12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгат холбогдох шүүх хурал өнөөдөр болно

 

Өнгөрсөн оны аравдугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын VI сургуулийн сурагч 12 настай Д охин сураггүй болж, улмаар түүнийг Г.Гантулга гэгч этгээд хулгайлан, хулгайлсан өдрийнхөө маргааш аминд нь хүрсэн байдаг.

Дашрамд дуулгахад, Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 19-ний өдөр болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн, дараагийн хурлыг өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-ны өдөр товлосон юм.

Сануулахад, Мөрдөн байцаах албанаас иргэн “Г”-д холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан хүн хулгайлсан.

Улмаар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр онц хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж амь насыг нь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хэсгийн 2.4, мөн хэсгийн 2.7, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байдаг.

Мөн Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр 4 дэх хэсэгт "Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