Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Мягмар
2021-01-19
-3°
-13°
Лхагва
2021-01-20
-1°
-11°
Пүрэв
2021-01-21
-9°
Баасан
2021-01-22
-11°
Бямба
2021-01-23
-6°
-12°
2021 оны 01 сарын 19, Мягмар
Японд ухаалаг орчуулагч-маск хийжээ

Японд ухаалаг орчуулагч-маск хийжээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2020-07-11 19:18:49
Японы робот үйлдвэрлэдэг нэгэн компани эзнийхээ хэлсэн үгийг  бусад хэлэнд орчуулдаг амны хаалт хийсэн байна гэж “Travel and Leisure” сэтгүүлд бичжээ. 

Энэ амны хаалт коронавирусийн халдвараас хамгаалаад зогсохгүй, эзнийхээ хэлсэн үгийг англи, франц, индонез, испани, япон, хятад, солонгос, тай,  вьетнам гээд дэлхийн есөн хэлэнд орчуулдаг аж. Амны хаалтыг нэмэлтээр дамжуулан  Bluetooth-ээр смартфонд холбодог байна. 

Сүүлийн хэдэн жил тус компани Токиогийн нисэх буудалд зориулан орчуулагч-робот бүтээхээр ажиллаж байжээ.

Шинэ амны хаалтыг есдүгээр сард дэлгүүрүүдэд нийлүүлэхээр төлөвлөж байна.

Энэ нь 40 ам. долларын үнэтэй байх гэнэ. Амны хаалтыг эхлээд зөвхөн Японд, хэсэг хугацааны дараа Хятад, Европ болон АНУ-д худалдах ажээ. 

Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Шар 2020-07-11 19:18:49

Сэтгэгдэл бичих