Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
Юм гэдэг сонин юм

Юм гэдэг сонин юм

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-01-29 15:10:00

        Юм гэдэг их сонин юм. Цагтаа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга талийгаач Г.Батхүүг үздэггүй байсансан. Одоогоос дөрвөн жилийн өмнө дөө, УИХ-ын сонгуулийн өмнөхөн энэ сонгуульд нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн талаар “Жудагт Монгол” хөдөлгөөн дээр үг хэлж зарлахдаа түүнийг онцолж байв.  “Энержи ресурс”-ийн хувь нийлүүлэгчийн хувьд нь ч, улстөрчийн нь хувьд ч Тавантолгой, архины үйлдвэртэй нь холбож Их хуралд нэр дэвшүүлэхгүй байх санал санаачлагыг тавьж байлаа. Амьд ахуйд нь аархан дарамталж байсныг нь зөвхөн түүнийг харлан муутгах гэсэн захиалгат “Шүгдэн” нэвтрүүлгийг үзсэн хүмүүс одоо хэр санаж байгаа байх. 

        Бага балчир байсан хүүхдүүд нь санадаггүй юм гэхэд улс төр, бизнест нь ойр байсан дүү нар нь мартчихна гэж баймааргүй юм. Хэн эрх мэдэлтэй, хэн нөлөөтэй байгаа хүмүүсийг дагалддаг хүний муу зан, бизнесийнхэний заль гэж ийм байдаг юм болов уу.

     Дэлхийн томчууд цуглардаг Давосын Эдийн засгийн Чуулга уулзалтад Ерөнхийлөгч болсон цагаасаа хойш хөл тавилгүй жийрхсээр анх удаа өнөө жил явахад нь гаргаж өгч, дагаж намирсан хүмүүсийн толгойд “Шунхлай”-н П.Батсайхан байхыг хараад ой гутсан гэж ойрын хүрээнийхэн дунд нь яриа гарсан байна лээ. 

      Үнэхээр цагтаа таарамж муутай байсан тэднийхэний холбоо ямар эрх ашиг дээр нэгдэх болов?! 


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-01-29 15:10:00

Сэтгэгдэл бичих