Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Мягмар
2021-01-19
-3°
-13°
Лхагва
2021-01-20
-1°
-11°
Пүрэв
2021-01-21
-9°
Баасан
2021-01-22
-11°
Бямба
2021-01-23
-6°
-12°
2021 оны 01 сарын 18, Даваа
Монголын төрийг таван цултай гэж үзвэл элгэн талд нь хүнлэг сэтгэлтэй , хүүхэд шиг тусархүү Ж.Чинбүрэн эмчээ нааж өгье

Монголын төрийг таван цултай гэж үзвэл элгэн талд нь хүнлэг сэтгэлтэй , хүүхэд шиг тусархүү Ж.Чинбүрэн эмчээ нааж өгье

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2020-06-15 13:49:00

          Мань мэт нь хагас жил шахам маск зүүхдээ “Амаргүй байна шүү” хэмээн ачирхаж байхад манай Ж.Чинбүрэн эмч 20 шахам жил маск зүүж, хагалгааны өрөөнд эрдэнэт хүний амь насыг аврах амаргүй албанд зүтгэжээ. Эмч гэдэг эрхэм алдрыг энэрэл хайр, эхийн ачтай дүйцүүлж ойлгодог, ойлгосоор ирсэн нь хүн төрөлхтөний түүхийн жим дээр тод дурайна.
 


Цагаан нөмрөг нөмөрсөн Ж.Чинбүрэн эмчтэй ярилцан суухад надаас тэрбээр “Эмч хүний хамгийн харахад хэцүү юм юу байдгийг чи мэдэх үү” гэж асуухаар нь, өвдсөн өвчтөн гэж хариулахад,


-Тийм ээ, гэхдээ ар гэр, амраг садан, хань нөхрийнх нь аврал, энэрэл, эмчлээд эдгээгээд өгөөч гэсэн горьдол нэхсэн харц л хамгийн хэцүү байдаг юм шүү гэж билээ. Тэр ийм олон харцанд ээрэгдэж, зүрхээ зүсэж, амьдралынхаа олон жилийг маскны цаана үдсэн нэгэн. Бурхан хүнд нэг л удаа амьдрах эрх өгдөг бол эмч хүн тэр эрхийг нь дахин сунгах эрхийг эдэлдэг учраас ард олон эмч хүнийг магтан дуулахдаа “Алтан гартай” хэмээн тодотгодог.


Алтан гартай эмч хүн бусдын өмнө бурхан биш аврал нь болж амьдардаг учраас эмч хүнд өвчтөн нь эдгэрч, “Эмч ээ, баярлалаа” гэж хэлэх тэр л агшин, тэр л баярын харц, эмч хүнээр бахархсан бахархал хамгийн том шагнал нь болж байдаг.


Ард түмнийхээ дунд “Мэс заслын” хэмээн нэрлэгдэж, монгол хүний чадал, чансааг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж чадсан Ж.Чинбүрэн эмч гэж хэн бэ гэдгийг танд танилцуулъя.
    


Тэр өнөөдрийг хүртэл амьдралынхаа ихэнх цаг хугацааг мэс заслын ширээний ард масктай өнгөрүүлж. Бусдад амьдрал бэлэглэх гэж өөрөө өөрийгөө элээж яваа нэгэн. Түүнийг аавынх нь хуурай ах Шаагаа гэдэг хүн тухайн үеийн ЗХУ-ын гавьяат багш нар хичээл заадаг тусгай 23 дугаар сургуульд хөтөлж оруулсан нь эмч болох, эрдмийн гараанд нь хөтөлсөн анхны азтай тохиол байж. Орос хэл миний амьдралд маш их үүрэг гүйцэтгэсэн гэж тэр ярих. Үнэхээр Оросын ард түмэн, Орос хэмээх их гүрний монголчуудад хүргэсэн тус их ээ. Тэдний мэргэшүүлж, бэлтгэж өгсөн олон мэргэжилтэн монгол түмэндээ өнөөдрийг хүртэл ач тусаа өгсөөр яваагийн нэгэн бахархал нь Ж.Чинбүрэн эмч. Эмч гэдэг нэр маш урт удаан хугацаанд ирдэг, үр дүн, хариуцлага нь хүний амь нас, эрүүл мэнд, амьдралаар хэмжигдэж, шүүгдэж байж сая хүртдэг эрхэм алдар.
   


