Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 04, Ням
БШУЯ: Ковид, түгжрэл, томуу гарах бүрд сургууль хаах боломжгүй

БШУЯ: Ковид, түгжрэл, томуу гарах бүрд сургууль хаах боломжгүй

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-11-25 14:53:44

 Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос цаг агаар ирэх долоо хүйтрэх, үүнээс үүдэлтэй түгжрэл нэмэгдэх зэрэг шалтгааны улмаас сургууль, цэцэрлэгийг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотой зохион байгуулах арга хэмжээ авч ажиллах тухай албан бичгийг нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ.

 

Энэ тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа. Тэрбээр, “Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын хичээл 12 дугаар сарын 16-ны баасан гарагт хичээллэснээр дуусгавар болно. Нэгдүгээр улирлын амралт зургаан 7 хоногийн турш үргэлжилнэ. Амралт тун удахгүй эхлэх гэж байгаа учраас ирэх долоо хоногт цаг агаар хүйтрэх, үүнээс үүдэлтэй түгжрэл нэмэгдэх зэрэг шалтгааны улмаас хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоох боломжгүй юм.

Цар тахлын нөхцөл байдлын үед сургуулиуд хангалттай урт хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон. Зайн сургалт нь танхимын хичээлийг нөхөхүйц үр дүнтэй байж чадаагүй. Тиймээс аль болох сургууль хаах, хичээлийг зогсоох шийдвэрээс татгалзана” гэв.

 

Мөн тэрбээр сургуулийг хааснаар түгжрэл багасдаг гэж ойлгож болохгүй. Түгжрэл, ковид, томуу эхлэхэд сургууль хаадаг нь хуучинсаг сэтгэлгээ гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

2022-2023 оны хичээлийн жилийн амралтын хуваарийг танилцуулж байна.

  • I улирал- 2022.9.1- 2022.12.16 /Өвлийн амралт 2022.12.19-2023.1.27/
  • II улирал- 2023.1.30-2023.3.24 /Амралт 2023.3.27-2023.3.31/
  • III улирал- 2023.4.3- 2023.6.9-нийг хүртэл хичээллэнэ.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-11-25 14:53:44

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин
Хахаха түгжрэл хэзээ больно гэж сургууль хаахна вэ Сүхбаатар лав эрүүл бишдэгээ
2022-11-25 19:24:58 - 64.119.17.57