Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 09 сарын 17, Баасан
Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд

Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2019-09-20 08:38:00

Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд

- Хүний биеийн хөлс үнэндээ үнэргүй. Харин арьсан дээрх бактерууд хөлсөөр хооллосноор эвгүй үнэр үүсгэдэг.

- Хүн өдөрт 0.5-1.5 л шүлс ялгаруулдаг. Ойролцоогоор нэг ундааны сав дүүрэхүйц хэмжээ. Харин насан туршдаа бүтэн усан сан дүүргэхүйц хэмжээний шүлс ялгаруулна.

- Хүний арьснаас цагт 600,000 эс гуужиж байдаг.

- Хүний хамар болон чих насан туршдаа томорч байдаг. Энэ нь хөгшин хүмүүсийн хамар унжуу болон чих том байдгийн шалтгаан юм.

- Хурууны хээний адилаар хүн бүрийн хэлний хээ давтагдашгүй байдаг.

- Сэрүүн байх үедээ хүний тархи жижиг хэмжээний гэрлийн чийдэнг асаахад хангалттай эрчим хүч ялгаруулж байдаг.

- Хүний биеийн 70 хувь нь ус гэдэг. Харин хүний ясны 31 хувийг ус бүрдүүлж байдаг.

- Таны аманд дэлхийн нийт хүн амаас ч илүү бактери бий.

- Өдөр бүр таны зүрх ачааны машиныг 32 км зайнд чирэх хэмжээний энерги ялгаруулж байдаг.

- Хүн нэг алхахад л 200 гаруй булчин ажилладаг.

- Хүний хуруу 13 нанометр хүртэлх жижиг зүйлсийг мэдэрч чаддаг. Хэрвээ таны хурууны өндөг дэлхий шиг хэмжээтэй байсан бол машин болон байшинг тэмтрээд ялгаж чадна гэсэн үг.

- Хэрвээ та ходоодны хүчилээ арьсан дээрээ дусаах юм бол түлж нүх гаргана.

- Чигчий хуруу байхгүй бол хүн гарынхаа хүчний 50 хувийг алдана.

- Хүний уушиг 5 минут хүртэл тэсэх хэмжээний хүчилтөрөгчийг хадгалж чадна.

- Хүний бие 7,000,000,000,000,000,000,000,000,000 (7 октиллион) атомаас бүрддэг. Харин манай Сүүн зам галактик 300,000,000,000 (300 тэрбум) одтой.

- Таны биен дэх атомууд 13.7 тэрбум жилийн өмнөх Их тэсрэлтийн үеэр үүссэн атомууд юм.

- Хэрвээ хүний тархи компьютер байсан бол энэ нь секундад 38 мянган триллион үйлдэл хийх хүчин чадалтай байх байжээ. Дэлхийн хамгийн суперкомпьютер үүний дөнгөж 0.002 хувийг л хийж чадна.

-Хүний бие өөрөө байгалийн гайхамшиг бөгөөд хүн төрөлхтөн ч өөрөө учир нууцыг нь бүрэн олоогүй л явна.Зургийн тайлбар..8 долоо хоногтой хүний үр хөврөл 

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2019-09-20 08:38:00

Сэтгэгдэл бичих