Тэр бүхий л хэмжүүр, шүүлтүүрийг давж, эмч гэх алдрыг монголчуудаасаа төдийгүй дэлхий дахинаас хүртсэн нэгэн бол яах аргагүй Ж.Чинбүрэн эмч. Хэн, хаана идэвхтэй хөдөлмөрлөж сурна түүнд бурхан замыг нь зааж өгдөг гэсэн үг бий. Тэр хаана ч байсан хөдөлмөрч нэгэн. Цуцашгүй байна гэдэг эмч хүнд байх ёстой хамгийн том шалгуур юм.
2001 онд Швейцарын мэс заслын багийг Аберхард эмч ахлан Монголд ирэхдээ залуу эмч нарыг нутагтаа сургах давхар бодол тээжээ. Энэ үед Ж.Чинбүрэн эмч Монгол дахь хавдрын нөхцөл байдлын талаар илтгэл тавив. Энэ нь үнэлэгдэж тэрээр Швейцар улсад мэс заслын эмчийн зургаан сарын сургалтад сурахдаа дурангийн хагалгаа анх бие даан хийсэн нь түүнийг мэс засалчийнх хувьд нүдийг нь нээсэн явдал болов.


Шавийн эрдэм багшаас гэдэг. Түүний багш нь Щвейцарын алдарт профессор Мишель Жилеа. Энэ хүн бол Францын мэс заслын академийн хүндэт гишүүн. Эмчийн чадвар, сэтгэлийг тэрбээр энэ хүнээс өвлөж, суралцсаар өнөөдөртэй золгож байна. Багш нь түүнд “Чинбүрэн би чамд заана, чи бусдад заагаарай” гэж. Тэрбээр үүнийг ч хууль мэт өөртөө хэвшүүлсэн аж. Энэ бол түүний хувьд хэзээ ч зөрчиж үл болох хууль.
    


Тэрбээр багшийнхаа зааж сургасан зүйлийн талаар “Мишель Жилеа профессорын бидэнд заасан философи эмчилгээний амжилт бол сайн хагалгаа дангаараа биш. Оношийг зөв тавьж, эмчилгээний тактик боловсруулах нь эмчилгээний 50 хувь гэдгийг ойлгуулсан. Мөн багаар ажиллах чадвар туршлага, амьдралын ухаанд намайг хөтөлсөн хүн” хэмээн багшаараа бахархах дуртай. “Энэ хүн бол зөвхөн надад төдийгүй монголчуудад өгсөн бурхны том бэлэг. Хэчнээн мөргөхөд ч багадахаар ачлалт нэгэн юм” гэж тэр хэлдэг. 


Түүний амьдралын хэмнэл бусдынхтай адил байсангүй. Тэр бусдын аврагч болж амьдарч яваа ч өөрийнхөө хувьд бол дөрвөн хананы дунд цаг завгүй амьдарсан нэгэн.
  


Ж.Чинбүрэн эмч маань нэгэн ярилцлагадаа “Амьдралын минь тоолох боломжгүй их цаг эмнэлэгт, хагалгааны өрөөний дөрвөн ханан завсар л өнгөрсөн байдаг. Гэр бүл, хүүхдүүддээ зориулах ямар ч цаг надад байгаагүй ээ. Залуудаа үнэхээр ч их ажилладаг байлаа. Ээж минь надад “Ядарсан хүнд хамгийн эхэлж тусал, боломжтой нь аргаа олчихно” гэж захидаг байсан. Энэ үгээ би залуустаа ч хэлдэг. Хүн байхын утга учир нь бусдыг хайрлах бол, эмч хүний үүрэг аврал эрсэн нэгнийг хоёр дахин илүү хайрлах юм шүү” хэмээн дурссан байдаг.


Түүний бусдыг үзэх үзлийн тухайд гэвэл, хувь хүний хамгийн чухал чанар бол хүнлэг чанар. Дан боловсрол хүнийг бий болгодоггүй, харин хүн чанар л хүнийг бүтэн болгодог гэж үздэг нэгэн. Үнэхээр ч өндөр боловсролтой хэрнээ нэг тийм хүйтэн хүмүүс байдаг даа гэж эрхгүй бодогдмоор.
     


