнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг яам, агентлагийн удирдлагуудтай “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” ээлжит цахим хурлаа өнөөдөр хийлээ.

2013-11-01 23:18:56

БНАСАУ-тай ҮХАА-н салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНАСАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь хоёр улсын Засгийн газар ҮХАА-н салбарт хамтран ажиллах хэлэлцээр байлаа. Уг хэлэлцээрт Монгол Улс БНАСАУ-ын Засгийн газар хоорондын комиссын дарга ҮХАА-н сайд Х.Баттулга БНАСАУ-ын Гадаад худалдааны сайд Ри Рён Нам нар гарын үсэг зурсан байна.

2013-11-01 20:25:42

Ерөнхийлөгчийн БНАСАУ-д хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНАСАУ-д хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.Энэхүү айлчлалын үеэр Мансүдэгийн Ардын Их Хурлын ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БНАСАУ-ын Ардын дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам нар албан ёсны хэлэлцээ хийн,

2013-11-01 19:57:37