Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Мягмар
2021-01-19
-3°
-13°
Лхагва
2021-01-20
-1°
-11°
Пүрэв
2021-01-21
-9°
Баасан
2021-01-22
-11°
Бямба
2021-01-23
-6°
-12°
2021 оны 01 сарын 18, Даваа
Төлбөрийн тэнцэл 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ

Төлбөрийн тэнцэл 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-07-19 21:11:37

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2020 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 869 сая ам.доллар буюу 2.5 орчим их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 378 сая доллар буюу 77%-аар өссөн үзүүлэлт юм. 


Урсгал данс ийнхүү алдагдалтай гарахад үйлчилгээний худалдааны тэнцэл 568.9 сая америк доллар анхдагч орлогын данс 260 сая америк долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлсөн байна. 


Санхүүгийн дансны тэнцэл 2020 оны эхний таван сард мөн 11.3 сая америк долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 625.6 сая америк доллароор буурчээ. 


Төлбөрийн тэнцэл 2019 оны эхний таван сард 233.6 сая ам.долларын ашигтай байсан бол 2020 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор буурч, 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай байна. 


Ийнхүү Монгол Улс 2020 оны эхний хагас жилд 135 улстай худалдаа хийж, гадаад худалдаа 368.2 сая америк долларын ашигтай байсан ч урсгал данс алдагдалтай гарлаа.  

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-07-19 21:11:37

Сэтгэгдэл бичих