Түүний зүрхэнд бусдыг аварсан гэрэл гэгээнээс гадна өвчнөө дэндүү оройтуулж ирээд эмчилгээ авч чадалгүй хорвоогоос буцсан хүмүүс, сэтгэлийн сорви болж үлдэнэ. Зүрхэнд үлдсэн сорвио дараагийн хүнд мэдрүүлэхгүй байхсан гэж хичээнэ. Тэр ч утгаараа мэс заслын салбарынхан дараагийн үеэ бэлтгэж, сурган хүмүүжүүлэхдээ өөрийн алдаагаа давтахгүй байх нөхцөлийг хангаж өгөх ёстой.



Хүний амь насыг аврахын тулд бурхны гар хөл болж байгаа хүмүүс бол эмч нар. Тэгэхдээ шинжлэх ухаанчаар, дэлхийн анагаах ухааны ололтыг монгол хүнд хүртээх боломж гагцхүү эмч нарт байдаг гэдгийг ухаарсан нэгэн. Тэрбээр “Ямар ч ажил хийхдээ зүрх сэтгэл, бүхнээ зориулбал бурхан хаалгаа нээгээд л тусалдаг” гэдэгт итгэдэг.


Гэр бүлийнхээ сүүлчийн мөнгийг халааслаад дэлхийн том, том хурлуудад оролцохоор явдаг байсан үе түүнд бий. Сайн санаат хүмүүс дэмжиж тусалж байсан нь ч бий. Тэр энэ бүхний төлөө өөрийгөө, хувиа хичээж явсангүй. Эрдэм мэдлэг олж, цаг, минут бүр хөгжиж буй дэлхийн анагаах ухааны хөгжлийг Монголдоо авчрах, эмчилгээгээ улам чанартай, хүртээмжтэй болгохын төлөөх золиосыг харамгүй гаргаж явсан нь тэр юм.
   


Өнөөдөр тэр төр түшилцэхээр МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Анагаах ухааны бодлого хөгжил хэр сайн байна, ард түмний амь амьдрал, эрүүл мэнд ч тэр түвшингээр хэмжигдэнэ.

   


Ж.Чинбүрэн сүүлийн гурван жил ХСҮТ-ийг удирдахдаа үүнийг дэндүү сайн мэдэрсэн нэгэн. Өнөөдөр эмнэлэг, эрүүл мэндийн салбарыг төрөөс бодлогоор дэмжихийн тулд эрүүл мэндийн салбарыг мэддэг хүн төрд зайлшгүй хэрэгтэй байна. Төрөөс эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлогыг өөрчлөхгүйгээр эмнэлгийн орчин, эрүүл мэндийн үйлчилгээг ард түмэнд хүртээмжтэй хүргэх хэцүү гэдгийг тэрбээр өөрийн амьдралаар туулсан нэгэн. Эмнэлгийн төсөв хэзээ ч хангалттай байдаггүй. Хэдийгээр бага төсөвтэй ч юу хийж болохыг харуулах гэж хичээж ажилласан он жилүүдийг тэр эрүүл мэндийн салбарт өнгөрүүлсэн.



Энэ хугацаанд ХСҮТ-ийн өргөтгөлийн 5000 ам метр талбайг ашиглалтад оруулж, туяа эмчилгээний шугаман хурдасгуур шинэ технологи суурилуулж, элэг шилжүүлэн суулгах хагалгааг нутагшуулж чадав. Мөн эрүүл мэндийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хавдрын эрт илрүүлгийн ажлыг эхлүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан. Дэд бүтэц нь өөрөө зөв хөгжиж, эмч нарын урам зоригийг бий болговол олон зүйлийг хийж болно гэдгийг тэр мэдсэн.  

   

Өнөөдөр түүний бэлтгэсэн баг, хамт олон ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа. Багаа бүрдүүлэхдээ түүний тавьсан шаардлагын нэгд англи хэл байсан. Гадаад хэлтэй байж л бид баг болж чадна гэж тэр хэлдэг. Хоёрт, амралтын өдрөөр ч хүнээ үзэж, үйлчилгээ үзүүлэх. Өөрөөр хэлбэл, цаг наргүй ажиллах боломжийг өөртөө өгөх. Гуравт, уншсан зүйлийнхээ голыг олох буюу аливаа зүйлийн мөн чанар, төв цэгийг тодорхойлох. Энэ гурав бол түүнийхээр эмч байхын суурь шалгуур.
    


Түүнийг УИХ-д байх ёстой гэж үзэх хүн олон. Төрд зүтгэж, эрүүл мэндийн салбар дахь төрийн бодлогыг өөрчлүүлж чадаж байж тэр жинхэнэ түмний эмч болж чадна. Миний мэдэх Ж.Чинбүрэн эмч УИХ-ын гишүүн боллоо гээд мэс заслын тасгаас, аврал эрсэн нэгнээс алсраад алга болохгүй. Аминчхан бус тэрбээр өөрийнхөө багийг аль хэдийнэ бэлтгэж, мэс заслын стандарт тогтолцоог бий болгож, эрүүл мэндийн салбарт инновац, ноу-хау авчирч чадсан ачтан. Төрд хуулиа батлалцаж, эрүүл мэндийн салбарт шинэтгэл хийхийн төлөө зүтгэж, шаардлагатай тохиолдолд мэс заслын тасагт халаадаа өмсөөд, амны хаалтаа зүүгээд ороод ирж мэдэх нэгэн.
   


Тэрбээр мэс заслаа хийгээд хувь хувьсгалын эмнэлэг гээд алинаар нь ч зүтгэсэн мэдлэг, туршлага, баг, хамт олон бүх юм түүнд бий. Гэвч түүний эмчлэх өвчтөн тодорхой тоотой, тэр өөрөө бас бүгдэд нь хүрэлцэхгүй. Тиймээс ч тэр эрүүл мэндийн салбарыг ард олондоо улам хүртээмжтэй байлгах тэр цагийг авчрахыг том зургаар нь харж, бүх монголчуудаа эмчлэх боломжийг илүү чухал хэмээн үзжээ. Иймийн учир УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшүүлэх МАН-ын саналыг өргөн хүрээнд ажиллах боломж хэмээн хүлээн авч том зорилго өвөртөлж явна.


Баянзүрх дүүрэгтэй л байсан, байсаар ч байгаа ХСҮТ хэмээх хайр зовинол зэрэгцэн хүлээх ажлын байр руугаа жилийн дөрвөн улиралд шавар шалбааг, халтиргаа гулгааг үл ажран алхаж очих баяр гуниг хосолсон зам бол Ж.Чинбүрэн эмчийн явж ирсэн зам. Энэ замаа тэрбээр амьдралынхаа хайрламаар агаад хэзээ ч харамсахааргүй зам минь гэж хэлсэн байдаг.
  


Түүнд 2013 онд л гэхэд Казахстан улсад ажиллах, өөрт нь ашигтай санал ирсэн ч зөвхөн Монголдоо монголчууддаа үнэнч үлдсэн. Тэр өөрийн жижигхэн ашиг сонирхлын төлөө бус нийтэд хүртээмжтэй том эрх ашгийн төлөө явах нь чухал гэдгийг хамгийн ихээр мэдэрч чадсан суурьтай нэгэн.

    


Бусдын эрх ашгийг хөсөрдүүлэх бус, бусдын төлөө амьдрахын чухлыг ухаарсан хүн өнөөдрийн Монголын төрд зайлшгүй хэрэгтэй. Монголын төрийг таван цултай гэж үзвэл элгэн талд нь хүнлэг сэтгэлтэй, хүүхэд шиг тусархуу Ж.Чинбүрэн эмчээ нааж өгье. Манай төрд мэс ажилбар хэрэгтэй болжээ гэдгийг өнөөдөр хүн бүр хэлж, ярьж байгаа. Харин тэр бугшсан идээ бээрийг шударга, олон түмний төлөө гэсэн сэтгэлтэй Ж.Чинбүрэн эмч л эмчилж чадна.



Хэдхэн хоногийн өмнө Ж.Чинбүрэн эмч маань өөрийнхөө сайн мууг өөрөө яриад лайвдаж байх юм. Масктай сонгуульд манай Ж.Чинбүрэн эмч шиг маскгүй, “нүцгэн” үнэнээ өчиж байгаа нэр дэвшигч тийм ч олон байхгүй л болов уу. Ард олноо эмчилж чаддаг Ж.Чинбүрэн эмчийн хувьд төрөө эмчлэх цаг нь иржээ. Элэг нэгт монголчуудынхаа эд эс нь болсон монгол хүн байна даа, сайн эмчээ дэмжинэ ээ. Бүгдээрээ хамтдаа бүх Монголынхоо эрүүл энхийн төлөө зүтгэнэ ээ.
                 



Хүний их эмч, Анагаах ухааны докторант П.Буяндэлгэр       




Эх сурвалж:Монголын үнэн сонин  

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2020-06-15 13:49:00

Сэтгэгдэл бичих